|

Элбэгдоржийн “хэрэг”

2026 оны 5-р сарын 7

Элбэгдоржийн “хэрэг”

“Эргүүлж мөлжихөд

Элбэгээ сайхан”

Улстөрийн "шинэчүүл"-ийн доктрин 

-фельетон-

Аймшигтай юм аа, Элбэгээ гэдэг хүн. Сүлжээний мэдээллээс (Сүлжээний мэдээлэл бол сүлжээний бизнесийн нэг хэлбэр) харахад, цаадах чинь Эйнштэйн гэдэг Америктай нийлээд юу юу хийсэн юм бэ бүү мэд!

    Тэр Эйнтейн нь яг ч цэвэр америк америк хүн биш, Герман ч юм уу, “нарийндаа бол хужаагийн эрлийз” гэгчээр Жүүд болоод явчих ч шиг. Угаасаа Элбэгээд тийм л юм олдоно л доо. Өрнөдөд “Жүүд байвал Mind байна” гэж үгтэй юм билээ. Юу гэсэн үг вэ гэж үү? Юүгсэх юмгүй “Mind” гэдэг чинь уул уурхай гэсэн үг биз дээ. Аягүйтвэл урааны ч уурхай л биз. Биздээсэх юмгүй тийм л байгаа.

    Цаад Элбэгээ чинь өнөө Эйнштейнтэйгээ нийлж “Mind” байгуулаад, Монголын хөрсөн дор байсан хамаг “Гравитаци”-ийг тендергүй хусч, тэрийг нь нөгөө “шинэчүүл” мэдээд авчээ. Шинэчүүл гэдэг нь ХХ зуунд БНМАУ-д дүрвэн ирж, хөдөө суурьшигчийн нэр байснаа өнөөдөр сонин, сонин газраас улс төр лүү дүрвэн ирэгсдийн нэр болж, дуулаа л байлгүй. 

     Өдгөө манай хөрсөн доор ямар ч гравитаци байхгүй. Хамаг гравитацийг маань мөрөөрөө ухаад авчихаагүй байгаа юм. Хөндий нүхээ зүгээр ч орхиогүй, тэр лүү нь “theory of relativity” гээч аймаар бодис чихээд дүүргэчихсэн. Тэрийгээ,

-Масс ихтэй усан толгойнууд “хар нүх”-нд унаж үхэхээс сэргийлж байгаа нь энэ гэж айж, ичих юмгүй тайлбарласан байгаа юм. Бид чинь дээр байгаа сансрын “хар нүх” байтугаа, доороо байгаа траншейны нүхэнд, харанхуй шөнөөр уналгүй яваад сурчихсныг мэдмээр юм.

    Ерөөсөө зориуд тэгж байгаа л даа. Тэр булсан юм нь “Биг банг”-ийн хаягдал юм байх аа. Биг банг гэдэг чинь их тэсрэлт шүү дээ. Их тэсрэлт юу байхав, Их тэслэлт л дээ. Аймаар зэвсэг тэслэж туршаад хаягдлыг нь Монголд, айн? Уг нь тэр Бигбанг ( Үнэндээ “Пин, пан” гэсэн Монгол үг яван явсаар ингэж англижсан юм билээ)-аас “special theory of relativity”, “general theory of relativity” гэж сайн, муу хоёр хаягдал гардаг боловч, асуултгүй мууг нь л энд булаа шүү дээ. 

  Ингэхэд, 

-Яагаад гадагаад үг, гадагаад үсгээр ойлгомжгүй юм бичээд байгаа юм бэ гэж үү? 

    Бид чинь ойлгож байгаа юмнаасаа илүү ойлгохгүй байгаа юмаа хүндэлдэг ард түмэн болоод тэгж байгаа юм. Монгол хүн мэдэхгүй юмаа л шүтэн дээдэлдэг, мэдээд авчихвал огт хүндлэхээ байдаг уламжлалтай. Зурагтаа нээгээд хар даа, эрдэмтдээр дүүрэн байна уу, эс мэдэгчээр бялхаж байна уу?

    Элбэгээгийн мөлжүүр ингээд дуусахгүй. Тэгж ярих юм бол бензиний үнэ өсгөөд байгаа этгээд бол Элбэгдорж яах аргагүй мөн гэж байна. 

Цаадахь чинь орой болгон Трампынд ороод покер тоглонгоо,

- Дональд оо хөгшөөн. Үхснээсээ айдгийн. Эр хүн зоригтой байвал чоно чацга алддаг юм гэж ятгаад байж. Цаадахь нь,

-Зоригтой Монгол эр хүн чононд гэдэс цэвэрлэх эм уулгаж, шимэгчээс хамгаалдаг юм уу гээд асууж. Манай хүн,

-Үгүй ээ. Трамп зоригтой байвал Иран айгаад өмдөө норгоно гэсэн үг гээд тайлбарлаад өгч. Тэгсэн нь нэг өглөө Элбэгээгийн утас дуугарсан чинь Трамп залгаж,

-Чиний үгэнд ороод Ормузын хоолойг хаасан шүү, өвгөөн гэсэн байгаа юм. Ингэж бензиний үнэ өссөн түүхтэй юм даа, хүүхдүүд ээ! Яах аргагүй Элбэгдорж л ард нь байгаа биз?

    Элбэгээгийн тарьсан мундраан ингээд зогсохгүй. Хүн чинь өөрийн хүүхдээ хүний(татвартөлөгч) мөнгөөр өсгөдөг байхад , энэ дураак чинь өөрийн мөнгөөр хүний хүүхэд өсгөөд хаясан байна. Юүгсэн үг вэ!

   Юм хэмжээтэй нь сайхан гэж өвөг дээдэс сургаад байхад, Элбэгээ муу золиг чинь нэг биш, хоёр биш, бүр арваад хүүхэд өөрийн мөнгөөр өсгөөд хаясан байгаа юм. Ийм юм байдгийг мэдэхгүй улсууд “алж идэх гэж өсгөсөн байх” гэж бодох нь зөв шүү дээ! 

     Хүмүүнлэг гэдгийг хүмүүн өөрөө ойлгохын аргагүй юм болгож хаясандаа Бурхан л өөрөө буруутай даа, эцсийн эцэст. Бидний, ялангуяа Монгол хүний буруу гэж юу байхав? 

 Нөгөөдүүлийгээ бодоход эрдмийн оройд гарчихаад, дээшээ өгсөх газаргүй гацсан зарим “шинэчүүл” нь,

-Энэ лавтайяа хүний наймаа гээч нь мөн байх гэж бодсон гэнэ. Тэдний буруу биш. Үзээгүй юмаа үзсэн хүн ингэж бодох нь хэр. Хонины бэлчээрээс ирсэн хүн гонжоомныхоо өнгөнөөс үл хамаараад бүх юмыг хониор л төсөөлөх нь ёс. Буруутгах аргагүй. Би ч тэдний нэг, нуух юм алга. Бидний хувьд Монгол орон асар том хонины хашаа, иргэд нь сүрхий сургуультай олон хонь л болж харагдана. Ийм болоод л “хүн өсгөх”-ийг “хонь өсгөх” лүгээ адил хэмээн ухаараад байгаа юм.  

-Хэдэн малынхаа буянд жаргаж байна гэдэг үг зүгээр нэг гараагүй юм шүү, хэн минь!

     Элбэгээгийн балаг ингээд дуусахгүй. Монголын шинжлэх ухааныг ч самарч байна. Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш нар “Элбэгдоржийг онилсон улс төрийн хөгжил”, “Дурын сэдвийг Элбэгдоржид холбогдуулах нь: 1944 оны Мичин жилийн зуд ба Элбэгдоржийн хор нөлөө”, “Дамдины Сүхбаатарын үхэлд Элбэгдорж оролцсон уу: Цахиагийн Элбэгдорж, Элбэгдорж Ринчино хоёр нэг хүн болох нь батлагдлаа” гэхчлэнгийн сэдвээр лекц унших болсон байна. 

     Ингээд зогсоогүй, судлаачид “Улс төрийн ашигт малтмал: Элбэгдоржийн жишээн дээр”, “1691 оны Долоннуурын гэрээн дээр байгаа үл танигдах гарын үсэг Ц.Элбэгдоржид холбогдох нь” сэдвээр докторын зэрэг горилсон ч гэх шиг. 

Элбэгдоржийн "хавтасгүй" хэрэг нэг иймэрхүү. 

-Хавтаст хэрэг нь хаана байгаа юм бэ гэж үү?

Тэрэн шиг амархан юм байхгүй.  Эйнштэйны "харьцангуйн тусгай онол"-ыг хавтасанд хийчихвэл "Эйнштейний хавтаст хэрэг" болчихно. Дээр нь Элбэгээгийн зурггийг нэмж наагаа л хаваасаг. Ер нь юуг ч тэр, жишээ нь "Тунгалаг тамир" романыг сайхан "дело" хавтсанд хийгээд, дугаар тавьчихвал хавтаст хэрэг мөн. Түүнийгээ  бохироовтой зөвшөлцөөд шүүхэд шилжүүлж бас болно. Шүүгч алх цохиод л гүйцээ. Хөөрхий, "Тунгалаг тамир" роман 461 руу ачигдана. Иймэрхүү жишээгээр манай хууль цаазын түүх дүүрэн байгаа.

       Олон түмэн “Эргүүлж мөлжихөд Элбэгээ сайхан” гэх болсон нь ийм учиртай ажгуу. 

2026.V.06

Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо

Эх сурвалж: Baabar.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны TOP-15-д эрэмбэлэгджээ5 цаг 31 минутын өмнөТатварын хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ5 цаг 40 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно5 цаг 44 минутын өмнөЭ.Бат-Үүл: Монголчуудын ганц аврал нь Ардчилсан нам5 цаг 53 минутын өмнөЭрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг6 цаг 5 минутын өмнөЭлбэгдоржийн “хэрэг”6 цаг 12 минутын өмнөОрмузын хоолойд явуулж буй "Эрх чөлөө" ажиллагааг түр зогсоожээ5 сар 6. 16:34А. Оюундарь: Хавдартай хүмүүс их ядардаг тул мацаг барьж болохгүй5 сар 6. 16:32О.Цогтгэрэл: АН-ын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр генсек, дэд даргаа томилох шаардлагатай5 сар 6. 16:27О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц5 сар 6. 12:23ХУУРАМЧ ДИПЛОМ ашиглан дарга болтлоо дэвшсэн Т.Батбилэг “орох оронгүй“ ч ₮124 саяын хурдан удмын 30 АДУУТАЙ5 сар 6. 12:19Төр циркээ “устгасан” шигээ сургуулийг нь ч хөсөр хаяжээ5 сар 6. 12:16Х.Ганхуяг: Иргэдийн амьжиргааг яаж сайжруулах, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэгт анхаарч байгаа нэг ч “амьтан” алга5 сар 6. 12:15“Фортуна” Н.Батбаяр МАН-ын зурхайч болжээ5 сар 6. 12:09Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл5 сар 6. 9:24Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол5 сар 6. 9:09ССАЖЗЯ: 72 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээлийг 28 ААН-д олгосон байна5 сар 6. 9:06FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн засгийн $20 саяын хулгайг нуух гэж Б.Солонгоо ₮2.3 тэрбумын хаалтын гэрээ байгуулжээ5 сар 6. 9:04“Фортуна” Н.Батбаяр МАН-ын зурхайч болжээ5 сар 6. 8:19Н.Номтойбаярыг Д.Баясгалан номонд нь оруулчих шиг боллоо5 сар 6. 8:18Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ5 сар 6. 8:14Д.Нармандах: Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг5 сар 6. 8:12500 тэрбум төгрөгийг Хятадын компани руу хууль бусаар шилжүүлсэн нь тодорхой болж байна5 сар 6. 8:11Тэрбумын форумын тэг үр дүн5 сар 6. 8:08СУРВАЛЖИЛГА: “Туулын хурдны зам” төслийг зогсоосон ч, кемпүүдийн ажил үргэлжилсэн хэвээр байна5 сар 6. 8:06"Тавантолгой түлш"-ээс 2.1 тэрбумын сайжруулсан шахмал түлш, миддлинг, хагас коксжсон нүүрс дутсан асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ5 сар 6. 8:05ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ5 сар 6. 8:04"Миний хань "Сансрын 600 нисгэгчийн нэг болсондоо баяртай байна" гэж бахархалтай хэлдэг байв"5 сар 6. 8:03Бусдын бус өөрсдийн хагаралд анхаараач МАН-ынхан!5 сар 6. 8:02Цаг агаарын мэдээ5 сар 6. 8:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.