Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлээ салбарын сайд болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлээд буй.

Тэд "Ажил хаялт эхлэхээс өмнө 30 хувийн нэмэгдлийг хоёр хуваах гэх мэт саналыг хүлээн авах боломжтой. Үгүй бол хаялт зарлана" гэсэн байр суурийг илэрхийлсэн ч Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Одоогоор 30 болон түүнээс дээш хувиар цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Эхний ээлжид 10 хувиар нэмэгдүүлнэ" гэсэн юм.

Иймд зургаадугаар сарын 30-ны 08.00 цагаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Тэгвэл 2026, 2027 онд цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

ҮАБЗ Оюу толгойн асуудлаар өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана
ҮАБЗ Оюу толгойн асуудлаар өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана
 
Маргааш Улаанбаатарт 29 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 29 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!