dnn-logo

Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг

Өдрийн сонин

Өдрийн сонин

# Улс төр

2026-05-07

00:40

Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг

Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл хийв. Тэр ирэх жил манай эрчим хүчинд 150мвт- ын дутагдал үүснэ гэнэ. Үүнийг нөхөх арга нь эхний ээлжинд 50мвт-ын таван нарны станц байгуулах аж. Үүнийг долоон сараас эхлүүлэх бөгөөд 10 дугаар сард ашиглалтад оруулна гэлээ. Мөн Сэлэнгийн 70мвт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулна. Мөн Хятад улсаас 80мвт-ын эрчим хүч импортлох дэд бүтэц барих юм байна. Баян, Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орвол цахилгаан дамжуулах шугам дийлэхгүй бололтой юм ярив. 500мвт-ын цахилгаан дамжуулах шугам барих юм байх. Үүнд бол төрд мөнгө байхгүй хувийн хэвшлийг оруулах аж. Нөгөө түрүү жил сэжигтэйгээр эвдэрсэн гуравдугаар цахилгаан станцын засварын талаар үг хэлсэнгүй. Тэр хорлон сүйтгэлт байсан уу, үнэхээр эвдрэл байсан уу гэдэг нь тодорхой биш байгаа. Орос улс засаж өгнө гэж мөнгө авсан тэр тухай таг чиг байна. Бодвол дөрөвдүгээр станцын зуух цооролтыг гагначихсан байлгүй. Энэ хоёр станцын засварын талаар юм хэлээгүй гэдгийг дээр дурдсан. Одоогоор бол дан ирээдүй цаг дээр юмнууд яриад байгаа учир итгэхэд хүнд л юм даа. Дээрээс нь одоогийн ажлаа мэддэггүй сайд залуучуудын адил амраар нь эрчим хүчний үнийг нэмнэ л гэж бахтайгаар мэдэгдэж байна. Өөр юм ч мэдэх биш дээ ямар. Тэгэхдээ ард түмэнд мэдэгдэхгүйгээр их амар зөөлхөн бүүр “гоё” нэмнэ гэх юм. Үнэ нэмэгдэх л бол нэмэгдэх байдаг биш бил үү. Яах вэ их ачааллын үеийн тог үнэтэй байна гэх зэргээр тайлбарлаж байгаа. Сонсоход гоё ч хэтэвчнээс гардаг мөнгө нэмэгдэх нь хэзээ ч яг адилхан хэцүү “амьдралын там” л байдаг. Яаж ч гоёор хэлээд нэмэгдэл бол нэмэгдэл. Үүнийг илаарьшуулах татвар хасагдах уу, нөатбуурах уу,нөгөө ндш багасах уу. Харин улам ч нэмэгдэх л биз ээ.

Товчхондоо Б.Найдалаа сайд ирэх өвөл тог тасраад зогсохгүй үнэ нь нэмэгдэнэ гээд зарлаад л байна. Харин үнэ нэмэгдэх бол бидэнд “таатай” байдлаар нэмэх юм гэнэ. Тэрэнд нь бол монголчууд баярлах ёстой юм шиг байна. Тэгэхлээр ер нь Найдалаа сайдад найдаад байх хэрэг байна уу даа. Энэ сайдад найдаж суухын оронд эртхэн лаа чүдэнзээ бэлтгэж байх нь онох юм шиг байна.

Ө.Тулга

dnn-logo

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.

Компани

Бидний тухай

Холбоо барих

Сурталчилгаа байршуулах

Холбоо барих

Улаанбаатар-20, Их Тойруу, "Өдрийн Сонин"

+976 88111375

© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК

Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг | DNN.mn