“Бодь интернэшнл” ХХК Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьсан төсвөөсөө 110 сая долларыг урьдчилж аваад гэрээнд оролцсон хүмүүст авлига хэлбэрээр өгсөн гэдэг дуулиан дэгдсэн. Одоо намдсан. Энэ асуудлын гол гэрч болъё хэмээн АТГ-аас гэрчийн хамгаалалт хүсээд байсан А.Амундра нь ойрд чимээгүй болсон. Эх сурвалжуудын мэдээгээр А.Амундра Д.Баясгалан хоёр саявтар эвлэрчээ. Эвлэрүүлэн зуучилсан хүн нь Ерөнхий сайд асан Г.Занданшатар. Тэрээр 5 дугаар сард АНУ-д очиж А.Амундратай уулзсан. Тэгэхдээ энэ ажлыг амжуулсан гэнэ.
Эвдэрсэн хоёр хүн эвлэрсэн нь сайн. Гэхдээ үүнээс болоод “Бодь интернэшнл”-ийн 110 сая долларын авлигын асуудал хуулийн байгууллага дээр шалгахад хүндэрч байгаа нь муу. Гэрчгүй хэрэг бүрэн шалгагдахгүй. Ингээд гэрээ нь 2019 оноос эхэлж хийгдээд, АТГ 2023 оноос шалгаж эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” “Бодь интернэшнл” гурвын дундах оффтейк гэрээний хэрэг царцах нь тодорхой боллоо.
М.Бат-Эрдэнэ