|

Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа

2026 оны 8-р сарын 13

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-08-13 нд нийтлэгдсэн байна.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.08.13) Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Энэ үеэр сайд Б.Найдалаа “Бид эрчим хүчний салбарт шинэчлэлийн бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлж, 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор ажиллаж байна. Үүний хүрээнд Эрчим хүчний шилжилтийн стратегийн бодлого батлахад бэлэн болоод байна. 2050 он хүртэл Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц ямар байх, тухайлбал, сэргээгдэх, цөмийн эрчим хүч, устөрөгч ашиглах зэргийг тусгасан.  

Хиймэл оюун ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ өсөж байна. Монгол Улс зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах бус, цаашид эрчим хүчний нөөцөө бүс нутгийн хэмжээнд хуваалцах, экспортлохыг зорьж байгаа” хэмээв.

Дээр тэмдэглэсэнчлэн гурван зарчмын хүрээнд хэрэглэгч төвтэй болох, эрчим хүчний системийн аюулгүй, нээлттэй байдалд анхаарч байгаа талаар танилцуулав. Мөн есөн гол ажлын хүрээнд тарифын шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, эх үүсвэр, дэд бүтцийг өргөжүүлэх, тархмал эх үүсвэр, шинэ технологи нэвтрүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл, засаглалыг сайжруулахад анхаарч буй талаар мэдээлэл өгсөн юм. Энэ талаар сайд Б.Найдалаа “Засаглал, салбарын үр ашигтай байдлыг сайжруулах зэргээр төлөвлөж буй ажлуудыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд олон улсын банк санхүүгийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг чухал. Дэлхийн банк бол эрчим хүчний салбарт хамтран ажиллаж ирсэн гол байгууллагуудын нэг. Цаашид тухайлбал, ялгаатай тарифын бодлого ямар байх талаар зөвлөгөө авах, хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ. Дээр дурдсан зарим ажлыг хэрэгжүүлэхэд ашиглах санхүүгийн цогц загварчлалыг хуваалцах боломжтойг Дэлхийн банк группийн төлөөллүүд илэрхийлэв.  

Суурин төлөөлөгч Викториа Делмоны зүгээс бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлээд, “Засгийн газар, хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд анхаарна. Монгол Улсын Эрчим хүчний яамнаас баримталж буй стратеги бидний бодлоготой уялдаж байна. “Эрчим хүчний төсөл-3”, “Эрчим хүчний төсөл-4”-ийн хэрэгжилтэд анхаарч буйд сайд танд талархал илэрхийлье” гэв.

Мөн Дэлхийн банк группийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн эрчим хүчний салбар хариуцсан менежер Клаудиа Васкез “Хэрэглэгч төвтэй байхад анхаарч буйд баяртай байна. Хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах нь чухал. Дээр дурдсан ажлуудаас гурвыг нь дурдмаар байна. Тухайлбал, тарифын шинэчлэл. Үнийн индексжүүлэлтийг нэвтрүүлэхэд дэмжих боломж бидэнд бий. Мөн дэд бүтцийг өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд оролцох боломжтой.

“Эрчим хүчний төсөл-3”, “Эрчим хүчний төсөл-4”-ийн ахицад анхаарах нь чухал. “Эрчим хүчний төсөл-5”-ын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэх нь чухал байгаа” хэмээв. Б.Найдалаа сайдын зүгээс “Эрчим хүчний төсөл-5”-ын талаар холбогдох бусад яам, Засгийн газрын түвшинд ярилцан, анхаарал хандуулахаа илэрхийлж, эрчим хүчний реформ хэрэгжүүлэхэд Дэлхийн банк группийг хамтран оролцож, саналаа нээлттэй ирүүлэхийг хүслээ. 

Дэлхийн банк нь Монгол Улсын эрчим хүчний салбарт цахилгаан хангамжийн найдвартай байдал, дамжуулах сүлжээний хүчин чадал, сэргээгдэх эрчим хүчний интеграц, салбарын институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй. Өдгөө дээр дурдсан “Эрчим хүчний төсөл-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл”, “Эрчим хүчний төсөл-4” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц барих төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.  

“Эрчим хүчний төсөл-3”-ийн барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналын үнэлгээний тайланг банканд ойрын хугацаанд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн “Эрчим хүчний төсөл-4”-ийн барилга угсралтын ажлын тендерийг дөрвөн багцад хуваан зарлахаар ажиллаж байна. Мөн “Эрчим хүчний төсөл-5” буюу “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангаж буй юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29Дундговь аймагт нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна8 сар 6. 15:22Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно8 сар 6. 15:22БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа8 сар 3. 15:10Эрчим хүчний салбарын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна7 сар 31. 15:14Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ7 сар 29. 15:10Эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг эрчим хүчний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүллээ7 сар 28. 14:47Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо7 сар 9. 14:47Төрийн дээд одон, медаль гардууллаа7 сар 9. 14:47БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хваныг хүлээн авч уулзлаа7 сар 9. 14:47Шинэ байршлуудад аукцион зарлахаар Засгийн газраас шийдвэрлэлээ7 сар 8. 14:44

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.