horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ

post-img

Энэ талаар “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүч тодорхойгүй хугацаагаар тасарлаа. Хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандана уу гэсэн мэдэгдэл гаргажээ. Харин Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн “Увс цахилгаан түхээх салбар”-аас урьдчилсан мэдээллээр гэмтэл гарсан цэгийг тодорхойлсон.

Гэмтлийг засварлахаар засварын бригад ОХУ-ын Кызыл хотоос хөдөлсөн байна. Гэмтлийг бүрэн арилгах хүртэл хугацаанд Дөргөний УЦС-аас 1-р зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хангаж байна. Иймд хэрэглэгч та бүхнийг тэвчээртэй, хүлээцтэй хандахыг хүсье. Мөн аж ахуйн нэгж, албан байгууллагууд нөөц эх үүсвэрээ бэлэн байлгахыг зөвлөж байна гэсэн мэдэгдэл гаргажээ.

0/1000