|

Б.Болормаа: Аавын охин-оос бурханд бичсэн захидал

2019 оны 4-р сарын 24

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-04-24 нд нийтлэгдсэн байна.

Б.Болормаа: Аавын охин-оос бурханд бичсэн захидал

Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа. Танихгүй дугаар.
-Байна уу?
-Байна, аавын охин сайн уу?
“Аавын охин”. Энэ үг намайг гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж эгэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэж сэтгэл зүрхнийхээ архивийг нэгжин нүдээ аньлаа.
Анх намайг ижийнхнээ хэвлийд олдоход эцэг минь их баярласан гэдэг. Гэвч нутаг холын урт зам, өөрийнхөө хоромхон зуурын таашаалын төлөө бусдын насан туршын аз жаргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа, хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоог тасалж бас чадсан юм.
Ингээд би гэдэг хүн энэ орчлонд мэндлэхэд ээжийн минь аав гар дээрээ өргөн угтсан. Гэрт төрсөн хүүхэд, гэнэт олдсон эрдэнэ хэмээн гал голомт дээрээ төрсөн ганц охиныхоо хүүхдийг газар тавилгүй гурван нас хүргэсэн. Хамаатан саднууд нь “ямбатай хүүхэд” гэхэд “миний охин чинь их сайн хүн болно,” гэж шөнө босон тосон шээлгэж, өглөө нь хоргодсоор гарч яван орой яаран яаран ирдэг байсан аав минь.
Эрх ямба хоёр нь дэндээд тэр үү хэлд орсон хэрнээ хөлийнх нь ул өөхлөөд хөлд орж амжаагүй жаахан охиноо орхиод буугаа үүрээд анд явсан тэр өдрөө буурал аав минь эргэж ирээгүй гэдэг.
Гэтэл удалгүй тэр жаахан охин хөлд орж гэрийнхээ босгон дээр гарч зогсоод “аав аа” гэж дуудсан боловч хэн ч түүнийг “аавын охин” гэж тэврээд үнсээгүй.
“Аав аа” гэж дуудан уйлж муу эмээгийнхээ зүрхийг хичнээн их зүсээ бол, эмээ минь хичнээн удаа нулимсаа нууж арчаа бол…
Дараа нь ээжтэй минь ханилж хөтлөөд алхах хөөрхөн дүү нартай болгосон тэр хүн намайг эцгийн нүдээр харж чадаагүй. Үймүүлэн тоглоход харцаараа эсгэж, алсаас морьтой ирэхэд нь бүдчин бүдчин тосоод гүйсэн ч “аавын охин” гээд ташуураа ч болов өгөөд явуулаагүй.
Арван жилийн сургуулын босго алхаж гэзгэндээ улаан туузтай цүнх дүүрэн ном, дэвтэр дүүрэн “онц”той гүйж явахдаа аавдаа хөтлүүлээд харьж байгаа хүүхдүүдийг хараад бэлэн нулимстай, үлгэрт дуртай эмээгийн тавиул би уруу царайлан харьдаг байсан.
Ийм дурсамжын хэлхээн дундаас намайг аав гээд дуудах хүний дүр ердөө ч санаанд орж ирсэнгүй.
Би утсаа чихэндээ наагаад
-Аа сайн сайн, та чинь
-Өө би Баяраагийн аав байна аа, миний охин тэгээд ажил төрөл нь сайн уу?
Орчлон хорвоо хүнд нэг зүйлийг дутуу өгсөн ч эргээд дүүргэдэг өгөөмөр аж.
Тиймээ энэ хүн бол миний аав, миний хайртай хүний аав.
Хэрвээ буурал аавыг минь аваад явчихсан бурхан одоо намайг сонсож байвал газар дээрх ганц аавыг минь урт наслуулж хайрлаач…
Одоо би “аавын охин”.

 

 



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04АУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ6 сар 24. 11:02Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо6 сар 24. 11:01Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо6 сар 24. 10:59Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална6 сар 24. 10:56SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ6 сар 24. 10:54Эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв6 сар 24. 10:49М.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой6 сар 24. 10:47Шарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа6 сар 24. 10:43Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо6 сар 24. 10:39ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА6 сар 24. 10:30Б.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна6 сар 24. 10:27УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.