|

Н.Грэйс: Үр удмаараа ядуу байх хууль

2019 оны 4-р сарын 9

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-04-09 нд нийтлэгдсэн байна.

Н.Грэйс: Үр удмаараа ядуу байх хууль

“Хүүхэд насандаа том хүмүүсийн хараагүй байх үед би ангийхнаа хүүхдийн хамт тэдний буйдан дээр дэвхэрдэг байлаа. Биднийг буйдангийн бүлтрэх шахсан пүрш баярлуулж, дэвхрэх үед гарч байгаа тоос нь сэтгэл хөдөлгөдөг байв. Хорин жилийн дараа би ангийнхаа тэр хүүхдийнд дахин ороход хүүхэд байхдаа бидний харайж дэвхэцдэг байсан тэр л буйдан байж байлаа. Миний бодож байгаагаар буйдан бараг өөрчлөгдөөгүй юм шиг байв. Харин би одоо ядуу дорой байдлаас цочирдлоо. Би шинэ буйдан авах мөнгө, тос болсон хоёр сандал, цуураад шоколадын цаасаар тогтоосон толийг солих мөнгө хэд болох бол гэж дотроо тооцоолов. Гэрийн эзэгтэйтэй ярьж байх хоорондоо таазыг будаж, ханын цаасыг сольж байна гэж төсөөллөө. Ялааны баас бүрхсэн цонхыг угааж, буйдан дороос цухуйж буй саваа, картон цаас, уранхай шилэн оймсоор бүрсэн хагархай цэцгийн савыг хаях хүсэл төрөв. “Мөнгө байхгүй бол яахав” гэж би бодсон ч уураг тархи минь эсэргүүцэж, ядаж модны өнгөтэй хуулга авч, ширээг бүрэхийг шаардаж байлаа. Хаашаа ч харсан хугархай хагархай зүйл, хөгц толбо, хог дайралдана. Гэнэт уураг тархи минь ингэж хэлэв: “Ядууралтай цуг хир буртаг үргэлж цуг явдгийг юу гэж бодож байна?”. “Үргэлж” гэдгийг “бараг үргэлж”, “ихэнхдээ” гэж солиод ч нэмэргүй ээ. Хир буртаг нь мөнгөгүй байсны үр дагавар биш, сэтгэлгээний хэв загвар юм. Бодоод үз, хир буртаг нь сэтгэлгээний хэв загвар юм бол, хир буртаг, гуйланчлал хоёр хөршүүд юм бол гуйланчлал гэдэг бол өвөрмөц сэтгэлгээний хэв загвар мөн. Тийм ээ, угаагаагүй толгойд гуйланчлал оршиж байдаг ажээ.

Дунд сургуульд Тамара Григорьевна гэдэг уран зохиолын багш, сүрхий хүүхэн байв. Гярхай, хэрсүү ухаантай багш байлаа. Тэр нэг удаа миний бүхий л амьдралын туршид тогтоосон үг хэлсэн юм. Бэртэгчин үзлийн тухай ярьж байгаад тэр “Бэртэгчин үзэл гэдэг бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал эмтэрсэн хуучин аяганаасаа уухыг хэлнэ” гэж билээ. Олон орос айлд ийм юм байсаар байна. Хар өдөр хэрэглэх мөнгө хураасан байна. Шилэн шүүгээнд жаргалтай өдөр хэрэглэх шинэ аяга тавьсан байна. Гэвч жаргалтай өдөр ховорхон тохиолдох бөгөөд амьдрал хар өдрөөр дүүрэн байна.Хэзээ ч юм ирэх хүлээлтээр амьдардаг хүнд ирээдүй байдаггүй юм байна. Гуйлгачин байх, хиртэй байх нь ичгүүртэй болохыг тэгэхэд би ойлгосон юм. Хоосон толгойтой байх ичгүүртэй, тэр тусмаа амьдралд, хүүхдүүдийн сэтгэлгээнд мөрөө үлдээх хоосон толгой бүр ч хэрэггүй.

Зуслангийн байшин авахын тулд хорин хэдэн жил мөнгө хураасан нэг авгайг мэдэх юм. Тэр авгай хоёр охинтой. Охидууд дан ганц будаа идэж өссөн бөгөөд тэдний ахмад нь өвдгийг нь нөхсөн хуучин өмдтэй гарах ямар ичгүүртэй байсныг ярьж байлаа. Охидууд өсөж томроход илбийн юм шиг түүний өмд нь дагаад том болж байсан юм. Нугалсан өмд нь тавигдахад шинэ гарсан нугалаа нь хуучнаасаа өөр байгаа нь гуйлгачны заль мэхийг илчилж байв. Ийм учраас “Хоосон хүн заль мэхтэй” гэсэн үг гарсан байх. Хангалттай цалин өгөөгүй төрийн тухай би яриагүй байна. Би систем яриагүй, би хүний толгой доторх хоосорсон зүйлийн тухай ярьж байна. Ижил цалинтай мөртлөө нэг нь баян хүн шиг, нэг нь гуйлгачин юм амьдрах юм даа. Энэ авгай эцсийн эцэст зуслангийн байшин авсан боловч хоёр охин нь сонирхсон ч үгүй. Энэ хоёр өсөж том болсон охид ээжийгээ эмэгтэй хүн болгосонгүй гэж эцэс төгсгөлгүй зэмлэж байлаа. Энэ хоёр бүсгүйд Үнсгэлжингийн комплекс (бусдаас хамааралтай байх, идэвхгүй байдал, дадлага туршлага хомс, өөрийгөө үнэлэх өчүүхэн үнэлэмж) бий болжээ. Элэгдэж муудсан сандал, эмтэрсэн аяга таваг, гандаж хуучирсан алчуур, хэдэн жил ч болсон юм бэ пальтог харж өссөн тэд мөнгө зарахаас айдаг болсон байна. Юм худалдаж авах бүрдээ тэд сэтгэл санаа нь тавгүйтэж, шинэ юм авах хувьгүй юм шиг бодогдоно. Энийг бол цусандаа ядууралтай гэж хэлдэг юм аа. Ядуурал бүр бодол ухамсар нь шингэсэн байдаг: эсэнд, цусанд, ясанд байдаг ажээ.

Халцархай хана туурга харж өссөн хүүхдийн дотоод ухамсарт нь ядуурал суусан байдаг. Өсөх явцдаа тэд аль хэдийн ядуурлын дарамтыг мэдэрдэг байна. Бүүр Антон Павлович Чехов халцархай хана, хог шороотой гудам нь оюутны сурах чадварт муугаар нөлөөлдөг гэж бичиж байжээ.Хог шороо, ядуурал нь хүнд дарамт үзүүлж, ядуу дорой байдал нь азгүйтэхийг зөгнөнө. Ядуурлыг үзэн ядах чанар нь зарим хүнд тус болж, мөнгөтэй болохын эх үүсвэр болсон гэж та хэлэх байх. Тэгвэл өшөө олон хүн, маш олон хүн ядуурлын доор дарлуулж яваа шүү гэж би хэлэх байна. Гай зовлонг хөөж гарга. Ядуурлыг ч мөн хөөж гарга. “Баян байх нь оюун санааных юм” гэсэн үг надад таалагддаг юм. Тэгэхээр ядуурал нь оюун санааных билээ.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.