УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонхын саналаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон юм. Шүүгч Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн бөгөөд эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

Тэрбээр УДШ-ийн шүүгчээр ажилласанаас хойш буюу 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 2020 онд 47 сая төгрөг байсан бол 2024 онд 191 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2021 онд 23 сая төгрөг байсан бол 2024 онд 27 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц байдаг бөгөөд нийтэд нь 276 сая төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд "Suzuki, Jimny" маркийн нэг автомашинаа 60 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн үнэт эдлэл, малгүй бөгөөд эзэмших эрхтэй нэг газартай. Харин дотоодын арилжааны банкинд 6,7 сая төгрөгийн хадгаламжтай, 16 сая төгрөгийн авлагатай, 150 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.

  • 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр,
  • 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
  • 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:  

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар,
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр,
  • 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан
  • 2020 онд УДШ-ийн шүүгчээр ажилласан.

Салбарын болон бусад үйл ажиллагаа:
  • Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүнээр ажиллаж байсан
  • Монгол Улсад захиргааны эрх зүйн шүүх тогтолцоог бий болгох, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон МУИС-д багшилж, мэргэжилтэн бэлтгэлцсэн.
  • Австралийн Мельбурнийн их сургууль зэрэг олон улсын нэр хүндтэй төвүүдэд лекц уншиж, судалгааны ажил хийж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа: АН-ынхан шүүгч Ганзоригийг үндэлэлгүй муулсан болоод дуусах юм болов уудаа 11 цагийн өмнө 103.212.118.240

АН-ын дарга Цогтгэрэл, дэд дарга Өнөрбаяраас эхлээд АН-ын олон гишүүд, тус намыг дэмждэг хэвлэлийнхэн Ганзориг дахин томилогдох нь гээд л өдөр шөнөгүй мэдээлэл тараагаад, Алтанхуяг намайг Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүйн тулд Ганзоригийг дахин томилохоор ҮХЦ-ээр шийдвэр гаргууллаа гээд, ҮХЦ-ийн зарим гишүүн тусгай санал гаргаад байсан.Яг нэр заахгүй ч гэсэн цаана нь Хүрэлсүх байна гэж битүү ойлгуулах гээд байсансан. Гэтэл юун Цогт болоод явчихав?

Avatar

Нэргүй 2026-06-04 103.212.117.249

дэмжиж байна

Avatar

Хуульч 2026-06-04 202.9.41.126

Ц.Цогт шүүгч бол шударга, нэр хүндтэй шүүгч, нийт шүүгчдийн зөвөлгөөнөөс аргагүй зөв хүнээ санал болгосон байна. Дээд шүүх одоо зөв замдаа орох боломжтой болж байна гэж найдаж байна.

Avatar

Нэргүй 2026-06-04 202.126.89.226

энэ хүн харагдах царайнаасаа өөр хүн шүү, улс төрийн нөлөөнд дэндүү автдаг даа,,

Avatar

Нэргүй 2026-06-04 103.212.117.249

Худлаа яриад яахав

Avatar

Фариа 2026-06-04 202.131.234.238

Баримт нотолгоотой наана уу даа, айн?

Avatar

Нэргүй 2026-06-04 103.229.122.138

Женкод хамаагүй л бол учир бий!

Avatar

Нэргүй 2026-06-04 192.82.64.217

Иргэн бүрт олгодог 1072 хувьцааг нээх "Тэрбээр "Эрдэнэс МГЛ ХК" компанид хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшдэг байна" гэж бичих хэрэг байсан ч юм уу анх удаа ийм амьдралд ойр хөрөнгийн мэдүүлэг харлаа шүү

Avatar

Нэргүй 2026-06-04 103.229.121.176

хүний эрх, эрх чөлөөг л дээдэлдэг жинхэнэ ардчилсан хүн л болоосой

Avatar

Нэргүй 2026-06-04 103.229.123.109

Энэ үнэхээр боломжийн хүн байна. Дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж