Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…
Хэлээд л байсан: Ерөнхий сайд Н.Учрал цэргүүдийн амь насны хариуцлагыг Батлан хамгаалахын сайдтай тооцож чадах уу, эсхүл өөрөө АН-ын шаардлагаар огцрох уу гээд. АН-аас өнгөрөгч долоо хоногт: Д.Батлутдаа хариуцлага тооц оо, арми амь авдаг газар боллоо. Харин Д.Батлутыг хамгаалаад үлдээвэл Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах гарын үсэг зурцгаана гэж шаардсан. Гэвчиг Н.Учрал Ерөнхий сайд болохоор гүрийсээр долоон хоногийг дуусгалаа. АН-ынхан өнөөдрөөс Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах акц руугаа хандахаар шийдэцгээсэн байна. Хагас бүтэн сайнаар ярьж тохирцгоох шиг боллоо.
Ерөөс: Н.Учралын толгойлсон Засгийн газар учраа олохгүй байгаа. Өөрөө мини улс төр хийгээд даслаа. Гэрэл гэгээтэй, ирээдүйтэй шийдвэр Н.Учралаас хүлээх хэрэггүй нь. Өөрөө ч: Би шидтэн биш гээд суучихсан. Нэмээд: Сайд болгон нь асуудалтай. Салбар бүрд нь хямралтай. Улс эмх замбараагүй, ард нийт, аж ахуйн нэгжүүд орлогогүй. Анхаарч байгаа ч юм алга, энийг. Тиймийн учраас АН-ын акц зөв. Цагаа олсон нүүдэл. Энэний цаана улс төр байсан ч хамаагүй. Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулж, учраа мэддэг Ерөнхий сайдтай болох нь зүй. Эс бөгөөс улс бүр дампуурч дуусах нь.
Хэрэвзээ АН шийдвэртэйхэн шийдээд хариуцлага тооцохоор ажиллавал Н.Учрал огцорно. Тэрээр Ерөнхий сайд болоод 70 хонож буй. 90-ээд оноос хойших түүхийг үзэх нь ээ: хамгийн бага хугацаатай Ерөнхий сайдуудаар Ж.Наранцацралт 98 оны 12 сараас 99 оны 4 сар хүртэл 225 хоног, Ц.Элбэгдорж 98 оны 4-12 сар хүртэл 230 хоног, Г.Занданшатар 25 оны 6 сараас 26 оны 3 сар хүртэл 290 хоног, Р.Амаржаргал 99 оны 7 сараас 2000 оны 7 сар хүртэл 362 хоног Ерөнхий сайдаар ажиллаж байж. Бусад нь жил гаруйгаас дээш Ерөнхий сайдаа хийж. Энэ дунд: 99 оны 7 сард Ж.Наранцацралт Ерөнхий сайдаас огцорч, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болтолх найм хоногт Гадаад хэргийн сайд Н.Туяа, 4 оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийг огцруулаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох хүртэлх 16 хоногт Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэгч учир хугацаа нь хамаагүй байх. Тэгэхлээр: Н.Учрал огцорвол Ардчиллын үеийн түүхнээ 100 хонолгүй огцорсон анхны Ерөнхий сайд болно…
Ө.БАТБИЛЭГ

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.
© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
