|

“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

2026 оны 8-р сарын 30

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Багануурын дулааны станц” ТӨХК-д ажиллалаа. 1980 онд ашиглалтад оруулсан эл дулааны станцын суурилагдсан хүчин чадал нь хамгийн том гурван аймгийн дулааны станцыг нийлүүлсэнтэй дүйцхүйц юм. 

Монгол Улсын төвийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг хангаж буй Багануурын уурхай, Багануур дүүргийн дулаан хангамжийг нийлүүлдэг тус дулааны станцын тоноглолын найдвартай тасралтгүй ашиглалт, үйлдвэрлэлийн шуурхай ажиллагаа нь алдагдах эрсдэл үүсээд байгааг удирдлага нь хэлэв. Энэ нь батлагдсан тариф нь өртгөө нөхдөггүй, алдагдал хүлээдэг, улмаар шаардлагатай засвар, үйлчилгээг хийж чаддаггүй, үндсэн болон туслах тоноглолын ашиглалтын хугацаа дууссан зэргээс шалтгаалж байгаа гэлээ. Үүнтэй холбоотойгоор “Багануурын дулааны станц”-ын санхүүгийн үзүүлэлтүүдийг салбарын сайдад танилцууллаа. Үнэ тарифтай холбоотой асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд саналаа хүргүүлээд байгаагаа хэлэв. 

Дээрх компаниас өмнө нь дөрвөн зуух бүрэн шинэчлэх хүсэлт гаргасан ч одоо болтол шийдэгдээгүй, өдгөө 158 МВт-ын дулааны станц барих талаар яригдаж байгаа аж. Дээрх дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа ороод байгаа ч нийслэлийн удирдлагаас ирж танилцаад, дулааны станц бус, дулааны цахилгаан станц барих нь зүйтэй гэсэн байна. Ийнхүү шинэ эх үүсвэр барина гэхээс урьтаж одоогийн дулааны станцаа горимын дагуу хэвийн, тасралтгүй ажиллуулахад анхаарах шаардлага үүсжээ. Тодруулбал, эхний ээлжид дөрвөн зуух, дөрвөн шахуургыг бүрэн шинэчлэх, мөн 1987 онд ашиглалтад оруулсан үнсэн санг цэвэрлэх шаардлагатай байгаа гэнэ. Эдгээр ажлыг хийхгүй бол дулааны станц цаашид хэвийн ажиллах боломжгүйд хүрэхээр байгааг танилцуулав. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Багануурын дулааны станц” ТӨХК 24 нэр, төрлийн томоохон ажил хийхээр төлөвлөснөөс өдгөө гүйцэтгэл нь 82.1 хувьд хүрчээ. Зарим ажлыг гүйцэтгэх хугацаа болоогүй байгаа аж. Дээрх 24 нэр, төрлийн ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжтойг мөн дурдсан юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Ер нь дулаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яам, сайд гэхээс илүүтэй тухайн орон нутгийн удирдлага анхаарах ёстой. Тухайн аймаг, дүүрэг хаанаа юу барьж, яаж хөгжих хөгжлийн төлөвлөгөөтэйгөө уялдуулаад хэрэглэгчдийг дулаанаар хэрхэн хангахад анхаарч байх ёстой. Түүнээс өр төлбөрт орж, асуудал үүссэний дараа мэддэг, анхаардаг байж болохгүй. Шаардлагатай бол дулааны үнэ тарифыг өртөгт нь хүргэж, ашигтай биш юм аа гэхэд алдагдалгүй ажиллах ёстой. 

Багануурт нэг бол дулааны станц, эсвэл дулааны цахилгаан станц барина гэж янз бүрийн асуудал яригдаж байгааг ойрын хугацаанд эцэслэн шийднэ. Шинэ эх үүсвэрээс үл хамаараад одоо байгаа дулааны станцаа тордон, хэрэглэгчдийг дулаанаар тасралтгүй хангах ёстой” хэмээн тодотгов. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ10 сар 20. 18:13Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ10 сар 19. 18:09Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ10 сар 12. 18:06"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ10 сар 5. 18:02Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна9 сар 30. 17:59Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьд хүрээд байна9 сар 14. 17:55“Улаангомын дулааны II станц” ТӨХК хүчин чадлаа 23 мвт-аар өргөтгөж байна9 сар 12. 17:5119.8 мвт-ын хүчин чадалтай Мянгад нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сард системд холбоно9 сар 11. 17:50300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.