Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав. Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг бахархалтай зүйл билээ
“Осло-2021” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас 50 кг-ын жинд Д,Отгонжаргал, 76 кг-д Н.Загардулам нар өнөөдөр дагах барилдаан хийнэ
Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул Ослогийн ДАШТ-ий 97 кг-ын жинд шагналт тавдугаар байрт оров. Тэрбээр Норвегийн нийслэлд тэгшитгэлд Канадын Ниса Преет Сингх Рандавыг оноогоор (10:0) цэвэр ялсан ч 1/8 шигшээд олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдерт 4:14-өөр ялагдсан. Өчигдөр үдээс өмнө дагах барилдаанд Македоны дагестан легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр ялсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өчигдөр алдарт К.Снайдерийг илүүрхэж яваад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө өөрийнхөө алдаанаас болж ялагдсан, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Дэлхийн дэвжээнд медалийн төлөө барилдана гэдэг хэр баргын аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш
Норвегийн Осло хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэй 62 кг жинд хүч, ур чадвараа сорьсон Э.Гантуяа багийнхаа 3 дахь хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр, эхний тойрогтоо АНУ-ын Кайла Мираклетэй барилдаж, 14:4-өөр цэвэр ялагдсан
“Осло-2021” ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас өнөөдөр 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийнэ. Ө.Батзул Македоны Магомедгажи Нуровтой, Э.Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагахад барилдах юм
Норвегийн нийслэлд үргэлжилж буй “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг жинд барилдсан “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Рохит Рохиттой барилдаж, цаг дуусахаас 20 секундын цэвэр яллаа. Т.Тулга ОХУ-ын бөхөд ням гарагт тун харамсалтай ялагдсан бол энэ удаа ямар ч хийгүй сайхан барилдаж, энэтхэг бөхийг ялж дэлхийн медальт бөх боллоо. Өнөөдөр Ө.Батзул, Э.Гантуяа нар дагах барилдаан хийнэ
Өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Батмагнай эхлээд гоц мөргөж, Украйны Иван Кусяк , Унгарын Даниел Антал хоёрын ялсантай барилдана. Тун аятайхан сугалаа татсан байгаа.
Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, улсын харцага Гунгаагийн Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр МБӨ-нд болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зорчигч тээврийн нэгтгэл, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүллээ.
“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг жинд 5 дугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов. Тэрбээр өчигдөр буюу ням гарагт Осло хотын “Жордал Амфи” ордонд болсон барилдаанд хүч үзэж Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн хүнд жин /125 кг/-гийн дэлхийн медальт анхдагч бөхөөр тодорлоо. М.Лхагвагэрэл ДАШТ-ий 1/8 шигшээд дэлхийн 3 удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа. Монголын хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал зодог тайлах шийдвэрийг огтхон ч эргэлзэлгүйгээр гаргасан бөгөөд одоо сэтгэл минь ихэд уужраад байна хэмээн ярилаа. Тэрбээр 20 жил барилдсан сүмо бөхийн дэвжээнээсээ зодог тайлж, Магаки цолыг хүртсэнийхээ дараа баасан гарагт дэвжээний багш Миягиногийн хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийнхүү хэлжээ. Хакүхо 20 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагдаж буйг онцлоод, өөрийгөө сүмод сэтгэлээ өгсөн аз жаргалтай нэгэн хэмээн тодорхойлов. Тэрбээр дэвжээгээ орхих эцсийн шийдвэрээ энэ оны долоодугаар сарын Нагоя башёгийн 10 дахь өдөр гаргасан байна. Магаки өнгөрсөн оны наймдугаар сард өвдгөндөө мэс засал хийлгэж, түүний дараа коронавирусээр халдварлаж, энэ оны гуравдугаар сард өвдгөндөө дахин мэс засал хийлгэсэн юм
Норвегийн Осло хотод маргааш эхлэх чөлөөт бөх, сонгомол барилдааны хуваарийг уншигч танаа танилцуулья. 10-р сарын 2-10, Осло, Норвеги 10-р сарын 2, Бямба 16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг. 21.45-20.15 – Нээлтийн ёслол 20.30-00.00 – Хагас шигшээ
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар блсон тухай Японы хэвлэлүүд болон эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Японы хэвлэлд бичсэнээр түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа аж
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Гунгаагийн Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан “Дүүрэн сэтгэлийн ерөөл” нэртэй багийн халз барилдаан тун удахгүй болно.
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд найм дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давлаа. Улмаар найман даваатай болж качигоши хийсэн бөгөөд Аки башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Даайшотой барилдана
Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Ливерпүүл талбайдаа АС Милан клубтэй тоглож 3-2 харьцаагаар хожлоо