ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ

Миний толгойд “Монгол улсын хөрш Хятадын Хөх хот, Казахстаны Астана хот сүүлийн 15 жилийн дотор маш хурдтай хөгжчихсөн байна. Өмнө нь би хөгжил Монголоос хол Шанхай, Хонгконг, Солонгос, Сингапурт байдаг хэмээн боддог байв. Гэтэл хөгжил Монголын хажууд ирчихжээ. Манай улсын нийслэл Улаанбаатар болон бусад хотууд яагаад хурдтай хөгжиж чадахгүй байна вэ. Монгол улс хурдан хөгжиж чаддаггүй нь улс төржилт, хэрүүл тэмцэл, авилгал, хулгай, жил бүр Засгийн газраа огцруулдаг тогтворгүй сул дорой төрөөсөө болдог юм байлгүй дээ” гэсэн бодол эргэлдэнэ. Хөрш зэргэлдээ Хятад улсын Өвөр Монголын хурдтай хөгжлийг хараад надад цагаан атаархал төрснийг нуух юун.

Сүхбаатар

911·11 мин уншина
+0
С

Сэтгэгдэл (0)