Тэднийг "Оюу Толгой"-н ТУЗ-өөс чөлөөлөхийг үүрэгдсэн Г.Занданшатарын шийдвэр Н.Учралд бий
2026 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж буй гишүүдийг чөлөөлөх үүрэг болгосон.
Ингэхдээ Монголын талыг төлөөлж байгаа Э.Мэндтүвшин, Д.Цолмон, Н.Цэрэнбат нарын ажлыг дүгнэх, чөлөөлөх болон сонгон шалгаруулалтаар шинээр томилохыг тухайн үед ЗГХЭГ-ын дарга асан, одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогтод даалгаж байв.
Мөн "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлахыг "Эрдэнэ Монгол"-д давхар үүрэгдсэний араас 4 сарын дараа буюу 5-р сарын 5-нд албан ёсоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.
2025 оны 10-р сард "Оюу Толгой" ХХК-ийн Засгийн газрын төлөөлөл бүхий ТУЗ-ийн гишүүн Э.Баясгаланг гэнэтхэн чөлөөлсөн бөгөөд үүний өмнөхөн түүнтэй холбоотой албан бичгийн "Оюу Толгой"-н ТУЗ-ийн дарга Шон Хинтоны Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга байхад илгээсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Монголын талын эрх ашгийг төлөөлдөг ТУЗ-ийн гишүүнийг "Рио Тинто" талын ТУЗ-ийн дарга нь "нууц задаллаа" гэдэг агуулгаар шууд Засгийн газар руу хандаж, өөрт нь ч мэдэгдэлгүй ажлаас нь чөлөөлсөн үйл явдал болсон. Оронд нь ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг томилсноор өнөөдрийг хүртэл тэр "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөн ажиллаж байна.
2025 оны 12-р сард болсон хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой агуулгаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны явуулсан нээлттэй сонсголын үеэр Монголын талын төлөөлөл буюу ТУЗ-ийн гурван гишүүн хангалттай сайн байж чадаагүй. Иймээс Г.Занданшатар уг сонсголоос гаргасан тогтоолын дагуу Рио Тинто талтай илүү нухацтай, Засгийн газрын хатуу байр суурийг ойлгуулах хэмжээний гишүүд ТУЗ-д байж Монголын эрх ашгийг төлөөлөх шаардлагатай гэж үзэж тэднийг чөлөөлөхийг үүрэг болгосон юм.
Н.Учрал Ерөнхий сайд болсноосоо хойш энэ асуудлыг одоогоор хөндөөгүй нь "Рио Тинто" талтай хийж буй хэлэлцээнд тэднийг өндөр үүрэг хүлээж чадна гэж харж байгаа юу эсвэл тэднийг хөрөнгө оруулагч талаас байлгаж байвал зохилтой гэж харсан учраас Г.Занданшатарын Ерөнхий сайд байхдаа гаргасан үүргийг шүүгээндээ хадгалж орхив уу.
Ирэх долоо хоногт Монголд ирэх Рио Тинто-гийн төлөөлөлтэй хийх хэлэлцээ цаашид Дубайн гэрээг сайжруулсан, муужруулсан гэдэг нэр Ч.Сайханбилэгийг дагасаар ирсэн шиг ажлын хэсэгт орсон сайд нар болон Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн нэртэй насан туршид холбогдох нь тодорхой.
Иймээс Л.Цолмон, Э.Мэндтүвшин, Н.Цэрэнбат нарыг "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д байх эсэхийг Ерөнхий сайд Н.Учрал шийдэх төдийгүй УИХ-аас “Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоолыг хэрхэн хангуулах нь түүний толгой дээр ирж буй юм.
Т.БАТСҮРЭН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Цолмон гэдэг далбигар нүүрт авгай ч Учралыг хага базжээ. Хэрэг эрхлэхийн дэд дарга боллоо л гэсэн, сая бас Эрдэнэс Монголын ТУЗ-н дарга боллоо л гэсэн
Төрийн захиргааны албан хаагч давхар ТУЗ-д суудаг энэ завхралаа болиочээ. Наад Цолмон чинь хичнээн юманд давхар суудаг юм бэ. Энэ байтугай өндөр боловсрол, туршлагатай залуус олон болсон. Дарга нар дагасан суганы үснүүд энд тэнд албан тушаал болгон дээр л дамжаад явах юм
Оюу Толгойн асуудал дээр хэн нэгний талд биш Монголын талд зогсох хүмүүс хэрэгтэй дээ
Rio n tald uilchildeg yum shig l haragdaad bdag humuus ih bna daa
ТУЗ-ийн гишүүдийг дүгнэдэг байх нь зөв шүү олон жил суулаа гээд дархан эрхтэй биш
Neg l ih nuuts tohiroo yarisan humuus bh yum ard irged yu ch medehgui
Монголын баялагтай холбоотой асуудал дээр төр нь илүү хатуу байх хэрэгтэй
OT deer ajillaj bga humuus uneheer Mongoliin ashgiig hamgaalj chaddag yum uu
Нэг хүн солигдоод бүх юм сайжирна гэж байхгүй системээрээ өөрчлөгдөх хэрэгтэй
Hudlaa ulsturchdiin tomilgoo hiij bgad l suuld ni ard tumen hohirch ulddeg
Олон жил ярьсан хэрнээ үр өгөөж нь жирийн иргэдэд мэдэгдэхгүй л байна
Nuguu Dubai geree shig yum boloh vii dee geed humuus bolgoomjlood bga bh
Шийдвэр гаргах хүмүүс нь мэргэжлийн баймаар байна улс төрийн шахааны хүмүүс биш
Er ni OT deer l hamgiin ih asuudal nuugdaj bdag yum bish uu
Монголын талын төлөөлөл дуугүй суусаар байгаад хожим харамсах вий дээ
Songon shalgaruulalt ni unen shudarga boldog bol saihan l bn
Ил тод байдал хамгийн чухал ард түмэн юу болоод байгааг мэдэх эрхтэй
Uchral ene asuudal deer yamar shiidver gargahiig ni harj l baiya daa
ТУЗ-ийн гишүүд нь Монголын эрх ашгийг хамгаалж чадахгүй бол солиод явах хэрэгтэй
Neg l ih tom tom yarisan humuus suuld ni chimeegui bolood alga bolchdog
Энэ ЗГ-ЫН бүрэлдэхүүнд өөрчлөлт яаралтай оруулах Учралыг хөөж явуулах цаг нь боллоо. Дэндүү сул...хурган коммунист. Улаан Ням-Осорын үл гүйцэлдэх социализмын суртахуунтай коммунист сэтгэхүй энэ цаг үед хамгийн гол местэнд яагаад ч таарахгүй байна. Хүрэлсүх хэн ерөнхий сайд байхыг мэддэг ээ одоо болиочээ
Ж.Энхбаяраар э.з хариуцуулах тэнэг шийдвэрийг Хүрэлсүх л гаргасан.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud