|

Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ

2026 оны 10-р сарын 5

Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг болох Эрчим хүчний яамны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.Мөнхцог, Гэрээ эрх зүйн газрын ахлах шинжээч Б.Нармандах болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор Орхон аймагт аравдугаар сарын 3-ны өдөр ажиллалаа. 

Энэ үеэр “Эрдэнэтийн ДЦС”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иуд болон ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарт тус тус ажиллаж, аймгийн хэмжээнд дулаан, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа, төлөвлөгөөт болон их засварын ажлын хэрэгжилт, нүүрс түлшний нөөц, цахилгаан дамжуулах түгээх сүлжээний өргөтгөл, техникийн бэлэн байдалтай танилцаж, холбогдох чиг үүрэг өглөө. Түүнчлэн үйлдвэр, компаниудын нийт ажиллагсадтай уулзалт хийж, салбарт хэрэгжүүлж буй “139” шинэчлэлийн бодлого, шилжилтийн стратегийг таницуулж, санал бодлыг нь хүлээн авлаа. 

“ЦДҮС” ТӨХК-ийн Хангай бүсийн салбарын дэд бүтцээр дамжуулан зургаан аймгийн төв, 150 гаруй сум, суурины 143 мянган айл өрх, 19.5 мянган аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Тус  салбар  нь 2026 оны эхний 9 сарын байдлаар 1,456.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг дотоодын хэрэгцээнд зарцуулсан бол эрчим хүчийг дамжуулах шугам, трансформаторын алдагдал 65.4 сая кВт.цаг байна. Үүнээс гадна Хангай бүсийн салбарт дамжуулах,  түгээх сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийг шийдэх зориулалттай 220/110/35 кВ Оюут дэд станц болон 220 кВ хүчдэлийн хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгааг газар дээр нь салбарын сайдад танилцууллаа.  

Оюут дэд станц ашиглалтад орсноор Орхон аймгийн төдийгүй бүс нутгийн шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, хэрэглэгч холбогдох боломж бүрдэх аж. 

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК нь 71 МВт цахилгаан, 425 Гкал/цаг дулааны суурилагдсан хүчин чадалтай. Өнөөгийн байдлаар 57 МВт ачаалалтай таван зуух, гурван турбин ажиллаж байна. Эрдэнэт хот сүүлийн жилүүдэд өргөн тэлж, орон сууцны хоёр  цогцолбор хороолол ашиглалтад оржээ. Энэ хэрээр хүн амын тоо нэмэгдэж, айл өрхийн эрчим хүчний хэрэглээ өсөж,  хэрэгцээгээ хангахын тулд тус ДЦС-ын дулаан дамжуулах төв шугамыг өргөтгөх ажил хийгдэж байгаа аж. 

46 жилийн түүхтэй "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Архангай, Өвөрхангай, Булган, Хархорин гэсэн дөрвөн салбарын хүрээнд 11 аймгийн 147 сум, сууринд цахилгаан эрчим хүч түгээн ажиллаж байна. 
2026-2027 оны өвлийн бэлтгэл ажилд тус компани их засварын 22 ажил, техник зохион байгуулалтын 17 арга хэмжээг, нэг хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөжээ.

Орхон аймагт 2026- 2027 оны өвөлжилтийн бэлтгэл, их засвар төлөвлөгөөний дагуу явагдаж, аймгийн хэмжээнд салбарын харьяа үйлдвэр, компаниудын дундаж гүйцэтгэл 85 хувьд хүрээд байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ10 сар 20. 18:13Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ10 сар 19. 18:09Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ10 сар 12. 18:06"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ10 сар 5. 18:02Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна9 сар 30. 17:59Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьд хүрээд байна9 сар 14. 17:55“Улаангомын дулааны II станц” ТӨХК хүчин чадлаа 23 мвт-аар өргөтгөж байна9 сар 12. 17:5119.8 мвт-ын хүчин чадалтай Мянгад нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сард системд холбоно9 сар 11. 17:50300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.