|

“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ

2026 оны 8-р сарын 7

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-08-07 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр (2026.08.07) “ДЦС-3” ТӨХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. 198 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай уг станц 2025 онд 879.9 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн, 706.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.6 сая Гкал дулааны эрчим хүч түгээжээ. Тус станц нь төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний 9.6 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 29.8 хувь, технологийн уурын хэрэглээний 42 хувийг хангаж буй бөгөөд 13 зуух, есөн турбингенератортай юм.

2026-2027 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл нь өдгөө 77 хувьд хүрээд буйг “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав танилцууллаа. Тухайлбал, зуух №2-ын их засвар, технологийн шинэчлэл, зуух №7-гийн их засварын ажлыг ирэх есдүгээр сарын 15-нд дуусгах юм.

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарт 2026-2027 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ДЦС-уудын үндсэн, туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний хүрээнд “ДЦС-3” ТӨХК-д 2,091.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий, зуух №4, зуух №8-ын уур халаагч солих засвар шинэчлэлийн ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллаас өмнө буюу ирэх аравдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ. 1976 онд ашиглалтад оруулсан, 220,000 цаг ажиллуулах нормтой ч 255,400 цаг ажиллуулсан турбогенератор №7-г шинэчлэх ажлын гүйцэтгэл 48 хувьтай үргэлжилж байна.

“ДЦС-3” ТӨХК-ийн удирдлагын зүгээс улсын төсөвт тусгуулах шаардлагатай ажлуудын талаарх мэдээллийг өглөө. Юуны түрүүнд турбогенератор №5-ыг суурин дээр нь шинэчлэх шаардлагатай, энэ нь станцын найдвартай ажиллагаа сайжрахад нөлөөтэйг дурдав. Түүнчлэн үнсэн сан №5-ын үнсийг зөөж шилжүүлэн, дараагийн нөөц санг бэлтгэх, “ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах шаардлагатайг тэмдэглэлээ.  

Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар тус станцад ажиллах үеэрээ турбогенератор №5-ыг шинэчлэх хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгуулна гэдгийг онцоллоо. 50 жил ашигласан, металл нь хэв гажилтад орсон уг турбогенераторыг шинэчилснээр нийт 10,000 өрхийг цахилгаан эрчим хүчээр, 7000 айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29Дундговь аймагт нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна8 сар 6. 15:22Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно8 сар 6. 15:22БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа8 сар 3. 15:10Эрчим хүчний салбарын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна7 сар 31. 15:14Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ7 сар 29. 15:10Эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг эрчим хүчний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүллээ7 сар 28. 14:47Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо7 сар 9. 14:47Төрийн дээд одон, медаль гардууллаа7 сар 9. 14:47БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хваныг хүлээн авч уулзлаа7 сар 9. 14:47Шинэ байршлуудад аукцион зарлахаар Засгийн газраас шийдвэрлэлээ7 сар 8. 14:44

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.