|

Ерөнхий хяналтын сонсголын зар

2026 оны 6-р сарын 3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’

Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:

  • Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээбичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
  • Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Ажлын алба

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.