|

АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ

2021 оны 12-р сарын 30

Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-30 нд нийтлэгдсэн байна.

Дэлхийд анхны өөрийн гэсэн сансрын станцтай улс болох том амбицыг тээн сансарт үйл хэргээ үргэлжлүүлж буй Хятадын сансрын станцтай Элон Маскын удирддаг SpaceX компанийн Starlink хиймэл дагуул 2 ч удаа мөргөлдөх шахсан хэрэг гарсантай холбогдуулан Хятадын засгийн газар НҮБ-д хатуу эсэргүүцэл илэрхийлжээ.
Энэхүү асуудлыг Хятад улсын зүгээс 1967 онд байгуулсан сансрын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруушааж, хариуцлагатай арга хэмжээ авахыг АНУ-аас шаардсан байна. Тайваний асуудал, Бээжингийн өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлосон зэргээс үүдэн даамжирч буй АНУ, Хятадын мөргөлдөөн сансарт хүрээгээ тэлэх янзтай.

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян мөн өдөр зохион байгуулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "SpaceX компанийн Starlink хиймэл дагуулууд энэ оны 7 болон 10-р сард Хятадын сансрын станцад ойртож ирсэн. Ингэснээр Хятадын тал мөргөлдөхөөс сэргийлж сансрын станцын тойрог замыг хөдөлгөж, зайлсхийсэн маневр хийхэд хүрсэн” хэмээн онцолжээ.

Хятадын засгийн газар өнгөрөгч 3-ны өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад АНУ сансрын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн эсэргүүцлийн захидал илгээсэн тухайгаа хэвлэлийн төлөөлөгч Жао мэдэгдсэн байна. Уг дипломат захидалдаа Хятадын засгийн газрын зүгээс “Хоёр ч удаа осол болох шахах үед сансрын нисгэгчид станц дээр ажиллаж байсан нь тэдний аюулгүй байдалд заналхийлж байна. Сансрын гэрээнд оролцогч бүх улсуудад сансрын үйл ажиллагаанд хариуцлага хүлээх үүрэгтэйг нэхэн сануулна уу” хэмээн бичжээ.

1967 онд байгуулсан Сансрын гэрээнд ямар ч улс орон сансар огторгуй, селестиел биетийг өмчлөх эрхгүй бөгөөд сансар огторгуйг судлах, ашиглах ажлыг бүх үндэстний эрх ашгийн төлөө тайван замаар явуулах ёстой гэж заасан байдаг аж.

Тэрээр үргэлжлүүлэн "АНУ сансрын гэрээгээр хүлээсэн үүргээ үл тоомсорлож, сансарт ажлаа хийж буй сансрын нисгэгчдийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаагийн зэрэгцээ сансарт үйл ажиллагаа явуулж буй бусад улс орнуудын өмнө хариуцлага хүлээх ёстойг онцлон тэмдэглэж байна” хэмээн шүүмжиллээ. Мөн АНУ-ын зүгээс дахин ийм хэрэг гаргахгүйн тулд хариуцлагатай арга хэмжээ авах ёстойг дурджээ.

Хятадын ард иргэд ч энэ тал дээр ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Твиттерийн Хятад хувилбар болох Weibo дээр "Starlink бол сансрын хог хаягдлын овоолгоос өөр юу ч биш", "Starlink хиймэл дагуулууд Хятадын сансрын нисгэгчдийг заналхийлэх АНУ-ын зэвсэг болсон байна", "Starlink-ийн аюул улам бүр тодорхой болж байна, удахгүй бүх хүн төрөлхтөн Маскийн сансарт хэрэгжүүлж буй төслүүдийн үнийг төлөх нь дамжиггүй” зэрэг сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байна.

Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани нь дэлхий даяар өндөр хурдны интернетийн үйлчилгээг бий болгох зорилгоор бага тойрог замд 42,000 жижиг хиймэл дагуул хөөргөх Starlink төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд 2019 оноос хойш сансарт 16,000 гаруй хиймэл дагуул илгээсэн бөгөөд ирээдүйд 30,000 орчим хиймэл дагуулыг нэмж илгээхээр төлөвлөж байна.

Тайваний асуудал, Бээжингийн өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох зэрэг олон шалтгаанаар улам бүр хурцадмал болж буй АНУ, Хятадын харилцаа сансар огторгуйд хүртэл тэлж байна хэмээн гадаадын хэвлэлүүд дүгнэжээ. Хятад улс өөрийн “Тиангун” буюу “Тэнгэрийн ордон” нэртэй сансрын станцаа байгуулан сансар судлалын салбарт үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэхээр яарч байгаа энэ цаг үед АНУ-Хятадын сансрын “дайн” улам ширүүсэх төлөвтэй байна.

Тус улс нь 2022 оны сүүлээр “Тиангун” сансрын станц баригдаж дуусмагц 2030 он гэхэд сар руу сансрын нисгэгчдээ илгээхээр төлөвлөж байгаагаа зарласан билээ. Сансрын станцаас гадна сар болон Ангараг гарагт амжилттай хайгуул хийж АНУ-ын араас нэхэж буй Хятад улс нь өнгөрсөн оны сүүлээр сарнаас дээж авчирсан 3 дахь орон болсон юм. Өмнө нь АНУ 1972 онд, ОХУ 1976 онд тус тус сарнаас дээж авчирч байжээ.

 

Эх сурвалж: Asian Economy



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04АУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ6 сар 24. 11:02Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо6 сар 24. 11:01Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо6 сар 24. 10:59Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална6 сар 24. 10:56SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ6 сар 24. 10:54Эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв6 сар 24. 10:49М.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой6 сар 24. 10:47Шарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа6 сар 24. 10:43Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо6 сар 24. 10:39ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА6 сар 24. 10:30Б.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна6 сар 24. 10:27УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.