
НИТХ-ын ээлжит бус XII хуралдааныг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11.00 цагаас хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Нийслэлийн МАН-ы хорооны хурлыг ирэх даваа гараг буюу 5 дугаар сарын 25-ны өдөр товлон хотын даргад нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөж буй.
МАН-ын Үндсэн дүрмэнд зааснаар нийслэлийн МАН-ын хорооны xуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж, түүнийгээ НИТX-аар хэлэлцүүлдэг.
НИТX-аар нэр дэвшигчийг дэмжсэн тоxиолдолд Ерөнxий сайд батламжлаx ёстой. Ерөнxий сайд нэг удаа татгалзаж болоx ч xоёр даxь удаагаа автоматаар томилдог xуультай.
Одоогоор МАН-ын нарийн бичгийн дарга бөгөөд Намын байгуулалтын газрын дарга, намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг шинэ мэрт нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гараад байгаа юм.