ЗАМБЫН БАТЖАРГАЛ (1945-2026)

Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Замбын Батжаргал нь 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Замбын Батжаргал нь 1945 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил сумын нутагт төрж, 1954-1964 онд Сагил сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургуульд суралцан 1964-1969 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербург хотын Ус, цаг уурын дээд сургуульд Цаг уурын инженерийн мэргэжил эзэмшиж, 1975-1978 онд Зөвлөлт Холбоот Улсад аспирантурт Тоо-физикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1969 оноос эхлэн Ус, цаг уурын хүрээлэнд техникч, мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирал, 1980-1984 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутат, 1982-1987 онд Ус, цаг уурын албаны Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, 1987-1988 онд Байгаль хамгаалах яамны Мэдээлэл-Тооцооллын төвийн захирал, 1988-1990 онд Зөвлөлт Холбоот Улсын Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд байгаль орчны шинжээч, 1990-1992 онд Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайд, 1990-1996 онд Тахь нутагшуулах Үндэсний комиссын дарга, 1992-1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 1996-2001 онд Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.
З.Батжаргал нь 1994-1998 онд Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2005-2011 онд Дэлхийн цаг уурын байгууллагаас Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Хойд Америк дахь олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, Дэлхийн цаг уурын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, тус байгууллагын Нью-Йорк дахь салбарын зөвлөх, 2000 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын Ерөнхийлөгч, 2000-2002 онд тус бага хурлын удирдах товчооны гишүүнээр тус тус ажиллаж байжээ.
Тэрбээр Япон Улсын Киото хот дахь Хүмүүнлэг ба Байгаль судлалын хүрээлэнд зочин профессор, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль орчны мэдээллийн төвд зөвлөх, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Монгол Улсаас сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөх багийн гишүүн, Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Монгол Улсын үндэсний зохицуулагч, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Зохион байгуулах хорооны дэргэдэх Ажлын албаны бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж ус, цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны асуудлаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэргийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрбээр Монгол Улсын байгаль орчин, ус, цаг уурын салбарын бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын удирдлага, хяналтын тогтолцооны суурийг тавьж, төлөвшүүлэн бэхжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүндтэй төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2013 онд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол, 2025 онд Төрийн шагнал хүртээсэн юм.
Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн Замбын Батжаргал Таны байгаль орчны салбарын хөгжилд зориулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
ЭМГЭНЭЛ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Сэтгэгдэл бичих