horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ховд, Баян-Өлгийд гарсан шүлхийн “Сат 1” хэвшлийн вакцин Монголд байхгүй

post-img

Ховд, Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. “Монголд өмнө нь гарч байгаагүй шүлхийн “Сат 1” хэвшил эдгээр аймагт тархсан байж болзошгүй байгаа. Үүнийг эцэслэн тогтоохоор шинжилгээний дээжийг олон улсын лавлагаа лабораторид шинжлүүлэхээр явуулсан. Хариу энэ 7 хоногтоо багтаж ирнэ” хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газар мэдээллээ.

Малын шүлхий өвчний “Сат 1” хэвшлийн эсрэг вакцин Монголд байхгүй. Хэрвээ “Сат 1” хэвшил болох нь гадаадын шинжилгээгээр батлагдвал Турк улсаас вакцин авч болзошгүй байна. Харин шүлхий өвчний “А” ,”О” хэвшлээс сэргийлэх дархлаажуулалтыг 4, 5-р сард малд хийжээ. Эдгээр хэвшлийн вакцины нөөц манай улсад хангалттай байгаа юм.

0/1000