|

Эрчим хүчний сайд нь Эрдэнэбүрэнгийн эсрэг санал өгчихлөөр хэнд “Найдалаа” гэх билээ

2026 оны 5-р сарын 13

Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл чуулганаар дэмжигдсэнгүй уналаа. Уг хуулиар газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэн-гийн УЦС, Сэлбэ дэд хотхон зэргийн санхүүжилтийг шийдэх байв. Энэ хууль батлагдахгүй бол газрын тосны үйлдвэр арван жилийн дараа ашиглалтад орно гэж дарга бүсгүй нь халаглаж байна лээ. Тэр үед газрын тосоор ажилладаг машин механизм ч гэж байхгүй болох байлгүй дээ. Яг л манай монголчуудын ажил ч мөн дөө гэж харагдаж байгаа биз. Бид дөртэй шар шиг оросуудад хөтлөгдөж байгаа үед ийм ажил болох нь ойлгомжтой л доо. Нөгөө нефтийн үйлдвэрийнхэн ч гэж бас хэцүү хүмүүс. Үйлдвэрээ барилгүй дарга суух оффис, орох байраа эхний мөнгөөрөө барьчихсан байж байдаг. Уул нь энэ үйлдвэрийг барья гэсэн хүмүүс бол байшингүйгээр шууд үйлдвэрээ босгож эхлэх байлаа. Дараа нь хэдэн сэндвичээр үйлдвэрээ бүтээгээд л болох байв. Монголчууд бид хоосон нойтон юмнууд байж их зан гаргаж байр контор барьж тансаглаж байдаг бол тэнэг зан.За энэ ч яахав, ёстой нөгөө хуучин уран зохиолд гардаг “тэмбэржүржиг” гэгч нь болоод дуусах биз. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зогсож болзошгүй болсон нь харуусаад барамгүй ажил болж байх шиг. Баруун таван аймгийг цахилгаанаар хангах ёстой энэ бүтээн байгуулалт бас яагаад зогсох болов гэдэг асуулт байна. Баруун таван аймаг орос улсаас цахилгаанаар хангагддаг, импортын цахилгааны төлбөрт жилд 197.0 сая ам.доллар төлдөг. Хятадаас авсан цахилгааны үнэ ч бас үүнд ордог л доо. Энэ их мөнгө дээрээс нь цахилгааны хүчдэл унахад усан цахилгаан станц л аминд ордог гээд стратегийн онц чухал ач холбогдолтой уг төслийг зогсоож магадгүй болоод байна. Хамгийн егөөтэй нь юу гээч. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын эсрэг Эрчим хүчний сайд Б.Найдалаа нь санал өгчээ. Ийм хүнд эрчим хүчийг найдан хариуцуулж, өвөл цахилгаан таслахгүй авч гарах байх гэх зэргээр маяглах нь арай дэндүү гэнэн үү, Ерөнхий сайд аа. Сайд нарыг та өөрөө мэдэж тавьдаг, тэдний ажлын хариуцлага зуун хувь тань дээр байдаг шүү. Хуулиараа ийм болсон. Ийм чухал хууль орж ирж байхад Б.Найдалаа сайд хаяж гарч гүйх нь бүү хэл гишүүдийг дэмжих санал өгүүлэх гээд лобби хийгээд явж байх ёстой биш үү. Эрхбиш эсрэг дараагүй чуулганаа хаячхаад гараад явчихсан байсан биз гэж горьдож байна. Хэрэв өөрөө сууж байгаад эсрэг санал өгсөн бол одоо хурдан сайдын ажлаа авсан нь онох байх шүү.

Ө.Тулга

Эх сурвалж: Өдрийн сонин



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Б.ТЭМҮҮЛЭН захирал баялгийн сангийн МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ буйр сэлгэн ШИНЭ ОФФИС ТҮРЭЭСЛЭХЭД 228 саяыг үрэх гэнэ!!9 цаг 27 минутын өмнөVS: "Монголын төмөр зам" ТӨХК хууль бус тендер өгсөн, өгөөгүй9 цаг 38 минутын өмнө“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ5 сар 13. 9:06Тэднийг "Оюу Толгой"-н ТУЗ-өөс чөлөөлөхийг үүрэгдсэн Г.Занданшатарын шийдвэр Н.Учралд бий5 сар 13. 8:54Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 8:52Эрчим хүчний сайд нь Эрдэнэбүрэнгийн эсрэг санал өгчихлөөр хэнд “Найдалаа” гэх билээ5 сар 13. 8:51ЦАХИМ ХӨГЖЛИЙН САЙД Ч.НОМИНГИЙН НО-ТОЙ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ Н.УЧРАЛ САЙД АА!5 сар 13. 8:48Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг “ИЧДЭГГҮЙ ХУДАЛЧ” гэж шүүмжлэв5 сар 13. 8:47“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”5 сар 13. 8:46АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй5 сар 13. 8:45Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд5 сар 13. 8:44"Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-наас гурав хоног хааж, засварлана"5 сар 13. 8:42Хантавирусийн халдвар авсан Францын иргэний бие муудаж, хиймэл амьсгалын аппаратад шилжжээ5 сар 13. 8:41Дундаж давхаргаа ядуурлын ангалаас аврах уу, түлхэх үү5 сар 13. 8:40Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”5 сар 13. 8:37ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД5 сар 13. 8:37Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Арбитрын шийдвэрийг зөвшөөрвөл Н.Өсөхбаярын барилдах эрх сэргэж, “Гарди” цолыг буцаан олгох нөхцөл бүрдэнэ5 сар 13. 8:36Соёлын төвөө “булшилсан” хот5 сар 12. 14:36Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5 сар 12. 14:34“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв5 сар 12. 9:591929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ5 сар 12. 9:56Их, Дээд сургуулийн сургалтын төлбөр 4-6 сая төгрөгийн үнэтэй байна5 сар 12. 9:55Ираны дайн ба шинээр гарч ирж буй геополитикийн дэг журам5 сар 12. 9:53Украин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар5 сар 12. 9:50Ах нь явж, дүү нь томорно5 сар 12. 9:46Төмөр замын ажилд суман шилжүүлэг нийлүүлэх тендер авсан компанийн захирал гадаад руу "явжээ"5 сар 12. 9:44"Эрчист Монгол" компани нэг жилд ₮4.2 тэрбумын зардал гаргаж, татан буугдахдаа ₮849 саяын алдагдал хүлээжээ5 сар 12. 9:39С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ5 сар 12. 9:38“Багануур“ ХК-ийн захирал Т.Отгонболд төсвийн ₮630 саяар ахуйн шавж, хортон мэрэгч устгуулна5 сар 12. 9:32М.Анужин: Хүсэл, сонирхлыг маань дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой5 сар 12. 9:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.