|

“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”

2026 оны 5-р сарын 13

П.ЛХАГВАЖАРГАЛ

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт буюу Башлуугийн Жамсранжав 1884 онд Засагт хан аймгийн нутаг буюу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй суманд төржээ. Тэрээр таван настайдаа Дилавын хувилгаанаар тодорч, 12 насандаа монголоос төвөд хэл рүү, төвөдөөс монгол хэл рүү ном орчуулах эрдмийг бүрэн эзэмшсэн бөгөөд долоон настайдаа равжун, 21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртсэн гэдэг. Бурханы шашинтай хүн ямар байдаг чухам шидийг үзүүлсэн хутагт, төгс гэгээрсэн тэрээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ. Энэ мэт төр нийгмийн олон гавьяа байгуулсан түүнийг 1923 онд Улиастайн сайдаар томилж байв.

Гэвч 1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Ийнхүү 1931 оны хоёрдугаар сарын 26-нд эх орныхоо хилийн дээсийг алхаж,  Дундад улсын нутаг Өвөр Монгол, Төвөд орчмоор амьдарч байгаад 1932 онд Бээжинд Оуэн Латтимортой танилцжээ.

Тэгвэл өчигдөр “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо. Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангийн санаачилгаар төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн, өвөр ази судлаач Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэргийг сурталчлах зорилготой энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааг нээж “Дилав хутагт сан”-гийн тэргүүн, Дилав хутагт Данзанламэд “Дилав хутагтын үйл хэргийг үргэлжлүүлэх, өвлүүлэн үлдээхээр Дилав хутагт сан идэвхийлэн ажиллаж ирлээ. Дилав хутагт Б.Жамсранжав, АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, тэдгээрийн үлдээсэн өвтэй холбоотой урьд өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй олон сайхан гэрэл зургийг энэ цаг мөчид дэлгэн үзүүлэх гэж байна” гэсэн юм.

Дилав хутагт Б.Жамсранжав ба АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор (1950 он)

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсаас монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд оролцож, хоёр эрхмийн яндашгүй арвин өв санг олон талаас нь судалж шинжилсэн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. Харин үзэсгэлэнд Оуэн Латтиморын үр ач нараас Америкийн Монгол судлалын төвд 2024, 2026 онд хандивласан түүхэн гэрэл зураг, эд өлгийн зүйлсээс дэлгэхийн зэрэгцээ АНУ-ын Харвард, Жонс Хопкинс, Йэл, Пенсильванийн их сургуулийн архив, Конгрессын номын сангийн архив, шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн хувийн цуглуулга, Завхан аймгийн музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, ТЕГ-ын тусгай архив, Олон улсын монгол судлалын холбоо, ШУА зэрэг байгууллагад хадгалагдаж байсан баримт материалаас дэлгэн толилуулж байна.

 

Дилав хутагтын хөөргийг Үндэсний музейн сан хөмрөгт хадгалууллаа

Оуэн Латтимор Бээжинд суух хугацаандаа нэгэн хүүтэй болсонд Дилав хутагт адислан Батбилиг хэмээх монгол нэр хайрласан нь Дэвид Латтимор юм. Христийн шашны ёсоор бол загалмайлсан эцэг, хүү бололцсон аж. Нэр хайрласан хүү Батбилигтээ Хутагт маш их хайртай байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд АНУ-д Дэвидийнд хамт аж төрж байжээ. Нээлтийн үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Дилав хутагтын хөөргийг Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжүүлэхээр гардуулан өгсөн юм. Энэхүү хөөргийг Дилав хутагт Монголоос гарахдаа өөрийн биед авч явсан бөгөөд түүнтэй хамт Хятад, Энэтхэг, Америк зэрэг орноор хэрэн хэсэж, Латтиморын гэр бүлд үе дамжин хадгалагдаж байгаад ийнхүү Монгол орондоо эргэн ирж байна.

Түүнчлэн энэхүү үзэсгэлэн Завхан аймгийн музейд хадгалагдаж байсан үзмэрүүд олны хүртээл болж байгаа бөгөөд энэ тухай тус музейн захирал Ж.Юнрэндорж “Манай Завхан аймгийн музей 1924 оны арванхоёрдугаар сарын 11-нд байгуулагдаж байсан Монголын анхны музей юм. 1994 онд хутагтын шавь Жамбалдорж гуай АНУ-ын элчин сайдын яамны ажилтан Чойжилсүрэнд Дилав хутагтын хэрэглэж байсан 40 гаруй эд өлгийн зүйлийг өгчээ. Харин Чойжилсүрэн гуай тухайн үеийн Завхан аймгийн музейн захирал Дорждэрэмд дамжуулж өгснөөр манай музейн Хутагтуудын танхимын суурь тавигдсан юм” гэв. Тус музейд өнөөдрийн байдлаар хутагтын 60 орчим үзмэр, эд өлгийн зүйл хадгалагдаж байна. Мөн 2017 онд тухайн үеийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн засаг дарга Д.Батсайхан нарын оролцоотойгоор Дилав хутагтын чандар залагджээ. Харин энэхүү үзэсгэлэнд Дилав хутагтын эдэлж хэрэглэж байсан 34 дэсийн 54 ширхэг эд өлгийн зүйлийг Завхан аймгийн музейгээс залж, Улаанбаатар хотод анх удаа цогцоор нь дэлгэн харуулж байна. Тодруулбал, Чан Кайшигийн дэргэд байхдаа барьж байсан арслан бариултай зэс тамга, гарын дардас, ёслолын малгай, оюуны бүтээл зэргийг дурдаж болно. Түүнчлэн Завхан аймгийн музейг жилд 12-15 мянган хүн үздэг бөгөөд үүний дөрвөөс таван мянга нь тус аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сурагчид байдаг байна. Энэ тэргүүтэй хүүхэд залуус хойч үедээ хутагт хувилгаадын түүх намтар тэргүүтэй эд өлгийн зүйлийг сурталчлан таниулдаг гэв. 

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн багийн гишүүн, түүхийн ухааны доктор О.Батсайхан “Дилав хутагтыг хүрээнээс баруун тийш нутагт онцгойлон шүтэж байсан. Үндэсний тодотголтой бүхнээ буруутгах тэр үед одоогийн ханшаар хоёроос гурван сая ам.долларын хөрөнгийг нь хураасан байдаг. Тэрээр Монголд Бурханы шашны жинхэнэ мяндагтан хүн байх нөхцөлгүй болсон байна. Надад оргох боломж гарах болов уу гэсэн байдаг. Ийнхүү 1931 онд эх орноосоо гарч 1949 онд Оуэн Латтиморын урилгаар АНУ-д хөл тавьсан юм” гэв. Тэнд очсон цагаасаа Америкийн Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж, их сургуулиудад лекц уншиж байв. Түүнчлэн 1963 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд сууж байсан элчин зөвлөх Б.Дашцэрэнтэй ярилцахдаа “Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа” гэж хэлжээ. Энэ тухай доктор О.Батсайхан үргэлжлүүлэн “Монголын төлөө зүрх сэтгэл нь цохилж, бүхий л амьдрал нь эх орныхоо төлөө байсныг бардам хэлнэ. Ямар нэгэн харь улсын төлөө байгаагүй” гэсэн юм.

Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн, төрийн сайд Дилав хутагт Жамсранжав хийгээд түүний итгэлт нөхөр, Америкт монгол судлалыг үндэслэсэн нэрт эрдэмтэн Оуэн Латтимор нарын насан туршийн нөхөрлөл хийгээд тэдний амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, тив дамнан үлдээсэн өвийг  Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд морилон саатаж үзээрэй.

 

ФОТО: “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн нээгдлээ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Б.ТЭМҮҮЛЭН захирал баялгийн сангийн МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ буйр сэлгэн ШИНЭ ОФФИС ТҮРЭЭСЛЭХЭД 228 саяыг үрэх гэнэ!!9 цаг 27 минутын өмнөVS: "Монголын төмөр зам" ТӨХК хууль бус тендер өгсөн, өгөөгүй9 цаг 37 минутын өмнө“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ5 сар 13. 9:06Тэднийг "Оюу Толгой"-н ТУЗ-өөс чөлөөлөхийг үүрэгдсэн Г.Занданшатарын шийдвэр Н.Учралд бий5 сар 13. 8:54Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 8:52Эрчим хүчний сайд нь Эрдэнэбүрэнгийн эсрэг санал өгчихлөөр хэнд “Найдалаа” гэх билээ5 сар 13. 8:51ЦАХИМ ХӨГЖЛИЙН САЙД Ч.НОМИНГИЙН НО-ТОЙ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ Н.УЧРАЛ САЙД АА!5 сар 13. 8:48Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг “ИЧДЭГГҮЙ ХУДАЛЧ” гэж шүүмжлэв5 сар 13. 8:47“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”5 сар 13. 8:46АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй5 сар 13. 8:45Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд5 сар 13. 8:44"Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-наас гурав хоног хааж, засварлана"5 сар 13. 8:42Хантавирусийн халдвар авсан Францын иргэний бие муудаж, хиймэл амьсгалын аппаратад шилжжээ5 сар 13. 8:41Дундаж давхаргаа ядуурлын ангалаас аврах уу, түлхэх үү5 сар 13. 8:40Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”5 сар 13. 8:37ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД5 сар 13. 8:37Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Арбитрын шийдвэрийг зөвшөөрвөл Н.Өсөхбаярын барилдах эрх сэргэж, “Гарди” цолыг буцаан олгох нөхцөл бүрдэнэ5 сар 13. 8:36Соёлын төвөө “булшилсан” хот5 сар 12. 14:36Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5 сар 12. 14:34“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв5 сар 12. 9:591929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ5 сар 12. 9:56Их, Дээд сургуулийн сургалтын төлбөр 4-6 сая төгрөгийн үнэтэй байна5 сар 12. 9:55Ираны дайн ба шинээр гарч ирж буй геополитикийн дэг журам5 сар 12. 9:53Украин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар5 сар 12. 9:50Ах нь явж, дүү нь томорно5 сар 12. 9:46Төмөр замын ажилд суман шилжүүлэг нийлүүлэх тендер авсан компанийн захирал гадаад руу "явжээ"5 сар 12. 9:44"Эрчист Монгол" компани нэг жилд ₮4.2 тэрбумын зардал гаргаж, татан буугдахдаа ₮849 саяын алдагдал хүлээжээ5 сар 12. 9:39С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ5 сар 12. 9:38“Багануур“ ХК-ийн захирал Т.Отгонболд төсвийн ₮630 саяар ахуйн шавж, хортон мэрэгч устгуулна5 сар 12. 9:32М.Анужин: Хүсэл, сонирхлыг маань дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой5 сар 12. 9:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.