Шууд Chart

Эм хонины амьдын жинг 40-53 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ

2026-06-02 11:47:17

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс эм хонины амьдын жингийн өсөлтийг бэлчээрийн ургамлын ургац, энэ жилийн дулааны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээнд үндэслэн динамик-статистик загвараар тооцоолж гаргажээ.

Эм хонины амьдын жингийн 4 дүгээр сарын 30-ны дундаж жинг Булган, Төв аймгийн мал аж ахуйн цаг уурын харуулын мэдээгээр бусад салбаруудыг өмнөх жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс авсан байна.

Тооцооноос харахад 2026 оны 10 дугаар сарын сүүлч гэхэд эм хонины амьдын жин хаврынхаа жингээс дунджаар Төв аймгийн Баян-Өнжүүлд 25.8 хувь, бусад нутгаар 40.9-53.7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Эм хонины амьдын жинг 40-53 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй