|

Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь "барьцаалсан уу"

2016 оны 5-р сарын 10

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-10 нд нийтлэгдсэн байна.

Энэ хаврын улс төр бантантайгаа хутгалдаж гүйцлээ. Эрх баригчид энэ сонгуульд дахин сонгогдохын тулд өөрсдөдөө дэндүү ашигтай сонгуулийн хуулийг өнгөрсөн оны "босго" дээр баталснаар энэ бүх зүйлийн эхлэл тавигдсан. Нөгөө талаас нь бодоод үзэхэд анхнаасаа л энэхүү гаргалгааг тэд хийчихсэн байсан гэсэн үг юм.

Тэгвэл яг одоо жижиг намууд болон "асуудалтай" нэр дэвшигчид, бие даагчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Хэн хаана, тэднийг дуудна тэнд нь шууд очоод л шургалахад бэлэн гүйцгээж байна. Мөн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор намууд хүмүүсээ энэ удаагийн сонгуульд 76 тойрогт нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр болоод байна. Тийм ч учраас аль сонгуульд ялах боломжтой бие хүнийг намууд бараг л "булаацалдаж" байх юм. Эхний ээлжинд одоогоор  Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-ыг "түшлээ".  Өчигдөр тэд шинэхэн намын бүлгийнхээ хуралд сууж харагдсан. Тэд ч яахав угийн л нааш цаашаа болж ирсэн хүмүүс.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуудал яалтгүй олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. ХҮН хэмээн нэг хэсэгтээ л бужигнуулсан С.Ганбаатарыг АН-д орж, улмаар АН-аас Дарханд нэр дэвших нь гэх яриа нэлээд хэдэн хэвлэлээр цацагдлаа. Тийм ч байх талтай. Учир нь энэ удаагийн сонгуульд Дарханаас АН-ыг төлөөлөөд дорвитой оролцох хүн байхгүй. Тиймээс АН-ынхан Дарханаас нэг ч гэсэн суудал авахаар хичээж байгаагийн илрэл нь С.Ганбаатар юм. МАН-аас Дарханд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан нар өрсөлдөхөөр төлөвлөөд байгаа. Мэдээж тэдэнтэй үзэж ялалт байгуулах магадлалтай хүн нь С.Ганбаатар юм.

 Өчигдөр тэрбээр мэдээлэл хийж " "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг Ардчилсан намд орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй" гэлээ. Мөн "Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд намайг гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авах байх" гэж хэлсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэгвэл үүнтэй нь холбогдуулан улс төрийн хүрээнийхэн зарим дүгнэлтийг хийж байна. Тэдний мэдээлж буйгаар АН-ынхан С.Ганбаатарыг намдаа ор хэмээн шантаажилсан бололтой. Тиймээс С.Ганбаатар өчигдөр мэдэгдэл хийж, улмаар сонгуульд оруулахгүй байж магадгүй гэдгийг хэлсэн гэнэ. Түүнийг нэр дэвшүүлэхгүй байх шалтгаан нь мэдээж боловсролоо худлаа мэдээлсэнтэй нь холбоотой аж. Тэрбээр, бакалаврын зэрэг хамгаалаагүй байж, магистарт суралцаж төгссөн. Мөн Хаан банкинд дадлага хийж байсан гээд бүх зүйл нь худлаа болж олныг цочирдуулсан. Энэ удаагийн сонгуулийн хуульд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс эрх баригчид хэрвээ хүсэх л юм бол С.Ганбаатарыг хүссэн цагтаа улс төрөөс гаргаж дөнгөх юм.

Нөхцөл байдал хэцүүдэж дээрх шахаанаас шалтгаалж С.Ганбаатарыг АН-руу орох нь гэж таамаглаж байсан ч тэрбээр өөрөө орохгүй МАХН-д орж магадгүй гэдгээ хэлэв. Ийнхүү хүнд байдалд орсон С.Ганбаатар гишүүн "зовлон" нэгтэй Н.Энхбаярынхаа хаяаг түшихээр шийдсэн бололтой. Н.Энхбаяр ч мөн адил сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй яваа.

 

Ч.Ган

 

 


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



103.9.90.228   • 2016, 5 сарын 10. 17 цаг 50 минут

Зөв МАХН-Д ЭЛСЭХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ ТЭГВЭЛ ЭНХБАЯР ГАНБААТАР ГЭХ МЭТ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ГЭСЭН ХҮМҮҮСИЙН БУЯНД АВРАГДАЖ МАГАДГҮЙ

59.153.114.218   • 2016, 5 сарын 10. 16 цаг 55 минут

БОЛЬЁ ОО

183.177.101.14   • 2016, 5 сарын 10. 15 цаг 21 минут

demjij bn

183.177.101.14   • 2016, 5 сарын 10. 15 цаг 21 минут

zov shiidej bn. MAXN-d orson ni deer.

202.9.40.108   • 2016, 5 сарын 10. 14 цаг 44 минут

BAYARTSOGT, SAIHANBILEG 2 SOTS NIGMIN PIONER KOMSOMOLD SyRCH BSAN LALARYD TURYUNII BUUSNVD.UDAHGVI DUBAIN GERENI OFSHOR N ILREH GEJ BGA, NUGUH N TSAITSAN YABJ BNA

122.201.31.7   • 2016, 5 сарын 10. 8 цаг 44 минут

Боловсролоор биш,ёс суртахуунтай хүнээр төрөө түшүүлье,,,,,,,

203.91.118.180   • 2016, 5 сарын 10. 7 цаг 47 минут

ийм ичих нүүрээ элгэндээ наасан хуурамч хүн төрд гараад л хуурч мэхлэнэ шүү дээ. Боловсролгүй нь дандаа юм болгон дээр илэрч байдаг шүү дээ. Энэ хүртэл явсан нь одоо болоо доо. Одоо дээд боловсрол эзэмшихээ боддоо юүкэв зүгээр


Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29Дундговь аймагт нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна8 сар 6. 15:22Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно8 сар 6. 15:22БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа8 сар 3. 15:10Эрчим хүчний салбарын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна7 сар 31. 15:14Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ7 сар 29. 15:10Эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг эрчим хүчний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүллээ7 сар 28. 14:47Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо7 сар 9. 14:47Төрийн дээд одон, медаль гардууллаа7 сар 9. 14:47

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.