|

БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

2026 оны 8-р сарын 3

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-08-03 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг өнөөдөр (2026.08.03) Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайн цогцолборт ашиглалтад орууллаа. “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьсан эл байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залган ажиллах техникийн боломж бүрдүүлж буй. Ингэснээр өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмж импортлон, өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал буурна. 220 кВ-ын зургаан оруулгатай, гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюутолгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох дэд бүтэц юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Өнөөдөр бид БНХАУ-аас 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний системд импортлох боломж бүрдүүлсэн “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулж буй үйл явдлын гэрч болж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд хамтран ажилласан Монгол, Хятадын нийт байгууллага, инженер, техникийн ажилтан, ажиллагсад та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Эл бүтээн байгуулалт нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ирсэн. Үүний хүрээнд 2023 онд Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь эл төслийг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм.

“Оюутолгой” төсөл нь Монголын эдийн засгийн өсөлт, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэрүүдийн нэг. Иймээс тус төслийн цахилгааны найдвартай хангамжийг бүрдүүлэхийн сацуу эрчим хүчний системийн уян хатан ажиллагааг сайжруулж буй энэхүү бүтээн байгуулалт нь эрчим хүчний салбарын төдийгүй улс орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой” хэмээн онцоллоо. 

Мөн “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой ирээдүйн төлөөх энэхүү хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, илүү олон бүтээн байгуулалтын эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов. 

Эргэн сануулахад, 2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулсны дараа буюу 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюутолгой” компанид тавьсан бөгөөд барилгын ажлыг 2024 онд эхлүүлж байв. Энэхүү дэд бүтцийг ашиглалтад оруулснаар Оюутолгойн уурхайн эрчим хүчний хэрэгцээг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилт нэг алхмаар урагшиллаа. Тус байгууламжийг шинэ эх үүсвэрүүдтэй холбох, цаашид өргөжүүлэх техникийн боломжтой барьсан юм. 

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төслийг Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Оюутолгой” ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компани болон дотоодын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, мэргэшсэн багуудын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2000 орчим инженер, техникийн ажилтан оролцлоо. 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29Дундговь аймагт нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна8 сар 6. 15:22Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно8 сар 6. 15:22БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа8 сар 3. 15:10Эрчим хүчний салбарын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна7 сар 31. 15:14Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ7 сар 29. 15:10Эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг эрчим хүчний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүллээ7 сар 28. 14:47Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо7 сар 9. 14:47Төрийн дээд одон, медаль гардууллаа7 сар 9. 14:47БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хваныг хүлээн авч уулзлаа7 сар 9. 14:47Шинэ байршлуудад аукцион зарлахаар Засгийн газраас шийдвэрлэлээ7 сар 8. 14:44

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.