Монголчууд эрх чөлөөт амьдралаа хадгалж чадах уу, эсхүл нэг хүний дарангуйлал дор орох уу гэдгийг шийдэх. Монголчууд дэлхийн хамгийн эрх чөлөөтэй интернэт хэрэглэгч үндэстэн хэвээрээ байх уу, эсхүл Иран, Орос шиг интернэтээ хаасан дарангуйлагч орон болох уу гэдгийг шийдэх. АН ба МАН-ын хооронд явагдах “Шийдвэрлэх тулаан”-ын өмнө О.Цогтгэрэл намаа цэгцлэх том алхмаа хийлээ!
МАН өөрийгөө аврахын тулд нэг хүний дарангуйлал, хулгайчдын дарангуйлал руу явахаас өөр сонголтгүй болсон. МАН-ын элитүүд, картелууд нь их наяд, их наядаар тоологдох хулгайгаар олсон өмч хөрөнгө, эд баялгаа хамгаалахын тулд нэг хүний дарангуйлал руу явахаас өөр аргагүй болсон. Тэд дарангуйлал тогтоохоор бэлдэж байна!
Төрийн их хулгайн дараа авторитари дэглэмийг зайлшгүй тогтоох гэж эрх баригчид оролддог нь улс төрийн эволюцийн хууль юм. Үүний сүүлийн тод жишээ бол Орос орон. Путин дарангуйлагч болохыг хүсдэг хүн байгаагүй. Уг нь тэр Ельциний хэлсэнчлэн “жинхэнэ ардчилсан үзэлтэн” байсан. Гэтэл Оросын хулгайч элитүүд, картелууд, ФСБ-чүүд хулгайн өмч хөрөнгөө хамгаалуулах гэж Путиныг дарангуйлагч болгосон юм!
МАН доторх бүлгүүд хоорондын тэмцэлдээ улайран бөгсөө ухалцахдаа хамаг байдаг хулгайгаа дэлгэж орхисон. Энэ илчлэлийн ачаар манайхны хулгайлсан наяд, наядын хөрөнгийн хэмжээгээр монголчууд ядуурч байгаагаа одоо улам тод ойлгон, тэсрэхдээ тулаад буй. Монголчуудын ганц аврал нь Ардчилсан нам. МАН-тай үзэлцэх өөр ийм том нам үзээд өгье ч байхгүй. Харамсалтай нь МАН-ын явуулгаар хоорондоо хагаран, цэгцэрч чадалгүй өчигдрийг хүрчээ!
Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт дарангуйлалд шунагчийн гайг биеэр үзэж, тун хүндээр хэлмэгдсэн цөөхөн хүний нэг. Тэр дарангуйлалтай үхэх сэхэхээ үзэлцэн тэмцэх, ирж буй “Шийдвэрлэх тулаан”-д эв нэгдэлтэй Ардчилсан нам л ялна гэдгийг маш сайн мэдэж байгаа!
Ч.Өнөрбаяр тэргүүтэй намын дэд дарга нар бол манай нам эв нэгдлээ олж, “Шийдвэрлэх тулаан”-д бэлэн болж буйн тод илэрхийлэл.
Нэн ялангуяа манай намын дэд дарга Ч.Өнөрбаяр бол Үндсэн хуулийн засаглалын хүчээр дарангуйллыг няц дарж чадна гэдгийг онцгой сайн мэддэг ховорхон мэргэжилтэн. Тэр бас монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалахын тулд шазруун, тууштай тэмцэж чадах Ардчилсан намын уламжлалыг биедээ шингээсэн залуу!
О.Цогтгэрэлд баяр хүргэе! С.Баярцогтод баяр хүргэе! Ч.Өнөрбаяр тэргүүтэй дэд дарга нарт баяр хүргэе!
Хулгайч төрийн дарангуйллаас монголчуудаа хамгаалах шийдвэрлэх тулаандаа ялалт байгуулаарай. Та нарынхаа тэмцлийн ард 90-ээд оныхон бид “асаасан танк” шиг тулаанд бэлэн байгаа шүү. Учир нь бид Монголд төрийн хулгайч нарын дарангуйлал тогтоох гэж тэмцээгүй! Коммунистуудыг хөрөнгөтөн болгох гэж хувьсгал хийгээгүй!
Дуудаарай. Талбай дүүртэл тэмцэх болно!
Хулгайч дарангуйлагчийн боолчлолд монголчуудаа дөнгөлүүлж байхаар амь насаа өргөсөн нь дээр гэж 90-ээд оныхон бид тангарагласан!
Э.Бат-Үүл
2026.05.07
Татварын хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
Хулгайтай хийх ТЭМЦЭЛ ХУЛГАЙЛАГДСАН НЬ II: Н.Учралын хөөж чаддаггүй 4 гишүүн ба ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ
Легитим шинжгүй болсон О.Цогтгэрэл огцрох нь цаг хугацааны асуудал болов!
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
hhhh