
Авто машины болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад тав хоног үлдлээ. Татварын тухай хуульд зааснаар иргэн хуулийн этгээд тухайн жилийн татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөх үүрэг хүлээдэг.
Хэрэв тухайн хугацаанд тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол зөрчлийн тухай хуулиар торгож, алданги тооцно гэдгийг Татварын ерөнхий газраас санууллаа.