С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна

С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна

С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна

Хүний эрхийн үндэсний комиссын (ХЭҮК) 25 дахь илтгэлд тусгагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон эрүүл мэндийн даатгалын асуудлаар ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа.


-ХЭҮК-оос эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хүртээмжийн асуудалд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ?

-ХЭҮК-ийн 25 дахь илтгэлд иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт гэсэн бүлгийг оруулсан. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн салбарын асуудлыг цогцоор нь авч үзсэн. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын засаглал, эрх зүйн орчин, тусламж үйлчилгээний хүрэлцээ, хүртээмж, чанар, санхүүжилт, цахимжилт, хүний нөөц, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн асуудлыг хамруулж судалсан. Мөн 2021 оноос хэрэгжиж эхэлсэн нэг худалдан авагчийн тогтолцоо Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа, бодит үр дүн нь ямар байгааг судалж дүгнэсэн. 2021 оноос өмнө даатгуулагч хоёр сая төгрөг хүртэлх үйлчилгээ авах боломжтой байсан бол шинэ тогтолцоонд шилжсэнээр тодорхой хязгааргүйгээр тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн. Энэ нь эерэг өөрчлөлт. Жишээлбэл, 2025 онд нэг иргэн 201 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭМД-ын санхүүжилтээр авсан тохиолдол байна. Энэ нь эрүүл мэндийн асуудлаас болж иргэд санхүүгийн хүнд нөхцөлд орохоос хамгаалах боломж бүрдэж байгааг харуулж байгаа.

Гэхдээ хэрэгжилтийн түвшинд асуудал бий. Иргэдийн халааснаас гарч буй эрүүл мэндийн зардал өндөр хэвээр байна. Албан ёсны тоон мэдээллээр 2023 онд иргэдийн халаасны зардал 49.1 хувьд хүрсэн. Энэ нь тогтолцооны зорилготой нийцэхгүй үзүүлэлт.

ДЭМБ-ын зөвлөмжөөр өрхийн орлогын 25 хувиас дээш хэмжээний зардлыг эрүүл мэнддээ зарцуулж байвал тухайн өрх санхүүгийн эрсдэлд орж байна гэж үздэг. Урьдчилсан тооцоогоор манайд энэ үзүүлэлт 27 орчим хувьтай байгаа нь анхаарах асуудал.

Мөн 2022 оны байдлаар нийт өрхийн 14.7 хувь нь хэрэглээний зардлынхаа 10 болон түүнээс дээш хувийг, 4.8 хувь нь төлбөрийн чадварынхаа 40 болон түүнээс дээш хувийг эрүүл мэндийн зардалдаа зарцуулсан байна. Эрүүл мэндийн төлбөр төлөхөөс өмнө ядуурлын түвшин 20 орчим хувь байсан бол төлбөр төлсний дараа 23 хувиас давсан үзүүлэлт гарсан.

Өөрөөр хэлбэл, ЭМД-ын тогтолцоо иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалж чадаж байна уу гэдгийг эргэж харах шаардлагатай байна.

-Даатгалтай мөртлөө өндөр төлбөр төлөх шаардлагатай байгаа асуудлыг иргэд их шүүмжилдэг. Үүнийг ХЭҮК хэрхэн дүгнэж байна вэ?

-Иргэд эмнэлэгт очиход нэмэлт төлбөр шаардагддаг, хувийн эмнэлэгт хандахаас өөр аргагүй болдог талаар гомдол их гаргадаг. Нэг худалдан авагчийн тогтолцоо бодлогын хувьд зөв байж болох ч хэрэгжилт дээрээ асуудал үүсэж байна. Яг хаана доголдол гарч байгааг тодорхойлох шаардлагатай.

Мөн иргэдэд даатгалын талаарх ойлголт, мэдээлэл хангалтгүй байна. Зарим хүн “би ЭМД төлсөн мөртлөө үйлчилгээ авч чадахгүй байна, тиймээс шимтгэлээ буцааж авъя” гэж ярьдаг. Гэвч даатгал бол эрсдэл хуваалцах тогтолцоо. Өнөөдөр төлсөн шимтгэл маань хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг төрөөс даатгалыг нь хариуцдаг бүлгийн үйлчилгээ болж очиж байдаг. ЭМД-ын сангийн зарцуулалт, санхүүжилтийн мэдээлэл илүү нээлттэй, ойлгомжтой байх шаардлагатай. Ямар эмнэлэгт хэдий хэмжээний санхүүжилт олгож байгаа, иргэн ямар үйлчилгээ даатгалаар авах боломжтой талаарх мэдээлэл хангалтгүй байна.

 ЭМДЕГ-ын удирдлагын томилгоо хүртэл мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр явагдаж байгаа асуудал ажиглагдсан.

Мөн ЭМД-ын сангаас хуулийн хүрээнд санхүүжих ёстой үйлчилгээ, санхүүжиж болохгүй зардлын зааг тодорхой бус хэрэгжиж ирсэн асуудал бий. Ковидын үед болон зарим бүх нийтийн эрт илрүүлгийн хөтөлбөрүүд дээр ЭМД-ын сангаас зардал гаргасан нь хууль, тогтолцооны хувьд маргаан дагуулсан асуудал болсон.

-Эрүүл мэндийн салбарын цахимжилт хүний эрхийн ямар эрсдэл дагуулж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт 21 төрлийн цахим систем ашиглаж байна. Цахимжилт нь мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах боломж олгож байгаа ч системүүдийн уялдаа холбоо сул, мэдээллийн аюулгүй байдал хангалтгүй байна.

Эрүүл мэндийн салбар хүний хамгийн эмзэг мэдээллийг хадгалдаг. Гэтэл мэдээлэл алдагдах, кибер халдлагад өртөх эрсдэл өндөр байна. 2024 онд нэгэн эмнэлгээс 200 мянга гаруй иргэний мэдээлэл алдагдсан тохиолдол гарсан. Дахиад ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.

Мөн эмнэлгүүдэд ашиглаж буй биометрик мэдээллийн хэрэглээ хууль эрх зүйн хувьд бүрэн зохицуулагдаагүй байна. Иргэд эмнэлэг дээр хурууны хээгээ өгч үйлчилгээ авч байгаа ч энэ нь Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай бүрэн нийцэж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай.

-Хүний нөөцийн асуудал эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол Улс эмчийн тоогоороо харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг. Гэхдээ энэ нь бүх төрлийн мэргэжлийн эмч хангалттай гэсэн үг биш. Ялангуяа нарийн мэргэжлийн эмчийн хомсдол орон нутагт маш их байна. Сэргээн засах, ахмад настны, зарим төрөлжсөн тусламж үйлчилгээний эмч дутагдалтай байгаа нь иргэд Улаанбаатар хотод төвлөрч эмчилгээ хийлгэхэд хүргэж байна.

Үүнээс болж зөвхөн эрүүл мэндийн асуудал биш санхүү, цаг хугацааны хүндрэл үүсэж байгаа. Зарим тохиолдолд эрт оношлуулах боломжоо алдах эрсдэл ч бий.

Сувилагчийн хүртээмж ч олон улсын жишигт хүрэхгүй байгаа. Тиймээс хүний нөөцийн бодлогыг зөвхөн эрүүл мэндийн салбар дангаараа биш боловсрол, хөдөлмөрийн салбартай хамтарсан бодлогоор шийдвэрлэх шаардлагатай.

-Ямар бүлгийн иргэдэд илүү анхаарах шаардлагатай байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэд, хөдөө орон нутгийн иргэд, мөн ХДХВ, сүрьеэ зэрэг өвчтэй хүмүүс илүү эмзэг нөхцөлд байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эмнэлгийн дэд бүтэц хүртээмжгүй хэвээр байна. Налуу зам, лифт, ариун цэврийн байгууламж, үзлэгийн ор зэрэг наад захын нөхцөл хангалтгүй тохиолдол их байна. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлмэрч байхгүй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл дутмаг зэрэг асуудал бий. Зарим тохиолдолд ЛГБТК+ иргэд, халдварт өвчтэй хүмүүс ялгаварлан гадуурхалт, хандлагын асуудалтай тулгарч байгааг судалгааны явцад тогтоосон.

-ХЭҮК-оос гаргасан зөвлөмжийн хэрэгжилт ямар байдаг вэ?

-Комиссоос шаардлага, зөвлөмж хүргүүлдэг ч хэрэгжилт хангалтгүй байдаг. Зарим байгууллага өмнө нь хийж байсан ажлаа нэгтгэн тайлагнах байдлаар хариу өгдөг. Мөн УИХ-аас илтгэлтэй холбоотой тогтоол гардаг ч хэрэгжилтэд нь тогтмол, үр дүнтэй хяналт тавих механизм сул байна. Тиймээс зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ тодорхой төлөвлөгөө, хугацаа, шалгуур үзүүлэлттэй ажиллах шаардлагатай. Зөвхөн тайлан гаргах биш бодит өөрчлөлт гарч байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.186.189

Энэ байгууллага дээрх асуудлыг одоо мэдэж байгаа юм уу. Бүх иргэд ЭМД гэгч албан даатгалаар энэ улсын бүх хулгайчуудыг гэг өүл нууц амрагтай нь тэжээгээд ирлээ. Ахида хэдэн жил ийм боолын системээр амьдруулах юм бүү мэд

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.126.90.39

Сувилалд ЭМД үйлчлэхээ байцийн муу ямар хогийн болчоо вэ хогийн төр засаг хогийн хотын даргатай улс манайхаас өөр хаана ч байхгүй түй писда

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 138.252.29.2

хулгайч, тонуулчид нь хуурамч баримт бүрдүүлээд бүгдийг нь хамсан сурагтай байсан

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.114

2021 онд Эрүүл мэндийн даатгалын санд 1 их наяд төгрөг цуглардаг байхад Ковидыг амжилттай давсан. Гэтэл 2025 оны байдлаар тус санд 3 их наяд цугларлаа, сан нь хоосорсон. Эмч нар Эмнэлэгт, Эмийн компаниудтай нийлж байгаад өвчтөнөөсөө хулгайлж байна. Эрүүл мэндийн салбар бүрэн бохирдож, ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХУЛГАЙЧ нараар дүүрчээ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.186.189

ЭМЯамны эр эмгүй хурган дарга нар нүдний улцгараа засуулсан. Гүйцээ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 138.252.29.2

хулгайч, тонуулчдаар дүүрсэн байна

Avatar

Нэргүй 2026-05-21 66.181.178.59

луйвар заль талдаа болсон салбар хүн ардыг шулах шиг болох биз элдвийн хужль журмаар тархийг нь худлаа угааж байгаад хогийн салбар талдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж