“Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч, менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” группийг Англи болон Австралийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад өгч шалгуулна гэдгээ экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Харвардын бүлэглэлээс өчигдөр /2026.05.13/ мэдэгдэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн оны 12 дугаар сард хийсэн Оюутолгойн сонсголын үеэр цугласан 92 мянган хуудас баримтыг дээрх байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхээ хэвлэлийнхэнд зарлажээ.
Сүүлийн үед МАН дарь Харвардын коммунистууд гэнэт л Оюутолгойгоор өвчлөх болсон. Угтаа энэ нь нам дамжсан мафистуудын херопаганда болох улам л ойлгомжтой болсоор байгаа билээ. Эндээс гол бай нь Рио Тинто юу эсвэл?! гэх асуулт тавигдаж буй. Гэхдээ энэ сэдвээс иргэд залхсан, иймээс Л.Оюун-Эрдэнийн Харвардын бүлгэм ондоо сэдэв олохгүй бол олон нийт гөлөөг ч гэж тоохгүйд хүрсэн байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж, улмаар 2015 онд Дубайд далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталснаар өнөөдөр монголчууд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөө цагтаа авч байна.
Нэгэнтээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 онд “Рио Тинто”-той хэлэлцээр хийсний дүнд Монголын талын $2.3 тэрбумын өрийг тэглэсэн гэж сүр дуулиантай пиар хийснийг сүүлд
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг залруулж, Монголын талын $2.3 тэрбумын өрийг тэглэнэ гэдэг зүгээр л санхүүгийн бичилт. Энэ нь үндсэндээ залилан. “Рио Тинто” өөрөөсөө $2.3 тэрбумыг гаргаж, олон улсын санхүүгийн 15 байгууллагад төлсөн тохиолдолд зээл хүчингүй боллоо гэсэн үг. Төрийн ордонд цугласан 300 хүн энэ асуудлыг хөндсөн үү. Улсаараа ийм гэнэн байж болох уу” гэж лавласан нь харах ёстой өнцөг.
Эндээс “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто”-д үнэхээр хууртсан уу эсвэл хамтдаа биднийг хуурсан уу” гэх зүй ёсны асуулт тавигдаж байна.
Болсон явдлыг товч тоймлобол Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанийн 2013-2023 онд 1.2 их наяд төгрөгийн акт тавьсныг “Рио Тинто” үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж олон улсын Арбитрын шүүхэд хандсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ маргааны гол асуудал нь татварын бодолт. Монгол Улсын нягтлан бодох “хэл”-ний зөрүү хоёр талыг дайсагнахад хүргэсэн. Уг нь хөрөнгө оруулагч болон Монгол Улс нэг завин дээр суусан. Иймээс Оюутолгойгоор шоу хийх тусмаа үр дагавар нь асар хортой.
Үнэндээ Рио Тинтогийн хэлэлцэх багийнхан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэхээр Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суухаар ирэх 7 хоногт Монголд ирнэ.
ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоогийн улс төрд амь аргацгаах сэдэв Оюутолгой. Хүмүүс зөв буруу ойлгох, ойлгуулах чухал биш хий хоосон чанга хашгирах зорилготой.
Үнэндээ Б.Солонгоо чанга хашгирах тусмаа нийгэмд энэ сэдэв сул сонсогдож байна,
Оюутолгойн удирдлагын чадавхыг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн $20 саяыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямар учраас зориулалтын бусаар ашиглав, Б.Солонгоо “Рио Тинто”-гийн зөвлөх байсан Ричард Боули, Маурис Даффи нарын зөвлөхүүдтэй холбогдож нууцлахыг хичээх шалтгаан юу байв, Оюутолгойн талаар огт ойлголтгүй явсан О.Батнайрамдал гишүүн Английг зорьж тэдэнтэй уулзсан юу ярьсан нь хачирхалтай агаад том сэдэв болсон..
ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр 2025 оны 10 дугаар сард “халхавч шинжтэй, мөнгө угаах шинжтэй хэлцлүүд, шилжүүлгүүд байсан гэж урьдчилан дүгнэсэн” учраас үүнийг заавал шийдэх ёстой юм
Мөн Ричард Боули, Маурис Даффи нарт гэрээний төлбөрт $1.7 сая, дээрээс нь $642 мянгаар нууц эвлэрлийн гэрээ байгуулсан гэх зэрэг баримтууд ил болсон. Гэтэл О.Батнайрамдал гишүүн эхлээд үүнийг Монгол Улсын АТГ, Цагдаагийн ерөнхий газраас асуух ёстой байтал тив алгасан юу ярив. Хэрвээ “Рио Тинто” $20-ыг буцааж нэхвэл хэн хариуцлагыг нь үүрэх билээ гэдэг нь асуултын тэмдэг. Ямар ч байсан олон жил зөвлөх гэрдсах
Х Б.Батнайрамдал нарт улсаа давж улс хийх биш улс орны тулгамдсан асуудлыг ярих ёстой юм
Дотоодод байгаа авлига, албан тушаалын хэргийнхээ ард гараагүй байж, үндэстэн дамнасан корпорацийг Англи, Австрали руу ховлож, хариуцлага тооцуулна гэж бодож суугаа нь том тэнэглэл. Гэхдээ улс дамжиж, хов зөөнө гэдэг ч явцгүй “пиар” мөнөөсөө мөн.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалангийн хэлснээр ирэх жилд Оюутолгой өрмөө хамна.Тиймээс монголчуудад хийх ажил их байна.
“Рио Тинто” санхүүгийн мөлжлөгийн аргууд хэрэглэж байна уу, татвараа шударгаар төлдөг үү, худал мэдээлэл өгсөн үү, давуу байдал олж авахын тулд улстөрчид, хэвлэлийнхэнтэй сүлбэлдсэн үү гэх зэргийг гадагшаа хов зөөхөөс урьтаж, дотооддоо тодорхой болгох хэрэгтэй байна. УИХ-ын тогтоолоор хууль хяналтын байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эхлээд шах.
“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Оны эцэс гэхэд чөлөөт мөнгөн урсгал $2.6 тэрбумд хүрч, 2016 онд 15 банк санхүүгийн байгууллагад тавьсан зээлээ эхнээс нь төлнө” гэж байв.
Монголын Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байгааг, Монголын талаас тавьсан саналыг тэд мэднэ. Гэтэл яагаад 92 мянган хуудас материалыг Англи, Австрали руу бариад гүйх тухай яриад эхлэв. Гэдэг нь зүй ёсны асуулт мөн. Гэхдээ энэ матаас хол явахгүй хов яриа юм.
Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
Эвсэл задрахад хүрч, сонгуулийн хуулийг өөрчилсөн өдрүүд
АН-тай "сүжирсэн" дарга нарынхаа өмнөөс бичиг явуулсан ИЗНН-ыг СЕХ бүртгэж авсангүй
Хажуудаа хүн тогтоодоггүй, байнга "хадарч" явдаг Н.Энхбаяр эвсэл ч үгүй, юу ч үгүй үлдэх нь
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.