2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27


-Нээлттэй, цэгцтэй гэдэг бол уриа үг төдий биш. Энэ бол Ардчилсан намын ч, Монгол улсын ч цаашид барих үзэл санаа, үйл хэрэг юм.
-Зарчимд суурилсан эв нэгдэлтэй, хуульт ёсыг дээдэлдэг, эрх чөлөөг хамгаалдаг институц болно
-Ардчилсан намын ялалт бол зөвхөн нэг намын амжилт биш, энэ нь Монголын ардчиллын ялалт юм.
Энэ бол 2025 оны 8-р сарын 31-нд Ардчилсан намын даргаар сонгогдохдоо О.Цогтгэрэлийн Их хурлынхаа индэр дээрээс танилцуулсан "Нээлттэй, цэгцтэй" гэх концепцынх нь товч эшлэл. Гэвч тэр өдрөөс хойшхи найман сарын дараа түүний дэвшүүлсэн тэрхүү концепц конец болж байна.
Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ Үндсэн дүрмийн дагуу явуулсан дотоод сунгаа нь эхнээсээ хэрүүл заргаар дүүрч, намын даргын бөөрөнхий, муйхар шийдвэр Ардчилсан намын хагарал талцлын ирмэгт аваачлаа.
Анх удаа Ардчилсан нам хагарал, талцалд хүрсэн юм биш, 2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа О.Цогтгэрэлийн гараар Ардчилсан намыг хоёр хувааж байсан гашуун түүх энэ удаад ч ахин давтагдаж байна.
Өнөөдрөөс таван жилийн өмнө С.Эрдэнээс Ардчилсан намыг авахын тулд Х.Баттулга эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамгийн бохир аргыг хэрэглэсэн нь бодит түүх юм. Ардчилсан намыг хоёр тамга, хоёр даргатай хоёр талд үйл ажиллагаа явуулах хүртэл хагалсан, тамирдуулсан. Эцэст нь С.Баярцогт Ардчилсан намын гэрийг ахин барьж өгөөд хашааны гаднаас харж зогссон Л.Гантөмөрт тамгаа алдсан нь бас л болсон явдал.
Ардчилсан намыг хувийн эрх ашгийн төлөө хагалан бутаргах нь Х.Баттулгын хувьд гэм биш, тэрбээр КГБ-ын төсөл гэдгээ ч Ардчилсан нам дээр удаа дараа харуулах болсон. Ардчилсан нам эвтэй бас хүчтэй байх нь Кремлийн төсөл болох Х.Баттулгад ашиггүй. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэдэг. Х.Баттулга Ардчилсан намын хувьд ч, Монголын хувьд ч хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой гэхэд хүн гүтгэсэн болохгүй биз. Угаасаа ч түүний “нохой нь нохой” гэж хэлсэн хүн бол Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн билээ.
О.Цогтгэрэл хөшигний өмнө зарчимд суурилсан институци болохоо амлаж асан ч хөшигний цаана өрнөж буй өнөөдрийн улс төрөөс харахад тэрбээр урьдын адил Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэдгээ барим, тавин харуулж байна.
Улс төрд хоёр алхаад баригдах хоосон амлалт хол явдаггүй. Тэр тусмаа улстөрч хүн хэлсэн, амалсандаа байж чадахгүй бол хэний ч итгэлийг олж авахгүй. Улстөрчийг нэг үг босгож, эсвэл булшилж чадна. Иймээс л улстөрч хүний үг үнэн байх ёстой байдаг.
Улс төрийн легитим шинж гэдэг нь зөвхөн тамга барихын нэр биш. Гишүүд болон дэмжигчдэдээ хүлээн зөвшөөрөгдөх байдал юм. Авчиг О.Цогтгэрэлийн хувьд аль ч утгаараа легитим шинжээ хэдийнэ алджээ.
Түүний улс төр намдаа бүү хэл бүлгийнхээ 42 хүнд хүлээн зөвшөөрөгдөж чадахааргүй болсон нь Х.Тэмүүжинг өөрийнхөө оронд АН-ын бүлгийн даргаар тавих гээд бүтэлгүйтсэн өчигдрийн акцаас илэрхий байна.
Хамгийн гол нь О.Цогтгэрэлийг огцруулж байж Ардчилсан нам болон Монгол Улс женко мафиас салах юм гэдгийг өнгөрсөн өдрүүдэд манай улс төрд өрнөж буй төлбөрт үйл явдлуудаас тодхон уншигдлаа.
Бүлэгтээ, намдаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй улстөрч сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү. Ардчилсан намын дэмжигчид нь Ардын намын халамжийнхаас тэс өөр. Эрх чөлөөг эрхэмлэдэг болгоноос Ардчилсан нам санал авахын тулд О.Цогтгэрэл ядаж л ардчиллын манаач биш гэхэд мануухай болохоор харуулах учиртай. Гэвч хоржоонтой нь, тэр АН-ын мануухай ч болж чадахгүй, Монголын улс төр дэх манж мафийн зарц төдийгөөр хувь намтартаа хар толбо үлдээж магадгүй болжээ.
Үндсэндээ О.Цогтгэрэл намын нийтлэг эрх ашгийг биш, зөвхөн өөрийг нь тойрон хүрээлэгчдийнхээ хамгаалагч болон хувирсан байна. Зарчимд суурилсан эв нэгдэл, хуульт ёсыг дээдэлдэг институц болно гэсэн түүний амлалт ийнхүү "үзвэл үнс, харвал хальс" болов. Намын дүрмээ өөртөө ашигтайгаар тайлбарлах, үзэл санааны биш үгсэн хуйвалдах замаар эрх мэдлээ хадгалах гэсэн оролдлого нь АН-ыг институц биш, ердөө МАН-аас жийгдэгсдийн толгой хоргодох оромж болгож байна.
Ардчилсан нам бол Монголын хамгийн том сөрөг хүчин болохоос О.Цогтгэрэлийн ТЕСО компани биш. Улаан коммунистууд гэгдэх МАН-д хүртэл улс төрийн ийм бохир тоглолт болдоггүй.
Легитим буюу хууль ёсны шинжгүй дарга урт хугацаанд тогтвортой ажиллах боломжгүй агаад намын нэр хүндэд ч халтай. Мануухай бол мануухай байдаг гэвэл Ардчилсан нам ахиад 4 жил ялагдаж, 16 жил гудамжинд чулуу өшиглөх гээгүй юм бол О.Цогтгэрэлийг огцруулахаас өөр сонголт үлдсэнгүй.
Легитим шинжгүй намын дарга болохоо олон нийтэд таниулж, манж мафийн мануухай гэдгээ нотолчихсон О.Цогтгэрэлийн огцрох тоолуур хэдийнэ гүйж эхэллээ. Тэр мөртлөө Ардчилсан намын түүхэнд Х.Баттулгын даалгавраар намаа хоёр удаа ч “хорлосон” намын даргаар О.Цогтгэрэл нэрлэгдэх үлдэх нь гарцаагүй юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27