Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
УИХ таван намтай. Таван нэр дэвшигч 27 онд өрсөлдөнө. Гэхнээ: Нэгхэн жил үлдсэн ч аль ч нам нэр дэвшигчийн тухай ярихгүй байна. Уул нь: Нам нь ярихгүй ч горилсон улстөрчид хот хөдөөгүүр яваад эхэлдэг цаг. Гэхдээ: МАН-аас Г.Занданшатар дэвших магадлалтай хүн хэвээр явна. Судалгаануудаар ч дажгүй. Г.Занданшатар ч өөрөө идэвхтэй байна. Тэрний хэр хэмжээгээр Г.Занданшатарыг нам дамжуулан хардах үзэгдэл гарч буй. Жишээ нь, Э.Бат-Үүл: Жэнко маань нөөцийн мах нөөцөлсөн талаараа учирлан тайлбарлав. Махтай холбоотой түүний хэлж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ юун гуя яриад явчихав. Г.Занданшатартай би байнга холбоотой, утсаар ярьдаг гээд. Жэнко Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид сойж байгаа гэсэн, үнэн бололтой гэх. Нэмээд: Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар 26 оны Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Баянгол зочид буудалд хийгээд гал дээр тос асгаж харагдах. Гэлээ гэхдээ Х.Баттулга, Г.Занданшатар хоёр нэг нутгийнх, Баянхонгорынх. Монголд байдаг л юм.
Энэнээс гадна Г.Занданшатар 27 оны сонгуульд идэвхжиж тал бүрийн дэмжлэгийг авч чадаж байна. Тэрээр хүүхдийн баярын өмнө Америк руу нисчихээд ирж. Америкт очиж А.Амундратай уулзаж. Энэхүү уулзалтыг тамхины цэгээр ярих нь: Бодийн асуудалтай холбоотой бололтой гэх. А.Амундра Бодийн асуудлаар АТГ-тай хамтарч ажиллая, бүгдийг илчилье гээд байсан пиарч залуу. Басхүү: Бодийн асуудал гарахад Г.Занданшатар ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг байсан. Гэтэл нь УИХ дээр сонсгол хийнэ гэж Н.Номтойбаяр ярьж байгаад таг чиг. Тийм байтал нь Бодийн асуудлыг албан тушаалгүй Г.Занданшатар Америкт очиж ярина гэж юу байх билээ. А.Амундрагийн хийдэг пиар 27 онд хэрэгтэй гэж Г.Занданшатар үзсэн байлгүй…
Ө.БАТБИЛЭГ

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.
© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
