2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27


Ерөнхий сайд Н.Учрал “Монголын эдийн засгийн форум-2025”-д “Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж чадахгүй бол энэ форум дахин Монголд зохион байгуулагдахгүй” гэж хатуухан мэдэгдэж, танхимд суусан олны анхаарлыг татаж байв. Тэгэхээр энэ жил геополитикийн нөхцөл байдал болон эдийн засгийн хүндрэлийг шалтгаан болгож, Засгийн газраас энэхүү форумыг зохион байгуулахгүй гэж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нүүр тулсан оновчтой алхам болов.
Үнэндээ, 2010 оноос хойш зохион байгуулагдсан “Монголын эдийн засгийн форум” гэх нүсэр арга хэмжээний дараа Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт өссөн үү гэвэл үгүй. Форумын үр дүнг хөрөнгө оруулалтын тоо баримттай жишвэл ичмээр дүр зураг харж болно.
“Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ” гэдгийг Монголын Ерөнхий сайд бүр хэлдэг. Гэвч Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж чадахгүй 6 жил “ноцолдов”.
Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 онд өргөн барихдаа “гадаадын хөрөнгө оруулалт 2012 оноос хойш тасралтгүй буурах хандлагатай явсан” гэдгийг онцолсон.

Статистик харвал, гадаадын хөрөнгө оруулалт 2012 оноос буурсаар 2022 онд өсч, дараах жилүүдэд ахиад буурсан байдаг. Өссөн дүн бол "Оюутолгой" ХХК-тай холбоотой. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80% нь уул уурхайн салбарт төвлөрч байна.
Уг нь, “Монголын эдийн засгийн форум”-ын гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гэтэл эсрэгээрээ Монгол Улсыг чиглэсэн шинэ хөрөнгө оруулалт 2024 оноос хойш 35%-иар буурсан. Эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт форумын “гялтгар” сурталчилгааны ард орхигдсоор ирснийг дээрх статистик бэлхнээ нотолно.
Хачирхалтай нь, “Монголын эдийн засгийн форум” гэх тэрбумын төсөвтэй арга хэмжээ нь 2022 оноос Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд асан Б.Жавхлан, "Ард" санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг нарын “Монголын шинэ эдийн засгийн форум” нэртэй төрийн бус байгууллага болсон. Хэдийгээр “төрийн ачааллыг хөнгөлөх” нэрийдлээр ТББ байгуулсан ч төсвийн мөнгөөр санхүүжсээр байхад ашиг сонирхлын зөрчил болох нь тодорхой.
Форумыг зохион байгуулах зардлыг ЗГХЭГ, Эдийн засгийн хөгжлийн яаманд төсөв суулган, чуулганы танхимын тохижилт, гадаад зочдын зардал, маркетингийн ажилд нийт төсвийн дийлэнх хувийг зарцуулдаг. Мөн дотоодын банкууд, уул уурхайн компаниуд нийт зардлын багагүй хувийг гаргадаг.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн дээрх төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус байгууллага гэх атлаа 2023-2024 онд Бүсчилсэн хөгжлийн чуулган зохион байгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийт ₮2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх мэдээлэл ч бий. Шилэн дансанд 2025 онд байсан энэхүү мэдээлэл өнөөдөр устгагдсан байдаг. Гэхдээ нээлттэй мэдээллийн сангаас тэдний төрийн бус байгууллага хамтран байгуулсан тухай баримтыг харж болно. ТББ нь 2025 оны 1-р сараас Ч.Ганхуягийн нэр дээр шилжжээ.

Дэлхийн судалгааны байгууллагууд Монгол Улсын улс төрийн бодлого, хууль эрх зүйн тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалтын гацаа нь болдгийг анхааруулсаар байна. Ийм үед үр дүн муутай, нүсэр арга хэмжээнд тэрбумаар хөрөнгө зарахын оронд бодит судалгаа, эрхзүйн шинэчлэлдээ анхаарах нь зүй ёсных.
Үндсэндээ, төрийн оролцоогүй Монголын хөрөнгө оруулалтын форумыг “Capital Markets Mongolia” зэрэг хувийн хэвшлийн залуус амжилттай зохион байгуулдаг. Тус компани 2026 онд “Mongolia Investment Forum”-ыг Шанхай, Лондон, Сингапурт зохион байгуулахаар товлоод байна. Энэ бол хөрөнгө оруулагчдыг татахад заавал төсвийн тэрбум, тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулах шаардлагагүйг баталж буй хэрэг.
Бидэнд өнөөдөр “гоё гялгар”-т хуурталгүй бодит салбарыг дэмжсэн хөрөнгө оруулалт, түүнд шаардлагатай эрх зүйн шинэчлэл, судалгаанд суурилсан төрийн бодлого ус агаар мэт хэрэгтэй байна.
Н.БАЯР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27