|

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix" шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

2026 оны 6-р сарын 2

БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдсан “Little Miss & Mister Universe 2026” олон улсын хүүхдийн урлаг, загварын их наадам 22 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн олон орны авьяаслаг хүүхэд багачууд оролцсон энэхүү нэр хүндтэй наадамд Монголын баг амжилттай оролцож, олон улсын тайзнаа бахдам амжилт үзүүллээ.

Энэ удаагийн наадмын хамгийн том амжилтын эзнээр Зоригтхүүгийн Чингүүн тодорлоо. Тэрбээр эх орноо сурталчилан таниулах, үндэсний хувцасны үзүүлбэр, үдшийн гоёлын хувцасны үзүүлбэр, эко хувцасны үзүүлбэр, авьяас, зураг авалт номинациудад тэргүүлэх оноонуудыг авч өөрийн насны ангилалдаа "Junior Grand Prix 2026", энэхүү наадмынхаа тэргүүн шагнал болох "Super Grand Prix 2026" шагналын эзэн тус тус боллоо.

З.Чингүүний хувьд “Junior Grand Prix 2026” болон “Super Grand Prix 2026” гэсэн хоёр том Гранпри шагналыг нэгэн зэрэг хүртсэн Монголын анхны оролцогч болж, “Little Miss & Mister Universe” олон улсын наадмын түүхэнд шинэ амжилтын эзэн болсон байна.

Мөн Одонбаатарын Эехэн “Grand Prix”, Түмэн-Өлзийгийн Гэгээнхүслэн “Top Model”, Нямтулгын Амингоо “Asia Miss” номинацийн эзэд болж, Сүхбаатарын Авиддарь “Face Miss” номинацид шалгарч Монголын багийн амжилтын буухиаг үргэлжлүүлэв.

Монгол Улсыг төлөөлөн ОМТ олон улсын хүүхдийн байгууллага албан ёсны эрхтэйгээр оролцсон бөгөөд Э.Оюунтунгалагийн ахалсан баг ес дэх жилдээ тус наадамд оролцож, амжилт арвинтайгаар эх орондоо иржээ.

Энэ удаагийн тэмцээнд Саранболдын Тэмүүлэн, Төмөртөмөөгийн Үжингүнж нар олон улсын шүүгчээр ажилласан байна. Олон улсын шүүгчээр ажилласан Саранболдын Тэмүүлэн, Төмөртөмөөгийн Үжингүнж нар мөн олон улсын шүүгчийн батламж, албан ёсны туузаа гардан авчээ.

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026” олон улсын урлаг, загварын их наадмаас “Super Grand Prix”, “Grand Prix”, “Little Mister”, “Top Model”, “Asia Miss”, “Face Miss” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа бахархалтайгаар дуурсгалаа.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.