|

“Улаангомын дулааны II станц” ТӨХК хүчин чадлаа 23 мвт-аар өргөтгөж байна

2026 оны 9-р сарын 12

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн өнөөдөр (2026.09.12) Увс аймаг дахь “Улаангомын дулааны II  станц” ТӨХК-д ажиллалаа. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус станцын суурилагдсан хүчин чадал 35 МВт бөгөөд 3266 айл өрх, 202 аж ахуйн нэгж, 51 төсөвт байгууллагыг халаалт, халуун усаар хангаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрээд байгааг компанийн удирдлага дуулгалаа.   

96 ажилтантай “Улаангомын дулааны II  станц”-ынхан 2024 онд 80.1 мянган Гкал, өнгөрсөн жил 93.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэжээ. 2026 онд дээрх тоо 100.3 мянган Гкал-д хүрэх тооцоо гарсан бөгөөд үүнээс 98.2 мянган Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулж, 2.1 мянган Гкал буюу үйлдвэрлэлийн 2.1 хувийг шугамын алдагдал эзлэхээр байгаа аж. 

Эхний хагас жилийн гүйцэтгэлээр авлага, өглөгийн хэмжээ нь төлөвлөснөөс өндөр байгаа тул үүнийг барагдуулах, мөнгөн хөрөнгийн эргэлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн авлагыг бууруулахад анхаарч буй юм байна. Нэг Гкал дулаан үйлдвэрлэхэд 94.4 мянган төгрөгийн зардал гарч байгаа ч борлуулалтаас 84.1 мянган төгрөгийн орлого олж буй юм байна. Харин 2027 онд үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй тохиолдолд нэг Гкал дулаан үйлдвэрлэх зардал 97.1 мянган төгрөгт хүрч, борлуулалтын орлого 73.1 мянган төгрөг байх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг Гкал дулаан тутамд 24 мянган төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа гэв.  Иймээс үнэ тарифыг нэмэгдүүлэх саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байна. 

Орлого нэмэгдүүлэх ажлын хүрээнд байгууллагуудын талбайг нарийвчлан хэмжих, айл өрхийн хэрэглэгчдийн тоог бодитоор тогтоох зэрэгт анхаарснаар орлого нь жилд 843.9 сая төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ. 

Тус компанийнхан улсын төсвийн санхүүжилтээр хүчин чадлаа 23 МВт-аар өргөтгөж байгаа бөгөөд гүйцэтгэл нь өдгөө 60 хувьд хүрээд байна. Уг ажлыг “Ингүүмэл үйлс”, CMM компанийн түншлэл 2025 оны долоодугаар сараас гүйцэтгэж эхэлсэн. Төслийг 15.49 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээс одоогоор санхүүжилтийнхээ 44 хувийг авчээ. Үлдсэн санхүүжилтийг шийдвэл ирэх арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулах боломжтойг хэлж байлаа. 

Өнгөрсөн хугацаанд шинэ зуухаа угсарч, гагнуурыг нь шалгаж, усан шахалтын тест хийжээ. Мөн анхдагч болон хоёрдогч агаарын сэнс суурилуулж, уутат фильтер, агаарын хоолой, утаа сорох сэнс, яндан угсарснаас гадна нөөц цахилгаан үүсгүүрийг талбайдаа буулгасан байна. Энэ сард барилгын үлдэгдэл материал, тоног төхөөрөмжийг татан авч, ирэх сард угсралтын ажлуудыг дуусган туршсанаар 11 дүгээр сарын 15-наас өргөтгөлийн зуухаа галлах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа аж. 

Дээрх компанийнханд 11 орон сууц (500 орчим айл өрх), гэр хорооллын 200 айл дулаанд холбогдох хүсэлт гаргаад буй юм байна. Хүчин чадлаа өргөтгөвөл мөн ирэх жил спорт цогцолбор, хүүхдийн ордон ашиглалтад оруулахаар байгаа тул худалдан авагч нэмэгдэхийн хэрээр 2027 оны эцсээс татаас авахгүй байх боломж бүрдэх боломжтой хэмээн төсөөлж буйгаа хэлэв. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Үнэ тарифыг өртөгт нь дөхүүлж, хэрэглэгчидтэйгээ ойлголцон, үр ашгаа өсгөх зэрэгт анхаарвал орон нутгийн дулааны станцуудад үлгэр жишээ болохуйц үйл ажиллагаатай болох боломж та бүхэнд байна. Аймгуудын дулааны станцуудын үйл ажиллагаанд загвар болохуйц жишиг байгууллагатай болох хэрэгтэй байгаа. Хүйтэн газарт хэрэглэгчдээ дулаанаар найдвартай хангаж, алдагдалгүй ажиллаж болдгийг та бүхэн харуулаарай” гэв. 

Салбарын сайд дээрх компанийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзан, 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогоо танилцуулав. Энэ үеэр тэрбээр “Салбарын ажиллагсдын хөдөлмөрийг үнэ цэнтэй болгох, олон нийтэд ойлгуулахад анхаарч байгаа” хэмээн тодотголоо. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ10 сар 20. 18:13Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ10 сар 19. 18:09Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ10 сар 12. 18:06"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ10 сар 5. 18:02Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна9 сар 30. 17:59Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьд хүрээд байна9 сар 14. 17:55“Улаангомын дулааны II станц” ТӨХК хүчин чадлаа 23 мвт-аар өргөтгөж байна9 сар 12. 17:5119.8 мвт-ын хүчин чадалтай Мянгад нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сард системд холбоно9 сар 11. 17:50300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.