АН-ынхан цэгцэндээ орчих санаатай өнөөдөр УИХ дахь Бүлгийн даргаа сонгохоор төлөвлөөд байна. Ингэхдээ Д.Ганбат, Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын нэр дэвшүүлэхээр болжээ.
Хачирхалтай нь, Х.Тэмүүжинг О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Бейсэн, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, П.Мөнхтулга, Г.Хосбаяр, Д.Батбаяр нарын гишүүд дэмжихээр байгаа талаар цахим сүлжээнд шуугиулж байна. Тэд Х.Тэмүүжинг Үндсэн хуулийг сахин хамгаалдаг, парламентын засаглалыг тууштай дэмжигч гэж дээгүүр үнэлж байгаа юм байх.
Харамсалтай нь Х.Тэмүүжингийн нэр хүчтэй яригдаж байгаа ч дэмжлэгээс илүү эргэлзээ дагуулах болжээ.
Учир нь, нэгдүгээрт, түүнийг тойрсон фракцын асуудал. Угаасаа АН-ын гишүүд дотооддоо тодорхой бүлэглэлүүдийн дэмжлэгээр урагшилдаг. Тэр ч утгаараа Х.Баттулгын нөлөөллийн хүрээ, түүний ойрын хүмүүсийн оролцоо энэ томилгооны цаана байна уу гэх хардлага тасрахгүй байна. Хэрвээ энэ үнэн бол бүлгийн даргын суудал намын нийт эрх ашиг биш, фракцын нөлөөний хэрэгсэл болж хувирах эрсдэл бий.
Хоёрдугаарт, мань Х.Тэмүүжин хар тамхины хэрэгт холбогдсон олон нийтийн дунд маргаан дагуулж ирсэн асуудлууд. Тухайлбал, хар тамхины хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл Х.Тэмүүжинг “САЙН АХ” хэмээн зарлаж байв. Тухайн үед түүний энэ ярианаас болж нийгэмд “САЙН АХ” гэдэг нэршил гарч, дуулиан тарьж байсан. Хэдийгээр энэ нь нэг талын мэдэгдэл боловч улстөрчийн хувьд ийм холбоос хүртэл олон нийтийн итгэлд сүүдэр унагадаг нь бодит үнэн. Түүнчлэн Х.Тэмүүжин ч хэдий нэр холбогдсон ч өөрт нь ашиггүй л бол цааш нь хэр хол “түлхэж” чаддаг вэ гэдэг нь тухайн үйл явцаас харагдсан.
Улстөрч хүнийг зөвхөн хууль зөрчсөн эсэхээр биш, ямар хүрээлэлтэй вэ, ямар маргаанд нэр холбогдож байсан бэ гэдгээр нь ч үнэлдэг. Тиймээс ийм асуултууд бүрэн тайлагдаагүй байхад түүнийг парламент дахь намын нүүр царай болгох нь эрсдэл дагуулна.
Өнөөдөр Ардчилсан намд фракцын нөлөөнөөс гарах, бодлогын нам болох шаардлага тулгарч байна. Гэтэл энэ мөчид дахин фракцын сүүдэр, маргаан дагуулсан нэрсийг урагшлуулах нь шинэчлэл бус ухралт болж хувирах магадлалтай.
Эцэст нь, энэ бол ганц хүний асуудал биш. Харин АН өөрөө итгэл даах уу, эсвэл эргэлзээ дагуулах уу гэдгээ шийдэх мөч дээр ирээд байна.
Like
0
Хаха
0
0
Буруу
0
Гайхмаар
0
Харамсалтай
0
Хөөрхөн
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334