АНУ: Иран дахь дайныг дэмжээгүй тул Герман дахь цэргээ цөөлнө

АНУ: Иран дахь дайныг дэмжээгүй тул Герман дахь цэргээ цөөлнө

АНУ: Иран дахь дайныг дэмжээгүй тул Герман дахь цэргээ цөөлнө

АНУ Герман дахь цэргүүдийнхээ тоог цөөлөх тухай авч хэлэлцэж буйг Дональд Трамп Лхагва гаригт /2026.04.29/ мэдэгдлээ. Мөн эцсийн шийдвэрийг ойрын өдрүүдэд гаргана гэв. Германд АНУ-ын 36 мянга гаруй цэрэг бий.

Трамп Ираны эсрэг дайныг нь дэмжихгүй байна гэж Европын холбоотнуудаа удаа дараа шүүмжилсэн.

Хамгийн сүүлд Германы канцлер Фридрих Мерц оюутнуудтай уулзах үеэрээ "Ираны удирдагчид АНУ-аар тоглоод байна. АНУ-ын хувьд Ирантай хийх хэлэлцээртээ төдийлөн итгэл үнэмшилгүй байгаа бололтой" гэжээ. Үүнтэй холбогдуулан Трамп цахим сүлжээндээ мэдэгдэл хийхдээ "Германы канцлер Ираныг цөмийн зэвсэгтэй байсан ч зүгээр гэж бодож байх шиг байна. Тэд юу яриад байгаагаа мэдэхгүй байна" гэсэн байна.

Ийнхүү АНУ, Германы харилцаа хурцадсаны дараа Трамп цэрэг цөөлөх тухай мэдэгдлийг хийжээ.

Трамп өмнө нь Өмнөд Солонгосыг ч бас энэ асуудлаас болоод зэмлэсэн удаатай. АНУ өөрийн цэргүүдээ эрсдэлд оруулан байж Хойд Солонгосын цөмийн хүчний дэргэд байрлуулсан гэх байр суурийг тэр илэрхийлж буй. Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын 28500 орчим цэргийг Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийн эсрэг гол хүч гэж үздэг.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буруу 2026-04-30 202.9.46.159

Гомдомтгой эмээ шиг ямар тэнэг ухвар бодолтой өвгөн вөө??

Avatar

Нэргүй 2026-04-30 59.153.114.226

ТУСГААР УЛСЫН ГАЗАР НУТГААС ГАДНЫ ЦЭРГҮҮД ГАРЧ ЯВБАЛ ХАРИН Ч САЙН БИЗ.

Avatar

Нэргүй 2026-04-30 59.153.114.226

Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөдөд ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.

Avatar

Зочин 2026-04-30 103.119.92.1

Геополитикийн алсын хувирал талаасаа харж татаж байгаа ч энэ маш их эвгүй хувилбар бн даау

Avatar

camerney 2026-04-30 66.181.177.89

Xylgaichuinө za

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж