VS: "Монголын төмөр зам" ТӨХК хууль бус тендер өгсөн, өгөөгүй

VS: "Монголын төмөр зам" ТӨХК хууль бус тендер өгсөн, өгөөгүй

Зам тээврийн яамны дотоод аудитаар “Монголын төмөр зам” ТӨХК 123 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар олгосон нь тогтоогдсон талаар мэдээлээд цацагдаад буй. Харин “Монголын төмөр зам” ТӨХК-иас компанийн талаар болон удирдах албан тушаалтнуудын тухай худал мэдээлэл тараасан хэмээн албан ёсны мэдэгдэл гаргасан. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэвлэлд өгсөн мэдээлэлд дурдсанаар, хууль бусаар тендер авсан гэх компанийн захирал тавдугаар сарын 1-нд компаниа бусдад шилжүүлж, хэд хоногийн өмнө хилээр гарсан гэх мэдээлэл байгаа аж. Иймээс талуудын байр суурийг энэ долоо хоногийн “VS” буландаа онцолж байна.


Б.Дэлгэрсайхан
Зам, Тээврийн яамны сайд

-Үндэсний аудитын газраас "Монголын төмөр зам" ТӨХК-д санхүүгийн холбогдолтой 370.1 тэрбум төгрөгийн 12 зөрчил илрүүлж, акт тогтоосон. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас (ТӨБЗГ) шалгах чиглэл ирүүлж, Зам, Тээврийн яам дотоод аудитын шалгалт оруулсан. Шалгалтаар зөрчил бодитой байсан нь тогтоогдож, холбогдох хүмүүст арга хэмжээ авах үүрэг өгсөн.

Өнөөдөр хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллээс харахад уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэж ойлгож байна.

Дотоод аудитын шалгалтаар “Батжин” компанид таван удаагийн тендер олгосон нь тогтоогдсон байна. Тус компанийн эзэн н.Ганхуяг нь өмнө нь хуурамч тендерийн материал бүрдүүлж тендер авсан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байсан ч үүнийг мэдсээр байж дараа нь дахин 13 тэрбум төгрөгийн тендер олгосон байна. Мөн ямар нэгэн ажлын гүйцэтгэлгүй байхад нь 9-10 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар дотоод аудитынхан танилцуулсан.

Одоогоор тус компанийн авсан тендерийн нийт дүн 123 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа бөгөөд цаашид хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгах байх. н.Ганхуяг нь тавдугаар сарын 1-нд компаниа бусдад шилжүүлээд, хэд хоногийн өмнө хилээр гарсан гэх мэдээлэл бий. Үнэн, худлыг хууль хяналтын байгууллага тогтооно.

Зам, Тээврийн яамны харьяа байгууллагуудад авлига, санхүүгийн зөрчил байнга гарч байна. Яамны зүгээс ТӨБЗГ болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу хяналт шалгалтаа хийсэн. Цаашид хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгана. н.Ганхуяг гэх хүнийг би танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэвлэлээр өөрийгөө шүгэл үлээгч, мөнгө аваагүй гэж ярьж байгаа нь сонсогдсон. Үнэн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно.

Би зөвхөн удирдлагаар хангаж ажилладаг. Төмөр замд суман шилжүүлэг гэж их чухал зүйл бий. Хэрэв энэ ажлыг шуурхай шийдэхгүй бол төмөр замын тээвэр гацах вий гэж болгоомжилж, яаманд ажлын хэсэг байгуулсан. Болохгүй бол дахин тендер зарлана. Би хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн. Хариуцлага ярихаас өмнө эхлээд үнэн мөнийг тогтоох ёстой.

 

О.Батчулуун
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

-"Монголын төмөр зам" ТӨХК болон нийт төмөр замчдын нэр хүндэд халдсан илт ташаа мэдээлэл гарч байна. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Сүүлийн өдрүүдэд намайг тодорхой нэг компанитай 30 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, олон удаагийн тендер шалгаруулалт өгсөн, цаашлаад тухайн компанийн хүнийг хилээр гаргаж, араас нь хүн явуулж алуулах гэж оролдсон гэх мэт онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулсан гүжир мэдээллийг төлбөртэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ бол үндэслэлгүй, илт гүтгэлэг учраас хуулийн байгууллагад хандсан. Мөн нийт төмөр замчдын нэр хүндэд халдсан асуудал учраас нэр дурдагдсан “Батжин харгуйн зам” компанитай холбоотой гэрээнүүдийн талаар мэдээлэл өгье. Манай компани 2025 онд тус компанитай нийт дөрвөн гэрээ байгуулсан. Эдгээр нь бүгд хууль, дүрэм журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар хийгдсэн. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой төмөртэй өртөөний ажилд 810 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Мөн хоёр дахь гэрээ нь 813 сая төгрөгийн дүнтэй бөгөөд мөн адил зохих журмын дагуу сонгон шалгаруулалтаар хийгдсэн. Гурав дахь нь тээвэр зуучлалын 28 сая төгрөгийн гэрээ бөгөөд Дархан руу ачаа зөөвөрлөхтэй холбоотой байсан. Дөрөв дэх гэрээ нь Багахангай–Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой бөгөөд Зам тээврийн сайдын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулах комиссын зөвлөмжийн дагуу байгуулсан гэрээ юм.

Эдгээр дөрвөн гэрээний нийт дүн 14.8 тэрбум төгрөг бөгөөд олон нийтэд яригдаад байгаа шиг 30 тэрбум төгрөгийн асуудал огт биш.

Миний болон байгууллагын нэр хүндийг унагах зорилгоор худал мэдээлэл тараасан гэж үзэж байна. Бүх гэрээ нээлттэй тендер шалгаруулалтаар, холбогдох хууль дүрмийн хүрээнд, комиссын шийдвэрийн дагуу хийгдсэн. Миний хувьд энэ мэдээллийг анх уншаад үнэхээр цочирдсон. Намайг хүн алуулах захиалга өгсөн мэтээр бичсэн нь ой тойнд багтамгүй зүйл байсан. Тиймээс хууль, шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх болно.

Түүнчлэн аудитын дүгнэлттэй холбоотой асуудал ч яригдсан. 2025 оны компанийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийж, материаллаг нөлөөтэй боловч өргөн тархаагүй гэж 36 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн дүгнэлт гарсан. Нийт 12 асуудал байгаагаас гурав нь зөвлөмж, ес нь албан шаардлага байсан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-05-13 202.70.38.16

Тийм болохоор Дэлгэрсайхан сайд чинь Төмөр Замын бугшмал хулгайг илрүүлж ажиллаж байгаа нь жинхэнэ төрдөө, ард түмэндээ барьж байгаа бэлэг, сэтгэл шдээ. Өөр ингэж доторхи хулгайг илрүүлж цагдаад өгч байгаа Сайд хаа байгаан бас хэн байгаан. Сайд нь дотоод аудит хийгээд хулгайчийг илрүүлж байсан тохиолдол сонсогдоогүй САЙХАН мэдээ бна шүү. Тиймээс хулгайчдыг даруй баривчил, хяналт тавь, шалга Ер Прок Жаргалсайхан Даргаа

Avatar

зочин 2026-05-13 202.70.38.16

Хаа очиж үе үеийн Засгийн Газарт сонгогдон ажиллаж байгаа Дэлгэрсайхан сайд чинь жинхэнэ хулгайтай тэмцэж байгаа хүн шүү. Зам тээврийн яамны урьдах сайд нарын самруулсан юмыг цэгцлэх гээд хичээж бас хатуу шаардлага тавиад яваад байгаа Сайд байна гэж харагддаг.Учир нь энэ хүн чинь өөрөө бизнесмен байсан мөнгөний хар хор нь гарцан хүн шдээ. Төрөлх Дорноговь аймагтаа өөрийнхөө хөрөнгөөр өчнөөн цэцэрлэг сургууль байр бариад, нутгийн иргэдээ баярлуулаад байгаа хүн шдээ

Avatar

Зочин 2026-05-13 66.181.187.87

МАН н хулгайчидыг яах вэ ард түмээн непалдмаар бнаа

Avatar

Нэргүй 2026-05-13 66.181.179.131

Өөрийнхөө хулгайд нийт төмөр замчдыг хамсаатан мэт яриад байдаг хүнд гар уу? Ер нь хулгайч нар баригдахаараа эх орон ард түмэн тусгаар тогтнол гэж хаа хамаагүй юманд нялзааж саармагжуулах аргатай болжээ. 300 тэрбум луйвардчихаад 30-хан тэрбум гэх, энэ нөхөр 30 тэрбум биш 14-хөн тэрбум гэнээ хулгай л бол нэг төгрөг ч хулгай. Высоцкийн хэлснээр хулгайч шоронд суух ёстой гэдэг шүү

Avatar

Нэргүй 2026-05-13 66.181.189.234

дампуу юм гэж энийг л хэлнэ дээ, Албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд шалгах хэрэгтэй. яасан бүтэлгүй , унхиагүй юм бэ дээ,

Avatar

Зочин 2026-05-13 66.181.161.20

нийт төмөр замчдын нэрийг барьж өөрийгөө хаацайлдагаа болих хэрэгтэй . юм л бол нийт төмөр замчил, нийт уурхайчид, нийт ажилчид гэж шаацгаахымаа.

Avatar

Иргэн 2026-05-13 59.153.115.127

Эрчим хүч, зам тээврийн салбаруудад авилга цэцэглээд 20-30 жил болж байна даа

Avatar

Нэргүй 2026-05-13 112.72.3.177

"Чи хууль зөрчсөн үү" гэхээр "Нийт төмөр замчдын нэр хүнд" энэ тэр гээд ирэхээрээ л худлаа даа,

Avatar

Нэргүй 2026-05-13 202.70.43.34

Эхэлсэн эхлээгүй бүх төсөл ажлууд ерөөсөө явдаггүй …..эхэлсэн төслүүд н тэр чигээрэ бүтэлгүй, гүйцэтгэгч нь дотроос нь хорлоод төслийг нь гацаагаал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж