|

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

2026 оны 5-р сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр мянга мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн үе үеийн багш, ажилтнуудад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

 Их сургуулиуд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн алба хаагч бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бэхжүүлэх, Сургалтын болон Судалгааны их сургууль болоход нь бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.

Мөн эрдэмтэн багш, ажилтнууд улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийсэн шинэчлэл, дэмжлэг, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн салбар дахь шинэчлэл болон илүү шударга, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, айдасгүй, аюулгүй тогтолцоо бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан талархал илэрхийллээ.

ХЗДХЯ салбар хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүхий сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуулийн давхардал, хийдлийг арилгах, шинэ эрсдэл, сорилтыг урьдчилан харж бодлогоо тодорхойлох зэрэг шинэчлэлийг үе шаттай хийж эхэлжээ.

Батлан хамгаалах яам энэ оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, алба хаагчдаа чадавхжуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа  явуулж байна.

Энэ хүрээнд чадварлаг офицер, ахлагч бэлтгэх оновчтой тогтолцоо бүрдүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар үндэсний хэмжээнд тэргүүлэх, чанартай сургалт, эрдэм шинжилгээ явуулах, шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгааг шинэ шатанд гаргахыг зорьжээ.

Салбарын яам өнгөрсөн нэг жилд ҮБХИС-д 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, багш ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэн, бүтэц, орон тоог боловсронгуй болгожээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу сургуулийн хөгжлийг эрчимжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар ҮБХИС-д дэлхийн жишигт нийцсэн “Олон улс судлалын төв” байгуулах гэж байгааг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.

Энэ төв улс орны аюулгүй байдал, цэрэг-улс төрийн харилцаа, бодлогын шинжилгээг олон улсын түвшинд хүргэж, шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан бодлого тодорхойлох, Монгол Улсын гадаад дахь байр суурийг улам бататган бэхжүүлэх зорилготой юм.

ҮБХИС цаашид олон улсын жишигт нийцсэн цэргийн боловсрол, сургалт, судалгаа-инновацын тогтолцоотой, өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвар бүхий  офицер, ахлагч бэлтгэж, “Сургалтын их сургууль” болох зорилт дэвшүүлжээ.

Батлан хамгаалах болон Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн хувь нэмрээ оруулж байна.

Цаашид үндэсний аюулгүй байдал, иргэдийн ээлтэй орчин, шударга ёс, эрх зүйн шинэчлэлийн төлөөх төрийн тэргүүний бодлого, зорилтыг тууштай дэмжихээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын судалгааны арга зүйч багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэнд Гавьяат хуульч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах судлалын тэнхимийн дарга, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Лхүндэвийн Батцэнгэлд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:21Оросын нүүрс, зэс, ураны экспортын “гол өрсөлдөгч” нь Монгол Улс тул Х.Баттулга төмөр замыг гацааж, О.Батнайрамдал “Оюутолгой”-г муулж, зарим хүмүүс “уран” ярьж байгаа юм5 сар 14. 9:17Чөдөр зүүсэн нь тэд5 сар 14. 9:15Монгол Улс армиа барууны зэвсэг техникээр шинэчилье5 сар 14. 9:11Гадаад зээлийн хэмжээг хэтрүүлэхэд хүргэсэн Газрын тосны үйлдвэрийн явцыг Д.Алтанцэцэгээс нэхэх ёстой5 сар 14. 9:04Байрны үнэ буурахгүй нь…5 сар 14. 8:27АНУ-ын ерөнхийлөгч Ираны дайн, худалдаа, Тайванийн асуудлыг хэлэлцэхээр Бээжин хотод айлчлан ирлээ5 сар 14. 8:27Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов5 сар 14. 8:26Б.Өлзий-Учрал /ThunderZ/: Монголын түүхийг өдий хүртэл “Мөнх хөх тэнгэр л” бүрэн дүүрэн мэдэж байгаа гэж үзээд “Тэнгри” төслийг эхлүүлсэн5 сар 14. 8:24“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ5 сар 14. 8:24БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА5 сар 14. 8:23Оюутолгойн гэрээнд хэн буруутай вэ?5 сар 14. 8:22Харвард бүлэглэлийн хол явахгүй хов ба матаас5 сар 14. 8:20Шинэхэн дарга нарын ХОМ5 сар 14. 8:17Үндэсний хууль, эрх зүй үхрийн бөөр шиг байдаггүй5 сар 13. 19:25Алтны уурхайдаа цахилгаан татах гэсэн “Эс жи групп”-ээс хахууль авсан Д.Бямбасүрэнд 30 саяын торгох ял оноов5 сар 13. 19:21Б.ТЭМҮҮЛЭН захирал баялгийн сангийн МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ буйр сэлгэн ШИНЭ ОФФИС ТҮРЭЭСЛЭХЭД 228 саяыг үрэх гэнэ!!5 сар 13. 9:53VS: "Монголын төмөр зам" ТӨХК хууль бус тендер өгсөн, өгөөгүй5 сар 13. 9:42“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ5 сар 13. 9:06Тэднийг "Оюу Толгой"-н ТУЗ-өөс чөлөөлөхийг үүрэгдсэн Г.Занданшатарын шийдвэр Н.Учралд бий5 сар 13. 8:54Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 8:52Эрчим хүчний сайд нь Эрдэнэбүрэнгийн эсрэг санал өгчихлөөр хэнд “Найдалаа” гэх билээ5 сар 13. 8:51ЦАХИМ ХӨГЖЛИЙН САЙД Ч.НОМИНГИЙН НО-ТОЙ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ Н.УЧРАЛ САЙД АА!5 сар 13. 8:48Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг “ИЧДЭГГҮЙ ХУДАЛЧ” гэж шүүмжлэв5 сар 13. 8:47“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”5 сар 13. 8:46АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй5 сар 13. 8:45Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд5 сар 13. 8:44"Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-наас гурав хоног хааж, засварлана"5 сар 13. 8:42Хантавирусийн халдвар авсан Францын иргэний бие муудаж, хиймэл амьсгалын аппаратад шилжжээ5 сар 13. 8:41Дундаж давхаргаа ядуурлын ангалаас аврах уу, түлхэх үү5 сар 13. 8:40

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.