126 гишүүний гарт 2027 оны сонгуулийн хувь заяа ирэв

РЕДАКЦИЙН ЗУРВАС

126 гишүүний гарт 2027 оны сонгуулийн хувь заяа ирэв

126 гишүүний гарт 2027 оны сонгуулийн хувь заяа ирэв

126 гишүүнтэй парламент ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлох Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт хийхэд нэгхэн сарын хугацаа үлдэж байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн тухайн хуульд өөрчлөлт оруулах зохицуулалтын дагуу зургадугаар сардаа багтаж Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хуульд өөрчлөлт оруулах эсэхээ эцэслэнэ гэсэн үг.

Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Мөн УИХ-аас хэд хэдэн гишүүний санаачлагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналууд яригдаж эхэлсэн байна.

2027 оны сонгууль хаяанд ирээгүй ч хуульд зааснаар сонгууль болохоос нэг жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Тиймээс энэ парламентын Сонгуулийн ерөнхий хорооны санал болон Ерөнхийлөгчийн тухай хуульд ямар өөрчлөлт орохоос ихээхэн зүйл хамаарна. Учир нь Үндсэн хуулийн Цэцээс Ерөнхийлөгчийн хуультай холбоотой парламентын өнгөрсөн зургаан жил өөрчлөөгүй Ерөнхийлөгчийг  "зургаан жилээр, нэг удаа" гэх Үндсэн хуульд заасан өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн хуульдаа өөрчлөлт оруулаагүйг засах боломж олгосон шийдвэр гаргасан.

Тиймээс энэ парламент Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч буй.

Үндсэн хуулийн Цэцээс Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргасан. Дунд суудлын хуралдаанаар энэхүү мэдээллийг авч хэлэлцээд, Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэв. Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргаж,  Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ" гэсэн шийдвэр гаргасан. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэсэн өөрчлөлтийг хийж, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрх ирэх жил буюу 2027 онд дуусгавар болно. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөн парламант Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалт хийсэн.

Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль: 6 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа

  • 1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.

Одоогийн Үндсэн хууль: 30 дугаар зүйл

  • 2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

Гэвч 2021 оноос хойш парламент Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, "дөрвөн жил" гэх заалтыг өөрчлөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл мартчихсан. Тиймээс Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжийг парламентад олгож байна гэсэн үг. Тиймээс парламент Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулна.

Мэдээж Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж аваад, Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Гэхдээ нэгэнт ийм өөрчлөлт оруулж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн жил ойртож байгаа энэ цаг үед "давхар" өөрчлөлт хийх санаархал парламент дахь улс төрийн намуудад бий.

Ялангуяа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай таван нам оролцох боломжтой учраас Ерөнхийлөгчийн хууль болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэг мөсөн өөрчлөлт хийгээд авах ил бөгөөд далд санаархал улс төрийн намууд төдийгүй улс төрийн хүрээнд ч бий.

Тиймээс таван намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй парламентын гарт 2027 оны сонгуулиар тодрох Ерөнхийлөгчийн хувь заяа бий.

Олон жил яригдсан Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санаачлагыг олон намын төлөөлөлтэй парламент хийж чадах уу, Ерөнхийлөгчийг заавал нэг удаа бус улираан сонгох боломжийг бий болгох уу, зургаан жилийг дөрвөн жил болгох уу гээд олон жил яригдсан эдгээр асуултуудад 126 гишүүнтэй парламент өөрчлөлт хийх эсэхийг шийдэхэд нэг сар гаруйхны хугацаа үлдэж байна. Тиймээс улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийтээрээ Ерөнхийлөгчийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг чих тавин хүлээж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 3 цагийн өмнө 202.9.46.27

2027 2028 онд сонгууль болох юмуу? одоо байж байгаа царайг нь харахаар сонгох нам алга байна шүү дээ…

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.177.89

за за 126 л сонгууль хийгээд оролцоод өөрсддөө ашигтай болгохоор журмалчихсан уу сонгогч ард иргэд цаашаа болсон уу

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа: Хүрэлсүх ирээдүйн зорилгынхоо суурийг тавиад байгаа юм биш үү 7 цагийн өмнө 103.212.117.254

ОДОО МОНГОЛД ХИЙСЭН АЖИЛТАЙ, ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН ГАНЦХАН ХҮРЭЛСҮХ БАЙХ ШИГЭЭ. ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТЭР ӨНГӨЛЖ БАЙНА.АЙМАГ, ДҮҮРГЭЭР ЯВААД АЛГА ТАШУУЛААД Л, ШАГНААД Л, ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНААД Л …ХЭДЭН НҮҮДЛИЙН ЦААДАХЫГ ХАРААД ОДООНООС СУУРИЙГ НЬ ТАВИАД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ХӨӨРХИЙ МУУ ЦОГТГЭРЭЛИЙГ ДАНХАР ТӨРИЙГ БАГАСГАНА ГЭЖ ЯРИХААС ХЭТРЭХГҮЙ БАЙХАД ХАЖУУГААР НЬ ТҮРҮҮЛЭХ НЬ БАЙНА. ТҮҮНИЙГ ЯАЖ Ч МУУЛААД, ЭЛДВЭЭР ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙ БАЙХ ВИЙДЭЭ. АРДЫН НАМЫН ДАРГА БОЛООД ТУГ ТОЙРЧ МЭДЭХ НӨХӨР ШҮҮ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.176

Хүүк хулгайч АНамын ЕНБДаргаар ёдорцогтыг тавьж авсан нэг алхамаа хийсэн одоо хулгайч гишүүдээ турхирч үндсэн хуульд халдаж дахиж ерөнхийлөгчийн зөөлөн суудалд санаархаж бна бишүү

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.176.119

Хүрэлсүх баньд дахиад санаархаж байгаа бол годройттол хамраас нус цус гартал унагаана шүү. Энэ хулгайч гарч ирснээс л энэ улс орны бүх зүйл доройтлоо

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.187.223

4-н нам нэг эвсэл УИХ-ийг бүрдүүлж байгаа. ҮЭ эвсэлээрээ байхгүй бол 4-н нам нэр дэвшүүлнэ. ҮЭ-ийг бүрдүүлж байгаа Ногоон нам, Монгол Үндэсний Ардчилсан нам эвсэлээрээ байх эсэхээ шийднэ…

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 59.153.114.68

Ашгүй дээ. Ганцхан жил тэсчихвэл Хүрэлсүх зайгаа тавьж өгөх нь.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59

Сөрөг хүчнийхэн ялангуяа Ж.Баярмаа болон Лодойсамбуу нар удахгүй засгийн газрыг огцруулах акц хийж магадгүй. Ер нь ч дараагийнээлж хоолондоо орохыг хүлээж байгааг тэд анхаарч ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Монголд чинь засгийн газар 6-10 сар л болдог жамтай юм.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 203.23.49.145

хэ одоо гишүүд сонгоол болдог болсон уу

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.70.43.34

Монголд Баян Хоосны ялгаа хэт гарч бна…Амьдралын наад захын Байр орон сууц, Нийтийн тээвэр, Эрүүл мэнд,Боловсролын асуудлууд огт шийдэгдэхгүй бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж