|

Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөөг баталлаа

2026 оны 7-р сарын 6

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-07-06 нд нийтлэгдсэн байна.

Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2026.07.06) боллоо. Энэхүү хуралдааны үеэр “Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төслийг “Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн замын зураглалын төсөл бэлтгэх” ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав. Уг төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан дээрх ажлын хэсэг боловсруулсан юм. Хуралдаанаас дээрх төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар батлах нь зүйтэй гэж үзлээ.

“Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө  /2026–2035/”-ний төсөлд засаглал ба институцийн тогтолцоо, кибер аюулгүй байдал ба тэсвэрлэх чадавхын тогтолцоо, эрчим хүчний зах зээлийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, судалгаа, инновац ба шинэ технологи, хэрэгжилтийн замын зураглал, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтолцоо, эрчим хүчний салбарын цахим шилжилтийн системийн зорилтот бүтэц зэргийг тусгасан юм.

Мөн хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бэлтгэх ажлын хүрээнд дөрвөн ажлын хэсэг байгуулж, биелэлтийг ирэх аравдугаар сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газарт үүрэг болголоо. Үүнд тухайлбал, Цахилгааны ухаалаг тоолууржуулалтыг нэгдсэн байдлаар өргөжүүлэх ажлын хүрээнд УБЦТС ТӨХК-ийн тоолуурын өгөгдлийн удирдлагын систем, хэрэглэгчийн программ хангамжийг улсын хэмжээнд ашиглах арга хэмжээг хариуцан ажиллах ажлын хэсэг, Улаанбаатар хотын дулааны ухаалаг тоолуур, хэмжих хэрэгслийн нэгдсэн системийн төсөл болон санхүүжилтийн загварын санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг багтаж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29Дундговь аймагт нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна8 сар 6. 15:22Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно8 сар 6. 15:22БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа8 сар 3. 15:10Эрчим хүчний салбарын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна7 сар 31. 15:14Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ7 сар 29. 15:10Эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг эрчим хүчний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүллээ7 сар 28. 14:47Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо7 сар 9. 14:47Төрийн дээд одон, медаль гардууллаа7 сар 9. 14:47БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хваныг хүлээн авч уулзлаа7 сар 9. 14:47Шинэ байршлуудад аукцион зарлахаар Засгийн газраас шийдвэрлэлээ7 сар 8. 14:44

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.