|

Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ

2026 оны 10-р сарын 12

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжингийн 7-р гудамж болон “Улаан хуаран Гарден ресиденс” хотхонд  ажиллаж, ухаалаг тоолуур суурилуулах төслийн хэрэгжилт, явц байдалтай биечлэн танилцлаа.

Анх 2023 онд  техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж, салбарын яаманд танилцуулснаар эхлүүлж байсан уг төслийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 93 хувьд хүрээд байна. 2024 онд төслийн нэгдүгээр шатыг эхлүүлснээр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 129,262 ширхэг ухаалаг тоолуур, 1,714 ширхэг өгөгдөл цуглуулах төхөөрөмж (концентратор) тус тус суурилуулсан бол 2025 онд хоёрдугаар шатанд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Налайх, Зуунмод, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвд нийт 151,219 ширхэг ухаалаг тоолуур, 2,051 ширхэг концентратор тус тус суурилуулжээ. Төслийн сүүлийн үе шатанд  202,646  тоолуурыг шинэчлэн  суурилуулах ажил  энэ онд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар ухаалаг тоолуурыг 39,865 мянга аж ахуйн нэгж буюу 80.3 хувь, 185,501 гэр хорооллын айл өрх буюу 96.3 хувь,  284,154 орон сууцны айл  өрх буюу 94.4 хувьд ухаалаг тоолуур суурилуулсан. 

Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд нийтдээ 509, 520 тоолуур суурилуулснаар 320 ажлын байр хэмнэж, түгээлтийн алдагдлыг 13.66 хувиас 9.5 хувь хүртэл бууруулсан бодит үр дүн гарчээ. Ухаалаг тоолуур нь хэрэглэгчийн хүсэлтээр цахилгаан эрчим хүчийг түр салгах, сэргээх үйлчилгээг зайнаас шуурхай гүйцэтгэх боломжтой бөгөөд мэдээллийг өдрөөр болон сараар нь хадгалдаг тул хэрэглэгчийн зүгээс цахим үйлчилгээний систем www.my.tog.mn буюу цахилгаан хэрэглэгч аппликэйшныг ашиглан хэрэглээгээ хянах давуу талтай юм. Түүнчлэн хүчдэл хэлбэлзэх, хэрэглэгчийн кабель шугам, тоног төхөөрөмжид гэмтэл үүссэн нөхцөлд цахилгаан хэлхээнээс автоматаар салгагддаг тул иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэх аюулыг бодитоор бууруулна. 

Мөн өглөө, өдөр, шөнийн хэрэглээг ялгавартай тооцдог тул тарифын хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжтой бөгөөд тоолуурын заалтыг алсын зайнаас хүний оролцоогүйгээр татаж, найман жилд нэг удаа баталгаажуулснаар хэрэглэгчийн цаг завыг хэмнэх боломж бүрджээ. 

Ухаалаг эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлж хэрэглэгчдэд илүү хялбар, хэмнэлтийг бий болгоход ухаалаг тоолуур суурилуулалт онцгой чухал бөгөөд www.mytog.mn буюу “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшныг тогтмол хэрэглэж хэвшихийг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс иргэдэд уриаллаа. Уг аппликэйшинд иргэд хэрэглэгчийн кодоороо нэвтэрч, холбогдох бүх үйлчилгээ, мэдээллийг цахимаар авах боломжтой. Салбарын сайдын зүгээс төслийг богино хугацаанд шуурхай хэрэгжүүлж, зорилтот хэрэглэгчдийнхээ 93.8 хувьд хүрч ажиллаж, ухаалаг тоолуураа суурилуулсан УБЦТС ТӨХК-ийн хамт олонд баяр хүргэж,  айл өрх, албан байгууллага бүр ухаалаг тоолууртай болсноор ухаалаг систем бүрдэн зардал багасч, алдагдал буурахаас гадна эрчим хүчээ хэмнэх хамгийн чухал ач холбогдолтойг онцоллоо. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ10 сар 20. 18:13Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ10 сар 19. 18:09Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ10 сар 12. 18:06"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ10 сар 5. 18:02Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна9 сар 30. 17:59Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьд хүрээд байна9 сар 14. 17:55“Улаангомын дулааны II станц” ТӨХК хүчин чадлаа 23 мвт-аар өргөтгөж байна9 сар 12. 17:5119.8 мвт-ын хүчин чадалтай Мянгад нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сард системд холбоно9 сар 11. 17:50300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.