“Хуулийн байгууллагаар шалгуулахын тулд төслүүдийг зогсоосон гэдгээ Ерөнхий сайд хэлсэн”

“Хуулийн байгууллагаар шалгуулахын тулд төслүүдийг зогсоосон гэдгээ Ерөнхий сайд хэлсэн”

“Хуулийн байгууллагаар шалгуулахын тулд төслүүдийг зогсоосон гэдгээ Ерөнхий сайд хэлсэн”

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцож тодорхой асуудлаар мэдээлэл өгчээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Нийслэлийн Засаг даргыг чөлөөлсөн асуудлаар мэдээлэл өгсөн. Хуульд заасны дагуу хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй байна гэдэг асуудлыг хэлсэн. Улаанбаатар хотод  хэрэгжиж байгаа том төслүүдийг шалгахын тулд түр зогсоосон гэдгээ хэлсэн. Хууль хяналтын байгууллага шалгаад иргэдэд мэдээллийг хүргэх ёстой.

Махны тухайд, нөөцийн махнаас 1200 орчим тонн нь агуулахад байна, 1300 орчим тонн махыг тодруулах шаардлагатай, 2500 тонн мах иргэдэд очсон. Хуулийн байгууллагад шалгах үүрэг чиглэл өгсөн, ойрын хугацаанд мэдээлэл өгөх байх.

Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ" гэлээ.

Мөн бүлгийн хуралдаанаарМонгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хуулийн төслийн гол зорилго нь санал авах өдөр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч санал авах өдрөөс өмнөх 3 хоногийн дотор харьяа санал авах байранд урьдчилан очиж, санал өгч болохоор хуульчилж, сонгогчдын сонгох эрхийг бодитоор хэрэгжүүлэх, санал өгөх боломжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа 240 мянган иргэн сонгуульд оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай байсан бол шинэ хуулийн дагуу уг шаардлагыг хасаж, иргэд шууд санал өгөх боломжтой болно. Гадаадад санал авах хугацаа санал авах өдрөөс 13 хоногийн өмнө эхлэж, 5 хоногийн турш санал авах ажлыг зохион байгуулж, цагийг 07:00–17:00 цаг байхаар тусгасан байна.

Хуулийн төслийг баталснаар сонгогчдын оролцоо нэмэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчин боловсронгуй болно. Тус хуулийн төслийн хамт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
 Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсчээ.

 

МАН-ын бүлэг Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2026.05.18/ ээлжит хуралдаанаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг махны үнийн өсөлтийг хязгаарлаж чадаагүй үндэслэлээр өнгөрсөн амралтын өдөр чөлөөлсөн юм.

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь 5000 тонн мах бэлтгэсэн. Уг нөөцийн махыг өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас эхлэн худалдаанд гаргасан. Гэвч махны үнийг бууруулахад нөлөөл үзүүлж чадаагүй юм. Учир нь махны үнэ өвлөөс эхлэн огцом өссөн бөгөөд сар шинийн баяр болохтой зэрэгцэн "Хүчит шонхор" худалдааны төвд үхрийн цул мах нэг кг нь 35 мянган төгрөгт хүрсэн.  Мөн хонины ууц хамгийн хямд нь 600 мянган төгрөг давсан. Ард иргэд "Махны үнийг төр зохицуулахгүй бол мөдхөн 40 мянган төгрөгт хүрэх нь" гэдэг асуудлыг тавьж ирсэн. Харин Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Эцэстээ махны үнэ өссөөр нэг кг үхрийн цул мах 40 мянган төгрөгт хүрсэн нь Улаанбаатар хотын захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болсон нь энэ.

Нөөцийн мах бэлтгэсэн компаниудын хувьд "Өнгөрсөн шөнө Тагнуул, цагдаа, АТГ-ынхан ирж агуулах дахь нөөцийн махыг лацадсан тул худалдаанд гаргах боломжгүй байна" гэдэг тайлбар хийж буй. Иймээс нөөцийн хямд үнэтэй мах авах гэсэн иргэдийн хувьд хуулийн байгууллагынхны шалгалт дуусах хүртэл хүлээх шаардлагатай болж байгаа юм.

Олон нийтийн хувьд Улаанбаатар хотын захирагчийг махны үнийг хязгаарлаагүй үндэслэлээр огцруулсан нь утгагүй. Төр махны бодлогогүй болсонд Улаанбаатар хотын захирагч буруутай биш. Засгийн газар бодлогоо тодорхойлох ёстой. Экспортод нэг кг хонины мах 14000-16000 төгрөгөөр гаргадаг байтлаа дотооддоо 28000-30000 төгрөгөөр худалдан авч байгаа нь бодлогогүй болсны илрэл гэж үзэж буй. Мөн ченжийн тогтолцоог халахгүйгээр нөөцийн мах бэлтгээд нэмэргүйг жил бүр махны үнийн өсөлт харуулдаг ч Засгийн газар "Мах үнэтэй байх нь малчдад ашигтай" гэдэг жижүүрийн үгээр тайлбар хийсээр өнөөдрийг хүргэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 11 минутын өмнө 103.57.92.230

МАХ ҮНЭТЭЙ БАЙХ НЬ МАЛЧДАД БИШ, УЛСАД БИШ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ДАГАСАН АВИЛГАЧДАД АШИГТАЙ БОЛООД УДАЖ БАЙНА…

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.215.14.4

Энэ өсөөд байгаа махны үнийн мөнгө малчдын гар дээр очдог бол бас ч яахав гэхсэн

Avatar

ЗОЧИН 1 цагийн өмнө 203.91.115.49

НЯНГАР ЛА ЛАРЫГ БҮХ НАСААР НЬ ХОРЬ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА.

Avatar

сонгогч 2 цагийн өмнө 202.9.46.110

Монгол хүний хувьд мах бол хамгийн эмзэг сэдэв… хятад, монголын ченжүүдэд дөрлөгдсөн төр засаг….

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.229.120.22

хаха хотын даргад махны үнэ ямр хамаатай юм засгийн газрын ажил бишүү Унгас өөрөө огцор

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.23.49.145

Хэ хэ улсынхаа EC-г бүрэн базаж харцандаа оруулсан хүний л үг л дээ хотын даргад ЗГ нь УИХ нь зүгээр л нянгынхаа Пацаан нь болсныг итгэлтэй хэлж чадаж байна уих зг гэж байх шаардлагагүй гэдгийг ч итгэлтэй хэлж дээ товчоор би бол хаан гэсэн далд санаа байх л даа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.229.122.24

Малчин, мах иддэг хэрэглэгчийг хооронд нь холбож байгаа ченжүүдийг алаач дээ. Европын холбоо шиг малчны үнэ дээр 5 хувиас илүү нэмэх бол 50 саяар торгоод явхад ченжүүд байхгүй болж мах зах зээлийн хуулиараа 10000-25000 хооронд байх боломжтой.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 45.117.35.52

Та нар нэг л буруу яваад байна даа. Буцахдаа хар чулуу үүрээд ирнэ дээ.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 3 цагийн өмнө 202.21.110.94

ЖИЖИГ УЛСЫН УЛС ТӨР НЬ Ч ЖИЖИГ , УЛС ТӨРЧИД НЬ Ч ЖИЖИГ Л БАЙХ ЮМ ДАА……..ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛ МАХ, ГУРИЛ………

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.21.126.106

5000 тн мах авсан гэсэн 2500 тн мах адга болсон гэсэн учирыг нь олохгүй байна уу 2500 тн аваагүй мөнгийг нь эргэлдүүлсэн юм бишүү

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.184.219

Нөөцийн мах бэтгэхэд зориулах хөрөнгийг урьд өмнө нь засгийн газар ба хотын захиргаа хувааж гаргадаг байсан, Гэтэл энэ онд засгийн газар хотын захиргаа л талыг нь гаргасан ,Иймд арга буюу зарах үнийг зохих хэмжээгээр ахиулж өгсөн гээ биз дээ Өөрөөр хэлбэл санхүүжилтийн талыг компаниуд гаргасан бололтой юм ,Юмыг мэдэж байж ярих хэрэгтэй Хуулийн байгууллага шалгаад маш үнэн мэдээлэл нийтэд өгмөөр байна Хэвлэлээр гарч буй мэдээ бараг бүгд ташаа нийгмийг төөрөгдүүлж бусдыг хохироогоод байна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.118.165

Учрал ЕС учраа олохгүй явна. Засгийн газар бодлогогүй тэгээд буруутгахын тулд Нямбаатарыг онилсон байна. Шадар сайд Ж.Энбаяр ЗГ махны үнэнд оролцохгүй гэж зурагтаар хэлсний дараа махны зах дээр Учрал оччихоод махны худалдагч нараас яагаад мах үнэтэй байна гэж тэд нарыг байцаагаад. Юм мэддэггүй ойлгодоггүй ЕС гэж байдгаа. Ж.Энбаяр чинь нэг өдрийн өмнө төр махны үнэд оролцохгүй гэтэл маргааш нь Учрал захын махны худалдагчдыг байдаг. Гадуур яригдснаар Энхбаяр гадаадад мах гаргадаг 2 ХХК гэх юм.

Avatar

Иргэн 3 цагийн өмнө 66.181.165.93

Ажил хийгээд байгаа хүмүүсээ яагаад ингэж байгаан бэ? Хийхгүй зүгээр суудаг сандын бөглөөс дарга нартайгаа тооцоо бодоочээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.89.20

Наад мах чинь Даохан, эрдэнэтэд адилхан үнэтэй байна энд Нямбаатар биш буруутай Ж.Энхбар л мэднэ

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.184.219

Энхбаяр үнэнийг л хэлсэн байна Өмнө нь нөөц мах бэлтгэх хөрөнгийг засгийн газар болон хотын захиргаа хувааж гаргадаг байсан ,Гэтэл энэ онд хөрөнгө гаргахаас засгийн газар татгалзсан байна, Гэтэл хотод нэмж хөрөнгө гаргах бололцоогүй,Компаниуд өөрсдөө гаргахад хүрсан, Хэн үнэтэй мах аваад хямд борлуулах юм Юмны учрыг олж байж цуурч бай, Малаа

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.126.88.166

Хотын даргын асуудал УИХ-д ямар хамаатай юм бэ?Нийслэлийн ИТХ гэж байхад..Энэ бульдог царайлсан нөхөрт хийх ажил байдаггүй юм уу.Их хуралд өөр ажил алга уу

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.189.85

Учралын шийдвэр зөв. намын дарга, ерөнхий сайд яахыг МАН-ын бүлэг шүүх нь утгагүй зүйл

Avatar

Мөнх 4 цагийн өмнө 66.181.188.176

Хөдөө сумд, аймгийн төвүүд, дархан эрдэнэт мэт газруудад мах ямар үнэтэй бгааг сэтгүүлчид сурвалжлаад мэдээлэх хэрэгтэй. Эдгээр газарт 10-20 мянгын үнэтэй бгаа бол тэндээм нь хувиараа зөөгөөд мах идчихнэ ш дэж.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 124.158.123.35

Ганцхан УБ-т махны үнэ өндөр байгаа бол арай өөр хэрэг, улс даяараа махны үнэ өндөр байгаа юм биш үү, тэгэхээр махны үнэ өндөр байгаа аймаг, сумдын дарга нар одоо бүгд хусагдана гэсэн үг үү … уг нь улс даяар гэдэг чинь ЗГ-ын, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын өөрийнх нь бодлого- хариуцлагын асуудал баймаар юм …

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.189.72

2500тонн мах гэдэг 30 гаран тэрбум мах бэлдсэн гэж худлаа бүртгэл үүсгээд хулгайлсан гэсэн үг. энэ огцрох битгий хэл шууд цааз

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.131.225.242

ХХААХҮ-ийн яам буруутай шүү дээ. Дэд сайд Сауле байхдаа хөөрхий гүйгээд махны үйлдвэр,нийслэл. орон нутаг гэж нөөцөө бүрдүүлэх гэж гүйдэг байсан. Махны татаас гэж үйлдвэрүүдэд өгч араас хянаад яваад байсан. энэ Нямбаатарт ямар хамаа байна. Хүнсний яаманд хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.186.189

Тэрн муу авилгачин хулгайчын тухай одоо ямар юмаа хэлэлцэх вэ, одоо намаасаа нь хөөгөөд тэр хягаж шалгадаг байгууллага нь байдаг юм бол шалгуул. Их дуурайдаг юм билээ Хятадуудыг, хэрэв Бээжин хотын дарга ийм үйлдэл гаргасан бол аль хэдий нь цаазлуулчихсан байх байлаа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.118.59

учрал банди удахгүй гудамжинд гарна хар ллалар

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.229.122.143

Нянбактер чинь гудамжинд түрүүлээд гарчиглаа бөгсний алчуур ам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж