|

Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

2026 оны 5-р сарын 11

Б.НЯМСҮРЭН

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой нөхцөл байдлын талаар “бид дайныг зогсоож чадсан, одоо бүс нутаг тогтворжиж эхэлж байна” хэмээн онцолсон ч Персийн булан дахь хурцадмал байдал бүрэн намжаагүй хэвээр байна. Түүний мэдэгдлийн дараа дэлхийн хэвлэлүүд “АНУ, Ираны хооронд үнэхээр дайн болсон уу, эсвэл энэ нь цэргийн мөргөлдөөний эрсдэлийг хэлсэн улс төрийн мэдэгдэл байв уу” гэсэн асуултыг хөндөж эхэлсэн байна.

Сүүлийн саруудад АНУ Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотойгоор Йемен, Ирак, Сирид хэд хэдэн цэргийн ажиллагаа явуулсан бөгөөд Ираны тал ч Персийн булан дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлээд байсан юм. Үүний дараа Ормузын хоолой орчимд нефтийн танкерууд саатуулагдаж, дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд эрсдэл үүссэнээр нефтийн үнэ огцом савлаж эхэлжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр АНУ болон Иран шууд бус сувгаар хэлэлцээ үргэлжлүүлж байгаа бөгөөд гол зорилго нь Ормузын хоолойг бүрэн хаагдахаас сэргийлэхэд чиглэж байгаа аж. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг 20 хувь энэ хоолойгоор дамждаг тул нөхцөл байдал хурцадвал дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт өгөх эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид Ирантай том хэмжээний мөргөлдөөнөөс зайлсхийж чадсан” гэж мэдэгдсэн бол Ираны Гадаад хэргийн яам “бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж буй гол хүчин зүйл нь Вашингтоны цэргийн дарамт” хэмээн буруутгажээ.

Үүний зэрэгцээ Израилийн эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрөөс болгоомжилж “Тегераныг зогсоохгүй бол бүс нутгийн аюулгүй байдал улам дордоно” гэж мэдэгдсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Трампын “дайн дууссан” гэх мэдэгдэл нь энхийн гэрээ гэхээс илүүтэй мөргөлдөөн томоохон бүс нутгийн дайн болон өргөжихөөс сэргийлсэн дипломат ахицтай холбоотой улс төрийн мэдэгдэл байж магадгүй аж. Гэвч Ормузын хоолой, Ираны цөмийн асуудал, Израиль–Ираны зөрчил зэрэг гол асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа учраас нөхцөл байдал эмзэг хэвээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Н.Учрал барьцаа ахиулж Хотын дарга Х.Нямбаатар огцрох хором мөч ойртсоор байна7 цаг 9 минутын өмнөОрон сууцны дэмжлэг авсан УИХ-ын 40 гишүүний нэрийг ил болго!8 цаг 45 минутын өмнөБаабар: Тэмбүүнээс хорт хавдар хүртэл8 цаг 47 минутын өмнөХ.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино8 цаг 49 минутын өмнөНийслэлийн Засаг дарга хэн болох вэ?8 цаг 50 минутын өмнөН.Учрал унахгүйн тулд засагтаа АН-ыг урьж 6-8 яамыг УИХ-ын даргын суудлын хамт амлажээ8 цаг 52 минутын өмнө“Бодь”-ийн 110 сая доллар дээр улс төрийн тохироо хийгдээд Н.Номтойбаяр түр хорооноос татгалзаж, А.Амундра мэдээллээ зогсоожээ8 цаг 53 минутын өмнөМАН-ын зодоон эцэстээ том төслүүдээ татан унагаж эхэллээ8 цаг 55 минутын өмнөОрмузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна8 цаг 58 минутын өмнөО.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”8 цаг 59 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль” хэлэлцэгдэж амжаагүй байхдаа үр дүн үзүүлж эхэлжээ9 цагийн өмнөН.Учрал: Өгөөжид юуг хамруулах, өгөөж гэж юуг ойлгох вэ гэдгийг хуульд нарийвчлан тусгана9 цаг 2 минутын өмнөХантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ9 цаг 4 минутын өмнөӨмнөд Солонгосын авиа компаниуд түлшний үнийн өсөлтийн улмаас гадаад чиглэлийн 900 орчим нислэгээ түр зогсоожээ9 цаг 5 минутын өмнө126 гишүүний гарт 2027 оны сонгуулийн хувь заяа бий9 цаг 6 минутын өмнөАН-ынхан УНШИХЫГ ХОРИГЛОНО!9 цаг 7 минутын өмнөЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ9 цаг 10 минутын өмнөС.БАЯРЦОГТ: Бид хоёр дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадлаа5 сар 8. 14:23О.Мандахзориг: Эдийн засаг нь хөгжиж буй Орхон, Дархан, Өмнөговь, Дорноговь руу бусад аймгаас шилжиж очих нь нэмэгдсэн5 сар 8. 14:19Г.Дамдинням: Шатахууны хомсдолд орохгүйн тулд Засгийн газраас яаралтай хуулийн төслийг дахин өргөн барина5 сар 8. 14:16Д.Алтанцэцэг: Зарим хүнд Газрын тос боловсруулах үйлдвэр хэрэггүй бололтой5 сар 8. 14:12Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн зардлаа хэмнэж, орлогоо нэмэх зорилгоо хатуу баримтлан ажиллах болно5 сар 8. 14:08Д.Амарбаясгалан: Намайг МАН-аас өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө өгөх саналыг ХЕХ-ноос тавьсан5 сар 8. 14:00Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 13:572000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг5 сар 8. 9:34Баячууд тоохгүй, борчууд дийлэхгүй орон сууц баригдсаар5 сар 8. 9:26МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны TOP-15-д эрэмбэлэгджээ5 сар 7. 11:49Татварын хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ5 сар 7. 11:39Ерөнхий сайд Н.Учрал: Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно5 сар 7. 11:36Э.Бат-Үүл: Монголчуудын ганц аврал нь Ардчилсан нам5 сар 7. 11:26

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.