|

Хантавирусийн халдвар авсан Францын иргэний бие муудаж, хиймэл амьсгалын аппаратад шилжжээ

2026 оны 5-р сарын 13

Хантавирусийн халдвар тархсан круйз аяллын хөлгөөс эх орондоо буцаж ирсэн Францын иргэн эмэгтэйн бие эрс муудаж, хиймэл амьсгалын аппаратад орсныг Парисын эмнэлгийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

Уг дэгдэлтээр халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан зорчигчдын тоо 11 хүрээд байна.

Гуравдугаар сарын сүүлээр Аргентины өмнөд эргээс хөдөлсөн хөлгийн зорчигчдоос Нидерландын хос, Германы нэг иргэн нийт гурван хүн бас бараад байгаа.

Тэднийг уг дэгдэлтээр вирусийн халдвар авсан анхны өвчтөнүүд гэж үзэж байна.

Ням гарагийн өглөө Испанийн Тенериф аралд ирсэн MV Hondius хөлгийн 150 орчим зорчигчийг тус тусын эх оронд нь нүүлгэн шилжүүлж, тусгаарлах арга хэмжээ аваад байгаа.

Аяллаас буцаж ирсэн нэг зорчигчийн зүрх, уушги муудаж, амь насанд нь ноцтой эрсдэл үүсээд байгааг Парис хотын Бишат эмнэлгийн халдвар өвчний мэргэжилтэн Савье Лескюр мэдээлжээ.

Хиймэл амьсгалын аппаратад оруулсныг тэр “эрүүл мэндийн шуурхай тусламжийн сүүлчийн шат” гэж тайлбарласан байна.

Өвчтөн эмэгтэй нь 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй нэгэн болохыг Лескюр мэдээлсэн ч илүү дэлгэрүүлээгүй юм.

MV Hondius хөлгийн аяллаас Францын 22 иргэн эх орондоо буцаж ирээд тусгаарлагдсан. Бусад зорчигчдыг шинжилгээнд хамруулсан, биеийн байдал сайн байгааг тус улсын эрүүл мэндийн сайд Стефани Рист мэдээлжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хантавирусийн нөхцөл байдал одоогоор “бүрэн хяналтад байгааг” баталсан байна.

Бүх зорчигчдоо буулгасан MV Hondius хөлөг одоо өөрийн эх орон Нидерландыг зорьж яваа. Тэнд хөлгийг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авах юм.

Одоогоор хантавирусийн халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлууд бүгд аяллын зорчигчид болон хөлгийн багийн гишүүдийн хүрээнд хязгаарлагдаж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.

“Илүү том дэгдэлт эхлэх шинж тэмдэг одоогоор бидэнд харагдахгүй байна. Гэхдээ уг вирусийн халдварын шинж тэмдэг илрэх хугацаа урт байдгийг харгалзан үзвэл ирэх долоо хоногуудад тохиолдлын тоо нэмэгдэж, нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй юм” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна.

Хамгийн сүүлд батлагдсан тохиолдол MV Hondius хөлгөөс буусан өөрийнх нь иргэн байсныг Испани улсын эрүүл мэндийн яам Мягмар гарагт мэдээлжээ.

Уг өвчтөн одоо Мадрид хотын цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан байгаа юм байна.

Одоогоор хантавирусийн эсрэг вакцин байхгүй ч эрт илрүүлэг, эмчилгээгээр нас баралтын түвшнийг бууруулах боломжтойг ДЭМБ баталж байгаа.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Б.ТЭМҮҮЛЭН захирал баялгийн сангийн МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ буйр сэлгэн ШИНЭ ОФФИС ТҮРЭЭСЛЭХЭД 228 саяыг үрэх гэнэ!!9 цаг 26 минутын өмнөVS: "Монголын төмөр зам" ТӨХК хууль бус тендер өгсөн, өгөөгүй9 цаг 37 минутын өмнө“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ5 сар 13. 9:06Тэднийг "Оюу Толгой"-н ТУЗ-өөс чөлөөлөхийг үүрэгдсэн Г.Занданшатарын шийдвэр Н.Учралд бий5 сар 13. 8:54Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 8:52Эрчим хүчний сайд нь Эрдэнэбүрэнгийн эсрэг санал өгчихлөөр хэнд “Найдалаа” гэх билээ5 сар 13. 8:51ЦАХИМ ХӨГЖЛИЙН САЙД Ч.НОМИНГИЙН НО-ТОЙ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ Н.УЧРАЛ САЙД АА!5 сар 13. 8:48Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг “ИЧДЭГГҮЙ ХУДАЛЧ” гэж шүүмжлэв5 сар 13. 8:47“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”5 сар 13. 8:46АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй5 сар 13. 8:45Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд5 сар 13. 8:44"Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-наас гурав хоног хааж, засварлана"5 сар 13. 8:42Хантавирусийн халдвар авсан Францын иргэний бие муудаж, хиймэл амьсгалын аппаратад шилжжээ5 сар 13. 8:41Дундаж давхаргаа ядуурлын ангалаас аврах уу, түлхэх үү5 сар 13. 8:40Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”5 сар 13. 8:37ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД5 сар 13. 8:37Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Арбитрын шийдвэрийг зөвшөөрвөл Н.Өсөхбаярын барилдах эрх сэргэж, “Гарди” цолыг буцаан олгох нөхцөл бүрдэнэ5 сар 13. 8:36Соёлын төвөө “булшилсан” хот5 сар 12. 14:36Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ5 сар 12. 14:34“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв5 сар 12. 9:591929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ5 сар 12. 9:56Их, Дээд сургуулийн сургалтын төлбөр 4-6 сая төгрөгийн үнэтэй байна5 сар 12. 9:55Ираны дайн ба шинээр гарч ирж буй геополитикийн дэг журам5 сар 12. 9:53Украин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар5 сар 12. 9:50Ах нь явж, дүү нь томорно5 сар 12. 9:46Төмөр замын ажилд суман шилжүүлэг нийлүүлэх тендер авсан компанийн захирал гадаад руу "явжээ"5 сар 12. 9:44"Эрчист Монгол" компани нэг жилд ₮4.2 тэрбумын зардал гаргаж, татан буугдахдаа ₮849 саяын алдагдал хүлээжээ5 сар 12. 9:39С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ5 сар 12. 9:38“Багануур“ ХК-ийн захирал Т.Отгонболд төсвийн ₮630 саяар ахуйн шавж, хортон мэрэгч устгуулна5 сар 12. 9:32М.Анужин: Хүсэл, сонирхлыг маань дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой5 сар 12. 9:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.