|

Ерөнхий сайд Н.Учрал: Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно

2026 оны 5-р сарын 7

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүдийн хамт хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай уулзлаа. 

Ерөнхий сайд Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Эхний нэг сарын хугацаанд шийдвэрлэсэн зарим ажлаасаа эхлээд мэдээлэв. 

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авдаг боллоо. 

Битүүмжлэгдсэн байсан 12,153 татвар төлөгчийн дансыг нээв. 1936 татвар төлөгч 62.6 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ. 

Үсчин, гоо сайхан, дугуй засвар, оёдол, кофе шоп зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлж, “E-business” системд мэдэгдээд шууд эхэлдэг болсон.

2026 онд бүх салбарт 9,376 хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс эрүүл мэнд, байгаль орчноос бусад чиглэлийн 7,029 хяналт шалгалтыг цуцаллаа.

Засгийн газрын үйл ажиллагаанд E-cabinet дашбоард нэвтрүүлэв. Төрийн албан хаагчдын цагийг хэмнэж, олон төрлийн тайлан цааснаас чөлөөлөв. 

Төр өөрөө код бичихгүй, программ хангамж хөгжүүлэхгүй. Төрийн үйлчилгээний сервисийг хувийн хэвшилд зориулан чөлөөлнө. Засгийн газар цаашид ч мөн ийм чөлөөлөлтийг үргэлжлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ. 

Засгийн газар эрчим хүчний салбарыг хуримтлагдсан өрөөс үе шаттай чөлөөлж, 2029 оноос төсвийн татаасгүй ажиллахад анхаарч байна. Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол буюу ногоон “тогтоол” батлагдсан тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Говь-Сүмбэр аймагт батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдээд хувийн хэвшлийнхнийг урилаа.

Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хуульд оруулсан өөрчлөлтүүдийн төслийн талаар товч танилцуулав.

Авлигыг бууруулж, бодит үр дүнд хүрэх зорилтын хүрээнд иргэн өөрөө төрийг хянах “Шилэн” /shilen.gov.mn/ ажиллагааг үргэлжлүүлнэ. Шүгэл үлээгчийн эрх зүйн хамгаалалтыг бий болгоно. Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно. Төрийн нууцын тухай хуулийг батлуулж, албаны нууцаас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна. Төрийн өмчит компани болон удирдах албан тушаалын тоог бууруулж, зардлыг танана.  Хиймэл оюуны хэрэглээг худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад нэвтрүүлж, хүнээс хамаарсан авлига, хүнд суртлын эх үүсвэрийг зогсооход анхаарч ажиллаж байна. 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалт тогтоох бол зөвхөн хуулиар тогтооно. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг дэмжих гэсэн гурван үндэслэлээр хязгаарлалт тогтоож болно. Бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхээр тусгажээ. Монгол Улсад 41 хуулийн 49 зүйл заалт буюу зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хориглож, хязгаарлажээ. Иймд зайлшгүй хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай салбараас бусад 16 салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулжээ. 

Төв банкны тухай хууль, банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монголбанкны бие даасан байдлыг сайжруулж, гадаадын банк үүд хаалгаа нээх боломж бүрдэнэ. 

Ган болон зэс боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, Газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, Нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 

Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигийн хөндий болон Хархорин, Дорнодод шинээр байгуулах чөлөөт бүсүүдийг экспорт, импортын баримжаатай чөлөөт бүсийн загвараар шинэчлэн хөгжүүлнэ зэрэг мэдээллийг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ” танилцуулгаараа өглөө. 

Ерөнхий сайдын танилцуулган дараа Засгийн газрын гишүүд зочдын асуултад хариулж, санал солилцлоо. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны TOP-15-д эрэмбэлэгджээ5 цаг 28 минутын өмнөТатварын хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ5 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно5 цаг 41 минутын өмнөЭ.Бат-Үүл: Монголчуудын ганц аврал нь Ардчилсан нам5 цаг 51 минутын өмнөЭрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг6 цаг 2 минутын өмнөЭлбэгдоржийн “хэрэг”6 цаг 9 минутын өмнөОрмузын хоолойд явуулж буй "Эрх чөлөө" ажиллагааг түр зогсоожээ5 сар 6. 16:34А. Оюундарь: Хавдартай хүмүүс их ядардаг тул мацаг барьж болохгүй5 сар 6. 16:32О.Цогтгэрэл: АН-ын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр генсек, дэд даргаа томилох шаардлагатай5 сар 6. 16:27О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц5 сар 6. 12:23ХУУРАМЧ ДИПЛОМ ашиглан дарга болтлоо дэвшсэн Т.Батбилэг “орох оронгүй“ ч ₮124 саяын хурдан удмын 30 АДУУТАЙ5 сар 6. 12:19Төр циркээ “устгасан” шигээ сургуулийг нь ч хөсөр хаяжээ5 сар 6. 12:16Х.Ганхуяг: Иргэдийн амьжиргааг яаж сайжруулах, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэгт анхаарч байгаа нэг ч “амьтан” алга5 сар 6. 12:15“Фортуна” Н.Батбаяр МАН-ын зурхайч болжээ5 сар 6. 12:09Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл5 сар 6. 9:24Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол5 сар 6. 9:09ССАЖЗЯ: 72 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээлийг 28 ААН-д олгосон байна5 сар 6. 9:06FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн засгийн $20 саяын хулгайг нуух гэж Б.Солонгоо ₮2.3 тэрбумын хаалтын гэрээ байгуулжээ5 сар 6. 9:04“Фортуна” Н.Батбаяр МАН-ын зурхайч болжээ5 сар 6. 8:19Н.Номтойбаярыг Д.Баясгалан номонд нь оруулчих шиг боллоо5 сар 6. 8:18Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ5 сар 6. 8:14Д.Нармандах: Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг5 сар 6. 8:12500 тэрбум төгрөгийг Хятадын компани руу хууль бусаар шилжүүлсэн нь тодорхой болж байна5 сар 6. 8:11Тэрбумын форумын тэг үр дүн5 сар 6. 8:08СУРВАЛЖИЛГА: “Туулын хурдны зам” төслийг зогсоосон ч, кемпүүдийн ажил үргэлжилсэн хэвээр байна5 сар 6. 8:06"Тавантолгой түлш"-ээс 2.1 тэрбумын сайжруулсан шахмал түлш, миддлинг, хагас коксжсон нүүрс дутсан асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ5 сар 6. 8:05ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ5 сар 6. 8:04"Миний хань "Сансрын 600 нисгэгчийн нэг болсондоо баяртай байна" гэж бахархалтай хэлдэг байв"5 сар 6. 8:03Бусдын бус өөрсдийн хагаралд анхаараач МАН-ынхан!5 сар 6. 8:02Цаг агаарын мэдээ5 сар 6. 8:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.