|

Монгол Улс армиа барууны зэвсэг техникээр шинэчилье

2026 оны 5-р сарын 14

Польшийн армийн шинэчлэлийн нэг гол зорилго бол Зөвлөлтийн үеийн хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс бүрмөсөн ангижрах явдал байсан. Би монгол хүн болохоор манай арми Польшийн жишээгээр Зөвлөлтийн болон одоо үеийн Оросын хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс ангижирч зэр зэвсэглэлдээ шинэчлэл хийх цаг болсон юм биш биз гэж боддог юм.


 

Монгол Улс армиа барууны зэвсэг техникээр шинэчилье

News.MN 2026-03-14 

Энэхүү нийтлэл нь зохиогчийн хувийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Ньюс агентлагийн албан ёсны байр суурийг тусгаагүй болно.

Зэвсэгт хүчний 105 жилийн ойд ( Нэмж засварласан ) 

“Украины ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар”, “Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар” гээд өмнө нь бичсэн. Одоо энэ нийтлэлийг бичдэгийн учир нь Батлан хамгаалахын дэд сайд генерал Д.Баасандамбын нэгэн сонинд өгсөн ярилцлагыг уншвал ард иргэдийн (үндэстэн) сөрөн тэсэх чадварын тухайд голчлон өгүүлжээ. Миний ойлгосноор хуучны “Иргэний хамгаалалт”-ын системийг эргүүлэн сэргээж хуульчлан батлуулахаар бэлтгэж байгаа юм байна. Энэ ч зөв. Харин ч оройтож. Нэгэнт дэд сайд энэ тухай ойлгомжтой ярьчихсан болохоор би энэ удаа улсын жишгийг дагаж “Монгол Улсын сөрөн тэсэх чадвар” гэдэг сэдвээр бэлтгэлээ.

“Үндэстний (Улсын) сөрөн тэсэх чадвар” гэдэг нь яг алийг нь хэлээд байгаагийн учрыг олох гээд сонирхон "Wikipedeа" болон гадаад дотоодын холбогдох сайт, хэвлэлүүдийг ухаж, "GPT Chat"-аас асуулаа. Англи хэлээр ”Nation skill of Strongest” гэдэг юм байна. Үүнийг уншвал улс орны сөрөн тэсэх чадварын үндсийн үндэс нь эдийн засгийн чадавх гэж тодорхойлжээ.

Хүчирхэг эдийн засаг нь батлан хамгаалах чадварын баталгаа юм байна.

Үүний жишээ болгож Польшид сурч байсных Польшийн армийн шинэчлэлийг би сонирхлоо. Энэ улс манайхаас арай өмнөхөн, гэхдээ манайхтай адилхан эдийн засгийн “Цочир эмчилгээ”-ний аргаар шилжилтийн үеийг туулж хамтдаа “муужирч” явсан болохоор бид “зовлон” нэгтэй соц үеийн “ахан дүүс” билээ. 

Тус улс шилжилтийн эхэн үедээ яг манайх шиг гуларсан орон байсан бол 30 гаруй жилийн дараа харахад Польш улс одоо нэгэнт хөл дээрээ бат зогсож эдийн засаг нь хүчирхэгжжээ. Түүнээ дагаад армийнх нь шинэчлэл Европын бусад орнуудаас илүү, маш эрчтэй явагдаж байгаа нь тус орныг онцлон сонгодгийн учир юм. 

Энэ улсын талаар мэдээлэл надад илүү ойр, олдоцтой. Бас польшийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн дүн шинжилгээ, судалгаа маш сайн юм.

ОУВС-гийн (International Monetary Fund) 2025 оны үнэлгээгээр Польшийн ДНБ-ний хэмжээ 1.04 их наяд ам.доллар болж Герман, Их Британи, Франц, Итали, Испани, Нидерландын дараа эрэмбэлэгдэж Европын №7 дахь, Зүүн ба Төв Европын №1 орон болжээ. Польшийн эдийн засгийн өсөлт энэ хэвээр үргэлжилбэл ойрын 10 жилд Европын №5 эдийн засаг болох магадлалтай гэж шинжээчид үздэг юм байна.

XXI зууны босго давах үед Путин ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар тодорсон цагаас эхлэн Либерал ардчилсан намын дарга В.Жириновский “Энэтхэгийн далайд орос цэрэг бакиал гутлаа угаах” тухай ил цагаан улиглаж, Коммунист намын дарга Г.Зюганов нь хуучин СССР-ийг дахин сэргээхийг уриалан дуудав. 

Төрийн Думын бусад фракцууд нь ч тэдэнтэй энэ талаар эв найртай хэлхэлдэж дуу хоолой нийлүүлэн “Три танкист”-аа дуулцгаах болжээ. Төдөлгүй энэ нь уриа дуудлага төдийгүй ОХУ-ын албан ёсны төрийн бодлого болон биежиж батлан хамгаалах зардлаа эрс нэмэгдүүлж эхэлсэн нь түүхэн урт хугацаанд олон удаа түрэмгийлэлд нь өртөж байсан польшчуудын хувьд нэг ёсны “ирээдүйн болзошгүй дайн”-ы дохио болон хангинажээ.

Польшийн армийн шинэчлэлийн нэг гол зорилго бол Зөвлөлтийн үеийн хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс бүрмөсөн ангижрах явдал байсан.

Өнөөгийн Оросын болон хуучин Зөвлөлтийн байлдааны зэвсэглэлийн чанар, чадвар өнөө цагийн шаардлагаас хоцрогдсон нь илт харагдах боллоо. Украинд хийж байгаа урагшгүй дайн, ялангуяа сүүлийн үед, жишээ нь ноднин Сирид, мөн өнгөрсөн зун Ираны цөмийн зэвсгийн агуулахыг Израилийн зүгээс бөмбөгдөхөд, дараа нь энэ оны эхээр Венесуэл дахь Америкийн цэргийн явуулсан шуурхай операцын үеэр Оросын агаарын орон зайн хамгаалалтын "С-400", "С-300" системүүд ажиллах чадваргүй байсныг бүгд мэднэ. Гэх мэт. 

Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор гэх сүрлэг нэртэй зэвсгийн үйлдвэрлэл нь бусад салбарынхаа нэгэн адил авлига, хээл хахуульд нэвт автсан нь бүтэлгүйтлийн шалтгаан бөгөөд 2025 онд ОХУ дэлхийн зэвсэг нийлүүлэгч 10 том орнуудаас зэвсгийн экспорт нь -64% болтлоо доош унасан ганц улсаар “тодроод” байгаад гайхах юм алга.

Хүчирхэг эдийн засаг нь батлан хамгаалах чадварын баталгаа тул Польш улс батлан хамгаалах зардлаа эрс нэмэгдүүлж, зэвсэг техникээ ид шинэчилж байна.

Польшийн хамгийн том зэвсгийн нийлүүлэгч АНУ-аас F-35A нисэх онгоц (32 нэгж), F-16 нисэх онгоц (48 нэгж), AH-64E Apache-довтолгооны нисдэг тэрэг (96 нэгж), M1A2-SEPv3 танк (250 нэгж), Patriot агаар-пуужингийн хамгаалалтын систем, HIMARS-олон пуужингийн систем, Javelin- танк эсэргүүцэх пуужингаар зэвсэглэв.

Хоёр дахь том зэвсгийн нийлүүлэгч Өмнөд Солонгосоос FA-50 (48) хөнгөн сөнөөгч/сургалтын онгоц, K2 Black Panther танк (180 нэгж), K9 Thunder-өөрөө явагч их буу (200 нэгж + нийт ~600 нэгж хүртэл авах төлөвтэй), K239 Chunmoo (Homar-K) олон пуужингийн систем. Мөн, одоо Америк Ираны дайны үеэр хамгаалах чадвараа гайхалтай харуулсан Cheongung-II системийг авах төлөв бий гэж зэвсгийн шинжээчид үзэж байна.

Их Британиас агаарын хамгаалалтын системүүд болон фрегатын төслүүдэд хамтран ажиллахын зэрэгцээ Итали-Британийн хамтарсан үйлдвэрлэсэн AW149-олон зориулалтын нисдэг тэрэг, агаарын хамгаалалтын системүүд, Шведээс Saab 340 AEW&C- эрт сэрэмжлүүлэх радарын онгоц, А26-шумбагч онгоц (3 нэгж) зэрэг зэвсэг техникүүдийг худалдан авсан буюу авахаар тохиролцсон. 

Польш дотооддоо Финландын Patria загвараар Rosomak хуягт тээвэрлэгчийг үйлдвэрлэхээс гадна өөрийнхөө технологоор Krab өөрөө явагч их буу, Borsuk явган цэргийн байлдааны машин, Piorun зөөврийн агаарын хамгаалалтын пуужин өөр олон систем үйлдвэрлэж байна.Түүнчлэн, ирээдүйд Америкийн 820 К2PL танкийг Польшид үйлдвэрлэх төлөвлөгөөтэй,

Энэхүү шинэчлэлийн үр дүндПольшийн арми Их Британи, Франц,Итали, Туркийн дараа эрэмблэгдэж, Германы армиас илүү гарч Европын 5 дахь, хуурай замын 110 мянган цэрэгийн тоогоор Европын хамгийн том хүчирхэг арми болжээ. 

Дээрх шинэчлэлээ амжилттай хэрэгжүүлж байгааг Польшийн армийн шинэчлэл, зэвсэг худалдан авалт, батлан хамгаалах бодлогын талаар польш хэл дээр тогтмол мэдээлдэг "Defence24", "Strefa Obrony", "Polska Zbrojna" зэрэг сэтгүүл, веб сайт, видео сувгууд байдаг юм байна. Түүнийг нь ард түмэн нь анхааралтай харж байдаг, тэр хэрээрээ эх оронч үзэл бодол нь улам төлөвшиж, тэд өөртөө улам бүр итгэлтэй болдог гэж үздэг гэнэ.

Түүнээс гадна нэг чухал асуудал бол тэдний татварын хэдий хэрийн мөнгөөр, хэн гэдэг албан тушаалтан, ямар чанарын, ямар зэвсэг, аль улсаас хэзээ худалдан авч байгааг харж, авлига хээл хахуулиас сэрэмжилдэг.

Нэг үгээр “Улсын нууц” нэрээр хулгай хийх боломжгүй олон нийтийн хяналтад байдаг бололтой. Гэхдээ мэдээж нууцлах ёстойгоо нууцална, тэр бол ойлгомжтой. Эдгээр шинэчлэлийн үр дүнд Польшийн арми Их Британи, Франц, Итали, Туркийн дараа эрэмбэлэгдэж, Германы армиас илүү гарч Европын тав дахь  хүчирхэг арми болоод байна.

Би монгол хүн болохоор манай арми Польшийн жишээгээр Зөвлөлтийн болон одоо үеийн Оросын хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс ангижирч зэр зэвсэглэлдээ шинэчлэл хийх цаг болсон юм биш биз гэж боддог юм.

Энэ нь бид хоёр их хөрштэйгөө байлдах тулалдах бэлтгэл хийж байгаа хэрэг биш. Дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу хамгийн орчин үеийн тэргүүний техник, технологийг Монголын зэвсэгт хүчин, монгол цэрэг эзэмших тухай л асуудал юм. Үүнийг манай хоёр хөрш ч, бусад орнууд ч ойлгох буй заа. 

Өнөө үед манай улс ДНБ-ийнхээ дөнгөж 0.60-0.74 хувийг батлан хамгаалах зорилгод зарцуулж байгаа нь дэлхийн дунджаар дэндүү гэмээр доогуур гурав дахин бага үзүүлэлт юм. Энхийн цагт улс орнууд цэрэг зэвсгийн зардал нь ДНБ-ийнхээ хоёр орчим хувьд эргэлдэж байдаг нь ил мэдээллүүдээс тодорхой байдаг. Үүнийг холбогдох байгууллага анхааралдаа авч бодож үзвэл ямарсан бол гэж хэрээсээ хэтэрсэн том санал дэвшүүлж байгааг уучилна уу.

Би бээр бага залуугаасаа геополитик, олон улсын байдал сонирхож ирсэн. Аяндаа цэрэг зэвсэг, батлан хамгаалах асуудалтай холбогддог нь ойлгомжтой. 1980-аад оны эхээр БХЯ-ны Байлдааны бэлтгэл газарт зураачаар ажиллаж Ардыг армийн байлдааны бэлтгэл сургалтын гарын авлагууд, “Байлдааны бэлтгэл” сэтгүүлүүдийн зураг чимэглэл, схем зурж байхдаа тэнд бичигдсэн зүйлүүдийг сонирхож уншдаг, энэ талаар цэргийн мэргэжилтнүүдээс тодруулж асуун ярилцдаг, хааяа сурвалжлага хийчихдэг, тэднээс цэрэг-зэвсгийн тухай мэргэжлийнх нь орос голдуу хэл дээрх ном сэтгүүлүүдийг нь авч эргүүлж тойруулдаг байсан маань энэ талаар бага ч гэлээ анхны шатны мэдэгдэхүүнтэй болгосон юм. Бас “Улаан-Од” сонины байнгын уншигч болсон байсан нь нэмэр болсон биз. 

Хожим нь БХЯ-ны сайд болсон дэслэгч генерал Л.Моломжамц, 1980 онд орлогч сайд байсан дэслэгч генерал Ж.Ёндон, хожим нь мөн тус газрын даргаар дэвшин ажилласан хошууч генерал С.Галсан зэрэг Ардын армийн нэртэй генералуудаас өндөр нууцлалтай газрын зураг дээр ажиллах олон даалгавар биечлэн авч, улс орны батлан хамгаалах үйлсэд өчүүхэн төдий ч болтугай оролцож явсан болохоор батлан хамгаалах асуудлыг одоо ч сонирхдог, тэгээд зэвсэг техникээ эрс шинэчилье гэсэн санал тавьж байгаа юм шүү.

Монгол Улсын батлан хамгаалах ариун үйлсэд зүтгэж явсан, зүтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд  “Цэргийн Баяр”-ын мэнд хүргээд энэхүү нийтлэлээ өндөрлөе.

 

Хүндэтгэсэн Тодын Отгонбаяр (Лондон зураач)  



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:21Оросын нүүрс, зэс, ураны экспортын “гол өрсөлдөгч” нь Монгол Улс тул Х.Баттулга төмөр замыг гацааж, О.Батнайрамдал “Оюутолгой”-г муулж, зарим хүмүүс “уран” ярьж байгаа юм5 сар 14. 9:17Чөдөр зүүсэн нь тэд5 сар 14. 9:15Монгол Улс армиа барууны зэвсэг техникээр шинэчилье5 сар 14. 9:11Гадаад зээлийн хэмжээг хэтрүүлэхэд хүргэсэн Газрын тосны үйлдвэрийн явцыг Д.Алтанцэцэгээс нэхэх ёстой5 сар 14. 9:04Байрны үнэ буурахгүй нь…5 сар 14. 8:27АНУ-ын ерөнхийлөгч Ираны дайн, худалдаа, Тайванийн асуудлыг хэлэлцэхээр Бээжин хотод айлчлан ирлээ5 сар 14. 8:27Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов5 сар 14. 8:26Б.Өлзий-Учрал /ThunderZ/: Монголын түүхийг өдий хүртэл “Мөнх хөх тэнгэр л” бүрэн дүүрэн мэдэж байгаа гэж үзээд “Тэнгри” төслийг эхлүүлсэн5 сар 14. 8:24“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ5 сар 14. 8:24БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА5 сар 14. 8:23Оюутолгойн гэрээнд хэн буруутай вэ?5 сар 14. 8:22Харвард бүлэглэлийн хол явахгүй хов ба матаас5 сар 14. 8:20Шинэхэн дарга нарын ХОМ5 сар 14. 8:17Үндэсний хууль, эрх зүй үхрийн бөөр шиг байдаггүй5 сар 13. 19:25Алтны уурхайдаа цахилгаан татах гэсэн “Эс жи групп”-ээс хахууль авсан Д.Бямбасүрэнд 30 саяын торгох ял оноов5 сар 13. 19:21Б.ТЭМҮҮЛЭН захирал баялгийн сангийн МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ буйр сэлгэн ШИНЭ ОФФИС ТҮРЭЭСЛЭХЭД 228 саяыг үрэх гэнэ!!5 сар 13. 9:53VS: "Монголын төмөр зам" ТӨХК хууль бус тендер өгсөн, өгөөгүй5 сар 13. 9:42“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ5 сар 13. 9:06Тэднийг "Оюу Толгой"-н ТУЗ-өөс чөлөөлөхийг үүрэгдсэн Г.Занданшатарын шийдвэр Н.Учралд бий5 сар 13. 8:54Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 8:52Эрчим хүчний сайд нь Эрдэнэбүрэнгийн эсрэг санал өгчихлөөр хэнд “Найдалаа” гэх билээ5 сар 13. 8:51ЦАХИМ ХӨГЖЛИЙН САЙД Ч.НОМИНГИЙН НО-ТОЙ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ Н.УЧРАЛ САЙД АА!5 сар 13. 8:48Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг “ИЧДЭГГҮЙ ХУДАЛЧ” гэж шүүмжлэв5 сар 13. 8:47“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”5 сар 13. 8:46АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй5 сар 13. 8:45Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд5 сар 13. 8:44"Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-наас гурав хоног хааж, засварлана"5 сар 13. 8:42Хантавирусийн халдвар авсан Францын иргэний бие муудаж, хиймэл амьсгалын аппаратад шилжжээ5 сар 13. 8:41Дундаж давхаргаа ядуурлын ангалаас аврах уу, түлхэх үү5 сар 13. 8:40

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.