|

19.8 мвт-ын хүчин чадалтай Мянгад нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сард системд холбоно

2026 оны 9-р сарын 11

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн Ховд аймагт барьж буй 19.8 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр (2026.09.11) танилцлаа. Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Ховд аймагт Мянгад нарны цахилгаан станц барьж байгаа юм. 

19.8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 4 МВт/10 МВт.ц цэнэг хуримтлуурын системийг ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд нэгдсэн сүлжээнд залгахаар ажиллаж байгааг Эрчим хүчний салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэд зохицуулагч М.Наранбат хэлэв. Өдгөө барилга угсралтын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьд хүрээд байна. 

Энэхүү төслийн санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын стратегийн сан бөгөөд гүйцэтгэлийг БНХАУ-ын “Zongtian photovoltaic technology”, “Jiangsu Zhongtian technology” компанийн түншлэл хариуцаж байгаа юм. 

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд ОХУ-аас 2024 онд 229.8 сая кВт.ц, өнгөрсөн жил 264.5 сая кВт.ц эрчим хүч импортолсон дүн бий. Жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх Мянгад нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар импортыг 17 орчим хувиар бууруулж, жилд хоёр сая ам.доллар хэмнэх боломж бүрдэнэ. Дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэнээр найдвартай байдал нэмэгдэх ач холбогдолтой. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ10 сар 20. 18:13Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ10 сар 19. 18:09Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ10 сар 12. 18:06"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ10 сар 5. 18:02Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна9 сар 30. 17:59Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьд хүрээд байна9 сар 14. 17:55“Улаангомын дулааны II станц” ТӨХК хүчин чадлаа 23 мвт-аар өргөтгөж байна9 сар 12. 17:5119.8 мвт-ын хүчин чадалтай Мянгад нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сард системд холбоно9 сар 11. 17:50300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.