|

Шинэ байршлуудад аукцион зарлахаар Засгийн газраас шийдвэрлэлээ

2026 оны 7-р сарын 8

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-07-08 нд нийтлэгдсэн байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шинэ байршлуудад сэргээгдэх эрчим хүчний аукцион зарлахаар шийдвэрлэлээ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан эл шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өгөв.  

Тодруулбал, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Баруун бүсийн Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Улаангом, Баянхонгор аймгийн Өлзийт суманд нийт 70 МВт хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл, Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нийт 40 МВт хүртэл чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүд, Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэйгээр Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхин цахилгаан станцын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукцион зохион байгуулахаар боллоо. 

Мөн Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, өмнийн говийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг багасгах, уул уурхайн болон бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Дорноговь аймгийн Мандах суманд батарей хуримтлуур бүхий нар, салхины эх үүсвэрийн аукционыг зохион байгуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн эхний ээлжид хүчдэлийн дутагдалтай 22 суманд аукционыг багцлан зохион байгуулахаар болсныг салбарын сайд дурдав. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-10 хувиар өсөж буй бөгөөд ирэх өвлийн оргил ачаалал 1956 МВт-д хүрэх тооцоо бийг тэрбээр мөн тэмдэглэлээ.  

Эргэн сануулахад, Засгийн газрын 2026 оны 160 дугаар тогтоолын хүрээнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг сонгон шалгаруулах аукционыг амжилттай зохион байгуулсан. Улмаар Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт хэрэгжүүлэх төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, санал болгосон үнэ 4.85-7.8 ам.цент/кВт.ц болж, дундаж үнэ 5.98 ам.цент/кВт.ц-т хүрсэн юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний төслийг ил тод, өрсөлдөөнт зарчмаар хэрэгжүүлэх, цахилгаан эрчим хүч худалдах бодит үнийг зах зээлийн өрсөлдөөнөөр тодорхойлох, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжтойг харуулсан чухал туршлага болсон. Эл туршлагад үндэслэн сэргээгдэх эрчим хүчний дараагийн төслүүдийг аукционы зарчмаар зохион байгуулж, хэрэгжүүлэх юм. 

Сайд Б.Найдалаа сэтгүүлчдийн зүгээс тавьсан өвөлжилтийн бэлтгэл, “ДЦС-3"-ын засвар, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл зэргийн талаарх асуултад хариулт өглөө. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29Дундговь аймагт нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна8 сар 6. 15:22Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно8 сар 6. 15:22БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа8 сар 3. 15:10Эрчим хүчний салбарын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна7 сар 31. 15:14Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ7 сар 29. 15:10Эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг эрчим хүчний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүллээ7 сар 28. 14:47Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо7 сар 9. 14:47Төрийн дээд одон, медаль гардууллаа7 сар 9. 14:47БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хваныг хүлээн авч уулзлаа7 сар 9. 14:47Шинэ байршлуудад аукцион зарлахаар Засгийн газраас шийдвэрлэлээ7 сар 8. 14:44

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.