|

Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир

2019 оны 2-р сарын 26

Энэ мэдээ хуучирсан буюу 2019-02-26 нд нийтлэгдсэн байна.

Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир

Сайхан сэтгэлтэй гэнэн цайлган байхаар хүмүүст ашиглуулаад байх юм гэж гомдлох хүмүүс олон байдаг. Адилхан л муу санаа гаргаж байхгүй бол болохгүй юм байна яах уу? Ашиглуулаад байх уу? Муу санаатай болох уу? Гэж хүмүүс их асуух юм. Би аз жаргалтайгаар хохир гэж хариулдаг. Хайрлаж байгаагаа, үнэнээрээ байгаагаа, сайхан сэтгэлтэй байгаагаа битгий алд.

Сүүлд нь харамсах зүйл үгүй. Бурханы өмнө ч нүүр бардам. Тэгэж байхад ингээд байхдаа яахав дээ гэж бүү өөрийгөө зовоо. Зөв байгаадаа сэтгэл хангалуун байж зовож биш жаргаж уйлж биш инээж тусла. Яагаад гэвэл үйлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь үнэн байдаг юм. Санаа бүү зов. Аз жаргалтайгаар хохир. Яагаад заавал муухай сэтгэлтэй хүнийг дагаж муухай сэтгэлтэй болох ёстой гэж. Сайхан сэтгэлээ хэзээ ч битгий алд. Энэ чиний үнэ цэнэ эрхэм нандин зүйл чинь байх болно.Яг үнэндээ чины зүгээс хохирол биш жаргал байх болно.

Сургаалийн амт.
Хоолыг амтлаж байж л ямар амттай хоол гэдгийг нь мэдрэх боломжтой болохоос хоолны жорыг цээжлэсэн төдийхнөөр хоолны амтыг мэдрэх боломжгүй. Гайхалтай номлол сургаалийг өөрөө бясалгаж хэрэгжүүлж байж л яг юуг хэлсэнийг нь мэдрэх боломжтой болохоос цээжлэж тогтоосон төдийхнөөр ямар үр дүнтэйг нь мэдрэх боломжгүй юм. Тогоо шанагандаа ч хүрч үзээгүй байж бүх хоолны жорыг цээжлэх, өөрөө хэрэгжүүлж ч үзээгүй байж бүхнийг тоть шиг давтаж, түүнийгээ гайхуулж, түүгээрээ мэдэмхийрэх нь үнэхээр учир дутагдалтай. Онол дадлага хоёр хослож байж л зөв зам мөр болно. Зөв зүйтэй сургаалийг хэрэгжүүлээд үз. Энэ үед танд асуулт төрнө. Энэ асуулт л хамгийн шимтэй ном байх болно. Эндээс л таны дотор өөрчлөлт эхлэж сургаалийн амтыг таашааж эхлэнэ. Сургаалийн амтыг мэдэрцгээе. Мэдэрсэн амтаа хуваалцацгая.



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29Дундговь аймагт нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна8 сар 6. 15:22Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно8 сар 6. 15:22БНХАУ-аас 80 мвт цахилгаан эрчим хүч импортлох 220 кв-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа8 сар 3. 15:10Эрчим хүчний салбарын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна7 сар 31. 15:14Эрдэм шинжилгээний ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ7 сар 29. 15:10Эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг эрчим хүчний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүллээ7 сар 28. 14:47Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо7 сар 9. 14:47Төрийн дээд одон, медаль гардууллаа7 сар 9. 14:47

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.